x

Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

Дэлхий даяар озоны үе давхаргыг хамгаалах өдрийг энэ жил "Уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх, озоны давхаргыг хамгаалах Монреалийн протоколын үйл хэргийг дэмжиж байна" уриатай тэмдэглэж байна.

Жил бүрийн энэ өдрийг Монреалийн Протоколд нэгдсэн 198 орон “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш “Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталж бүх нийтээр цэцэглэн хөгжиж чадах Дэлхийг байгуулцгаая” гэж уриалан, “Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохгүй бол агаарын температур 1.5 хэм хүртэл нэмэгдэх тул улс орнуудад Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг баталж, Засгийн газар, бизнес эрхлэгч, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, залуусын бүлэгд, орон нутгийн иргэд хамтдаа хүчин чармайлтаа эрчимжүүлж, хөгжиж буй орнуудад шаардлагатай дэмжлэг үзүүлнэ” хэмээсэн байдаг.

Одоогийн бодлого хэвээр үргэлжлүүлбэл озоны давхарга 2066 оны орчим Антарктид, 2055 он гэхэд Хойд туйлд, 2040 он гэхэд дэлхийн бусад хэсэгт 1980 оны түвшинд хүрч (озоны цоорхой үүсэхээс өмнө) нөхөгдөх төлөвтэй. Озон задалдаг бодисыг хориглож, озоны давхаргыг аажмаар нөхөгдөх боломж олгосноор Монреалийн Протокол нь олон хүнийг арьсны хорт хавдар, нүдний цагаа унах өвчнөөс сэргийлж, экосистемийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гэр, сургууль, ажлын байр дахь агааржуулалтын хэрэгцээ нэмэгдэж байгааг зогсоох боломжтой юм.

БОУӨЯ-ны Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн, “НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Озоны давхаргыг хамгаалах Венын конвенцыг 36 жилийн өмнө баталсан. Шинжлэх ухаан технологийн үр дүнд 1920 онд хлор фторт нүүрстөрөгчийн хий буюу хөргөх шинэ технологи гарган авснаар хөргөлт, агааржуулалтын технологид ахиц дэвшил гарсан. Химийн салбарын эрдэмтэд 1975 онд судалгаа хийж, хөргөлтөд хэрэглэдэг бодис нь ууршин, хөргөлтийн төхөөрөмжөөс алдагдаж, озоны давхаргыг цоолж байгааг тогтоосон. Озоны давхарга нь нарнаас ирж буй хэт ягаан туяаг тодорхой хэмжээнд өөртөө шингээдэг. Хэт ягаан туяа хэмжээнээс хэтэрснээр озоны давхарга үгүй болж, хүний биеийн дархлаа сулрах, нүдэнд цагаа унах, болор цайх, арьсны өвчнөөр өвдөх үр дагавартай. Озоны давхаргыг хамгаалах Венын конвенцыг хэрэгжүүлснээр тус давхаргын цоорхой тодорхой түвшинд нөхөгдөж байгаа”-г мэдээлэв. 

Монгол Улс озон задалдаг бодисын импортын хэрэглээг үе шаттай багасгах, хэрэглээнээс гаргахыг зорьж, гидрохлорфторт нүүрстөрөгч, гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисын судалгаа хийжээ. Хөргөлт агааржуулалтын тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний импортод тавих гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт ч сайжирч байгаа. Мөн гидрохлорфторт нүүрстөрөгч төрлийн бодис агуулсан төрөл бүрийн үйлдвэрлэлийн шугам, түүнд ашиглах бүтээгдэхүүн, техник технологийг 2020 оноос шинээр зах зээлд нэвтрүүлэх, импортлохыг зогсоогоод байгаа билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 3 цаг 25 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 3 цаг 26 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 3 цаг 27 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 3 цаг 28 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 3 цаг 29 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 3 цаг 29 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 3 цаг 30 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 3 цаг 31 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 3 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 3 цаг 32 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 3 цаг 33 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 3 цаг 34 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 7 цаг 20 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 7 цаг 21 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 7 цаг 25 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 7 цаг 26 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 7 цаг 27 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 7 цаг 27 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 7 цаг 30 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 7 цаг 30 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ ... Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж... Монгол, Дани хоёр орны хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хү...
Top