x

Дэлхийн озоны давхарга нөхөгдөж байна

Номхон далайн өмнөд хэсэгт галт уул дэлбэрсэн хэдий ч Дэлхийн озоны давхарга урт хугацаанд нөхөгдөх төлөвтэй хэвээр байна гэж Дэлхийн цаг уурын байгууллага мэдэгджээ.

Одоогийн хурдаар тооцоолон үзвэл, озоны давхарга 2066 он гэхэд Антарктидын дээгүүр, 2045 он гэхэд Хойд туйлын дээгүүр, 2040 он гэхэд дэлхийн бусад хэсгийн дээгүүр 1980 оны түвшинд хүрч нөхөгдөх төлөвтэй байна гэж тус байгууллага мэдээлсэн байна.

2022 оны эхээр Тонгад усан доорх галт уул дэлбэрсний улмаас өнгөрсөн онд агаар мандлын усны уурын агууламж ихэссэнээр Антарктидын дээгүүрх озоны давхарга богино хугацаанд хурдацтай цоорсон хэдий ч цоорхойн хэмжээ харьцангуй бага байсан гэж озоны давхаргын талаарх жил тутмын тайлан мэдээнд дурджээ.

Озоны давхарга нь арьсны хорт хавдар болон эрүүл мэндийн бусад эрсдэл үүсэх шалтгаан болдог Нарны хэт ягаан туяанаас Дэлхийг хамгаалдаг.

1989 онд хүчин төгөлдөр болсон Монреалийн протоколын дагуу хлорфторт нүүрстөрөгч болон озоны давхаргыг задалдаг бусад бодисын хэрэглээг үе шаттайгаар зогсоохоор тохиролцсон бөгөөд олон талт хамтын ажиллагаанд саад бэрхшээл тулгараад буй үед дээрх амжилт нь “итгэл найдварын хүчирхэг бэлгэ тэмдэг” болж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгджээ.

Хлорфторт нүүрстөрөгчийг ихэнх тохиолдолд гидрофторт нүүрстөрөгчөөр сольсон бөгөөд энэ нь озоны цоорхой үүсгэдэггүй боловч дэлхийн дулааралд голлон нөлөөлж буй хүлэмжийн хийнүүдийн нэг юм.

Өдгөө дэлхийн улс орнууд 2016 онд Монреалийн протоколд оруулсан Кигалийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүний хүрээнд гидрофторт нүүрстөрөгчийн үйлдвэрлэлийг бууруулж, 2100 он гэхэд Цельсийн 0.5 хэмээр дулаарахаас сэргийлэхийг зорьж байна.

Дэлхийн гидрофторт нүүрстөрөгчийн хамгийн том үйлдвэрлэгч нь Хятад улс хэвээр байна. Даваа гарагт Хятадын Байгаль орчны яам ийм нүүрстөрөгчийн үйлдвэрлэлд илүү сайн хяналт тавих төлөвлөгөөг удахгүй танилцуулна гэдгээ мэдэгджээ. Хөгжиж буй орны хувьд тус улс нь 2013-2045 оны хооронд гидрофторт нүүрстөрөгчийн хэрэглээгээ 85 хувиар бууруулах үүрэг хүлээсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 4 цаг 26 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 4 цаг 27 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 4 цаг 28 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 4 цаг 29 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 4 цаг 30 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 4 цаг 30 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 4 цаг 31 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 4 цаг 32 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 4 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 4 цаг 33 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 4 цаг 34 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 4 цаг 35 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 8 цаг 21 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 8 цаг 22 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 8 цаг 26 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 8 цаг 27 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 8 цаг 28 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 8 цаг 28 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 8 цаг 31 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 8 цаг 31 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ ... Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж... Монгол, Дани хоёр орны хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хү...
Top