x

Намууд албан тушаалын төлөө сонгуульд өрсөлддөг

Улс төрийн намуудын нийгэм дэх үүрэг, оролцоо, зорилго нь маш тодорхой байдаг. Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хэсэг хүмүүсийг улс төрийн нам гэж нэрлэдгийг бид мэднэ. Нэг ёсондоо сонгуульд оролцох хүсэлтэй хэсэг хүн улс төрийн нам гэдэг малгай дор бөөгнөрөхийг нам гэж хэлээд байгаа хэрэг л дээ. Тэдний сонгуульд оролцох шалтгаан болоод эцсийн зорилго нь ганцхан зүйл дээр фокуслагддаг. Тэр нь нь эрх мэдэлд хүрэх. Хамгийн энгийн хар бор үгээр илэрхийлбэл, улс төрийн намууд зөвхөн дарга болох гэж сонгуульд идэвхтэй оролцдог. Хэрэв сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулбал мэдээж дээшээ албан тушаалд очино. Тэгээд дороос намынхаа бусад улсуудыг татаж ажилд авдаг. Хамаг чимэг гоёог нь тайлаад нүцгэн үнэнээр нь харвал ардчилсан сонгууль гэдэг яг л ийм юм. Энэ нь ганцхан манай улсад ч биш, дэлхийн улс орнуудад байдаг л үзэгдэл. Тэртээх дайны үед ч байсан. Жишээлбэл, Английн түүхэнд гурван удаа улиран сонгогдож, 60 жил төр барьсан Ерөнхий сайд У.Черчиллийн тухай өгүүлэх кинонд энэ тухай маш тодорхой харуулдаг. Тэрбээр “Дайны цаг бишсэн бол мөн ч сайхан эрх ямба байх байлаа. Гэтэл энэ дайны цөвүүн цагт улс орноо сөхрүүлж, ялагдуулчихгүйхэн шиг бүрэн бүтэн авч гарах талаар л толгой гашилгаж сууна даа” гэсэн агуулгатай зүйлийг гэр бүлийнхэнтэйгээ барьсан зоогийн ширээний ард хэлдэг хэсэг гардаг даа. Үнэхээр улс төрийн тоглоомын дүрэм хатуу. Нэг хазгай гишгэж, бодлогогүй алхам хийвэл дахиж хөл тавих эрхгүй тийм л талбар.

Наад захын жишээ гэвэл дарга болсныхоо дараа намынхаа бусад гишүүдийг ажилд авахгүй байвал тэр хүн улс төрөөс арчигдана. Түүний карьер дуусч, улс төрийн хувьд үхдэл болдог. Энэ бол улс төрийн амьдралд байдаг гашуун үнэн. Бодит кэйсүүд ч өчнөөн бий. Ардчиллын 34 жилийн хугацаанд явагдсан сонгууль болгоны дараа бишгүй л харцгаалаа. Урьд нь энэ тухай бид хэлж л байсан.

Өнөөдрийн өндөр албан тушаалд очихдоо тулж түшсэн журмын нөхдөө бодохгүй бол түүнд маргаашийн сонгууль гэж байхгүй. Яагаад гэвэл дараагийн сонгуульд түүний төлөө зүтгэх хүн яасан ч олдохгүй. Албан тушаал, алт эрдэнэс амлалаа ч итгэхгүй. Ганцхан түүнийг л дарга болгох гэж бид үйлээ үзсэн юм уу гэж хэлнэ. Ер нь сонгуульд ялалт байгуулна гэдэг чинь багийн хүч байдаг биз дээ. Өөрийнхөө мундаг сайндаа ч гараад ирдэг юм биш. Сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулах нь нүсэр ажил. Мөрийн хөтөлбөр боловсруулна, штаб байгуулна, санхүүжилт босгоно, ухуулагч хөлсөлнө, иргэдийг цуглуулж уулзалт хийнэ.

Хамгийн чухал нь улс төрийн зөв тактик амжилтын хөтөч болдог. Энэ бүх ажлыг ганцхан хүн яагаад ч барахгүй.

Тэгэхээр тэр нөхрийг сонгуульд ялуулж, эрх мэдэлд хүргэхийн төлөө олон хүн цаг нартай уралдан хүч хөдөлмөрөө шавхаж байдаг. Харин эрх мэдэлд хүрснийхээ дараа намын нөхдөө дарга болгох нь ардчилсан сонгуулийн нэг хэлбэр. Магадгүй намынхаа гишүүдийг дарга болгохгүй, шийдвэр гаргаж чадахгүй шийрэгнээд зөөлөн суудалдаа шигдээд байвал сүйрдэг. Тэр хүн хэзээ ч дээшилж, дэвшиж, хөгжиж чаддаггүй. Мөлийж байгаад л дуусдаг.

