x

“Инвескор ББСБ” хувьцаат компани Казахстанд салбараа нээлээ

“Инвескор” санхүүгийн байгууллага Казахстанд охин компаниа байгууллаа.

Тодруулбал, “Инвескор ББСБ” компани Төв Ази дахь үйл ажиллагаагаа тэлж Казахстан улсад “Инвескор Финанс” охин компаниа байгуулах албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болов. Ингэснээр тэд Төв азийн хоёр дахь улсдаа салбараа байгуулж, үйл ажиллагаа эрхэлж буй нь энэ юм. Монголын санхүүгийн байгууллага олон улсад зах зээлээ тэлж, гаднын хэрэглэгчдэд хүрч үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа дээр монгол мэргэжилтнүүд ч Төв Азид олноороо ажиллаж, удирдан түүчээлэх үүд хаалга өргөжин тэлж буй нь сайшаалтай.

“Инвескор” санхүүгийн байгууллага нь бичил санхүүгийн зах зээлд дэвшилтэт технологи, шинэлэг шуурхай үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдынхаа санхүүгийн “Хариуцлагатай дэмжигч” байх зорилготойгоор 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, 2019 онд нээлттэй хувьцаат компани болжээ. Тус компани одоогийн байдлаар Улаанбаатар хотод төв оффисоос гадна 13 салбар, Дарханд нэг, Эрдэнэтэд нэг, Киргизстанд дөрөв, Казахстанд нэг салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.                          

Сонирхуулахад, Казахстан нь 20 сая хүн амтай бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 43-т жагсаж, эдийн засгийн чадавхаараа Төв Азидаа тэргүүлэгч орон юм. Одоогоор тус улсад банк бус санхүүгийн 221 байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд “Инвескор Финанс” охин компани нь Казахстанд дэвшилтэд технологи, шуурхай үйлчилгээгээ нэвтрүүлэн ажиллахаар зорьж байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 7 цаг 5 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 7 цаг 12 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 7 цаг 22 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 7 цаг 45 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 7 цаг 51 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 8 цаг 18 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 9 цаг 17 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 9 цаг 40 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 9 цаг 47 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 9 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top