x

Дэлхийн зах зээлд ноолуураа нийлүүлэхийн тулд ямааны үүлдэр угсааг сайжруулах ёстой гэв

Манай улс жилд 10 мянга гаруй тонн түүхий ноолуур бэлтгэж ноолуурын нийлүүлтээрээ Хятадын дараа дэлхийд хоёрдугаарт ордог.

Тэгвэл “Цагаан алт” гэж нэрлэгддэг “Ноолуурын өртгийн сүлжээнд хийсэн шинжилгээ”-ний дүнгээ  Европын холбооны Монгол дахь төлөөлөгчдийн газар, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран  танилцууллаа. Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлсэн шинжилгээний ажилд таван аймгийн 15 сумын малчид, ноолуурын үйлдвэрүүд, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хамруулсан байна.

Энэ үеэр монгол ямааны үүлдэр угсааг сайжруулж, ноолуурын микроныг нарийсгаж чадвал дэлхийн улсууд худалдаж авахад бэлэн байгааг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Бурмаа онцолсон юм. Түүнчлэн ченжээр бус хоршоогоор дамжуулан ноолуураа дэхийн зах зээлд гаргах боломж бийг Гринвинчийн их сургуулийн профессор Жон Мортон дурдлаа.

Үүний тулд хоршоодын худалдан авах чадвар, чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй аж.  Ноолуурын өртгийн сүлжээнд хийсэн шинжилгээг нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван шалгуураар явуулжээ. Дэлхийн зах зээлд ноолуураа нийлүүлэхийн тулд ямааныхаа үүлдэр угсааг сайжруулж, тоо толгойг цөөлж, байгаль орчинд ээлтэйгээр өсгөн үржүүлэх хэрэгтэй байгааг хэллээ.

Сонирхуулахад, Хөвсгөл болон Зүүн аймгуудын ноолуур дэлхийн зах зээлд хамгийн их үнэд хүрдэг бол Төвийн бүс болон барууны аймгуудын ямааны ноолуур харьцангуй үнэлгээ багатай байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 13 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 19 цаг 2 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 19 цаг 18 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 19 цаг 47 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 20 цаг 41 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top