Монгол Улс ардчиллын замыг сонгож орсноос хойших ихэнх сонгуульд коммунист угшилтай Ардын нам төрийн эрх барилаа. Тэгвэл ардчилсан нийгэмд хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг барууны үзэлтэй улс төрийн хүчин яагаад өдий хүртэл хүчээ авдаггүй юм бэ гэж ард түмэн гайхдаг. Түүхэндээ АН парламентад хоёрхон удаа олонхийн суудал авч засаглаж байв. Анх 1996 онд АН-ыг ялахад М.Энхсайхан Ерөнхий сайд болж байсан. Тэр үед мань эр Ардчилсан холбооныхныг ажилд тоож авдаггүй байсан гэдэг. Тэднийг ажилд орох гэлээ гэж шоолоод Ардын намынхнаас хүмүүс авдаг байсан тухай улс төрийн хүрээнийхэн одоо ч ярьцгаадаг. Тэрнээс хойш албан тушаалд очсон АН-ынхан бүгд “Ардчилсан холбооны тэнэгүүд ажилд орох гэлээ” гээд ад үздэг болсон.

Энэ байдал Хотын даргаас Засгийн газрын тэргүүн болсон Ж.Наранцацралтын үед ч ажиглагдаж байв. Сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Хүмүүс ажилд оруулаад өг гээд утасдаад суулгахгүй байна” гэж ярьсан нь илүүц санагдаж байлаа. Яг “Ардын намынхан халагдчих гээд байхад та нар болилдоо” гэж байгаа юм шиг тэр хуучин сэтгэлгээ үнэртэж байв. Ер нь зөвхөн түүнийг сайд болгох гэж АН зүтгээгүй байх. Бусад нь ч гэсэн хоолоо олж идэх ёстой биз дээ.

М.Энхсайханы эхлүүлсэн иймэрхүү хандлагаас болоод АН хүчээ авдаггүй юм уу. Улс төрийн хүчний хувьд мөхмөл. Ард түмэн тэдэнд саналаа өгч сонгуульд ялуулдаг. Гэвч нөгөөдүүл нь ялж гарч ирчихээд өөрийнхөө намынхныг ажилд авдаггүй муухай зантай. Ардын намын хуучин элитүүд болон тэдгээр дарга нарын хүүхдүүдийг л хамгийн түрүүнд ажилд авах гээд гүйлддэг. Нийслэлд АН ялж байсан Э.Бат-Үүлийн үед бас л ялгаагүй. Ардын намын адресстай нөхдүүд л нийслэлээр нэг гүйлдэж байв. Сүүлд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар хүртэл Засгийн газрыг тэргүүлж байхдаа яг адилхан. Өнөөх намынхаа улсуудыг ажилд авахаас төвөгшөөж, Ардын нам руу хэт налж байгаад ойчицгоосон.

Ер нь АН-ынхан бүгд л намынхаа хүмүүсийг ажилд авна гэхээр хөдөлдөггүй. Аль эсвэл өөрийнх нь суудлыг булаачихна гэж айдаг юм уу. Ерөөсөө нэгнийгээ дэмжиж, дээш нь татах дургүй улс юм. Тэгэхээр одоо энэ хачин хандлагаасаа салцгаавал яасан юм бэ, АН-ынхаан. Саяын сонгуулийн үр дүнгээр хамтарсан Засгийн газарт орсон та бүхэн л намдаа гэрэл оруулах ёстой. Ардчилсан намын найман сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байгаа. Тэд ядаж л дэд сайдтай болох хэрэгтэй байна. Ингэж байж намынхаа энэ хэдэн ядарсан улсуудыг ажилтай болгоно шүү дээ. Та бүхнийг дарга болгохын төлөө тэд насаараа ардчиллын төлөө зүтгэсэн улс. АН-ын туган дор багтацгаасан л бол ингэж нэгдэж, нэг цул болж, бие биеэ дээш нь татаад улс төрийн намын сүр хүчийг үзүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дахиад сонгуульд ялах, эрх барих тухай бодоод ч хэрэггүй биз.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Эмч (127.0.0.1)
    Хэрэв сайн ажилтан байвал ямар ч сайд хөндөхгүй байхаа. Тэгэхээр ажил хийж буй хүн өөрөө сэтгэлээсээ хийх хэрэгтэй
    2024 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    би ч гэсэн тэгж боддог.одооны залуучууд албан тушаалд очиж өөртөө жаахан юм олж авья гэсэн хүмүүс л байдаг эх орон ард түмнийхээ төлөө ажиллая гэж боддог хүмүүс бараг л байхгүй гэж боддог шүү?
    2024 оны 09 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 5 цаг 1 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 5 цаг 5 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 5 цаг 6 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 5 цаг 7 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 5 цаг 8 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 5 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 6 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 7 цаг 5 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 7 цаг 7 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 7 цаг 8 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 7 цаг 10 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 7 цаг 12 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 7 цаг 13 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 7 цаг 17 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 9 цаг 29 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 9 цаг 29 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 9 цаг 30 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 9 цаг 32 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 9 цаг 34 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 10 цаг 50 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top