x

Олон улсын сансрын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв

Дональд Петтит анх удаагаа хориод жилийн өмнө  тойрог замд гарсан ба одоо сансарт дөрөв дэх удаагаа нисч байна. Есдүгээр сарын 11-нд Байконурын  сансарын нислэгийн талбайн 31-р талбайгаагаас Олон улсын сансарын станц руу  «Союз МС-26» жолоодлоготой хөлөг гурван хүний багтайгаар хөөрсөн юм.

Сансарын хөлөг хөөрөөд гурван цагийн дараа ОУСС-тай залгагдаж станцад NASA-гийн астронавт Дональд Петтит оросын хоёр сансарын нисгэгчийн хамт орлоо.

Оросын Алексей Овчинин дөрөв дэх удаагаа, Иван Вагнер хоёр дахь удаагаа нисчээ. Харин Дональд Пептит дөрвөн удаа ниссэнээс гадна  тэр өндөрт ажилласаар байгаа хамгийн өндөр настай хүн болж байна. Тэр одоо 69 настай.   

Дональд Петтит  анх 2002 онд олон дахин ашиглах «Индевор» (Endeavour) хөлгөөр сансарт нисэн станцад 161 хоног ажиллаж, хоёр удаа задгай сансарт гарчээ. Тэр дэлхийд «Союз ТМА-1» хөлгөөр буужээ. «Колумбия»  (Columbia) шатлл  2003  гурван оны хоёрдугаар сард сүйрсний дараа астронавтууд  төлөвлөснөөс бараг хоёр дахин их хугацаанд тэнд саатсан байлаа. 
 Петтит  тойрог замын хоёр дахь нислэгээ 2008 оны арваннэгдүгээр сард мөн л «Индевор» хөлгөөр  станцадад шинэ тоног төхөөрөмж хүргэн хийж, 16 хоног тэнд ажиллажээ. Гурав дахь удаа  Дональд Петтит  2011 он арванхоёрдугаар сард «Союз ТМА-03М» хөлгөөр станцад очоод  2012 оны долоодугаар сард  эргэн иржээ. Өнөөдөр хүртэл Пептит  сансарт 370 хоногоо өнгөрөөсөн байв.
 «Зарим хүмүүс морь унан явцгааж ковбой байхаар төрсөн. Харин би пуужингаар нисч сансарт байх тавилантай хүн. Ийм ч учраас эргэн ирэхээ тэсч ядан хүлээнэ»

Хэрэв «Союза МС-26» хөлгийн нислэг төлөвлөснөөр явагдвал 1955 оны дөрөвдүгээр сарын 20-нд  мэндэлсэн Пептит энэ багийнхаа хамт  энэ хөлгөөр дэлхийд 70 нас хүрэхээсээ  19 хоногийн өмнө 2025 оны  дөрөвдүгээр сарын 1-нд  эргэн ирнэ. 
Одоо ОУСС-д энэ багийнхны хамт Роскосмосын сансарын нисэгчид Олег Кононенко, Николай Чуб,  Александр Гребёнкин, NASA -гийн астронавтууд Мэттью Доминик, Майкл Барратт, Жанетт Эппс, Трейси Дайсон, Барри Уилмор, Сунита Уильямс нар байгаа нь түүхэнд станцад байгаа хамгийн олон хүн гэж орлоо.

Петтит сансарт байсан   хамгийн  өндөр настай хөгшин биш. Жишээлбэл, 1962 онд тойрог замын анхны нислэг  хийсэн астронавт Жон Гленн 1998 онд  77 насандаа дахин сансарт нисчээ. 
Энэ талын дээд амжилтын эзэд нь  «Оддын зам» олон ангитын ахмад Киркийн дүрийг бүтээгч жүжигчин Уильям Шетнер, астронавт болж чадаагүй Эдвард Дуайт хоёр.  Тэр хоёр 90 насандаа  жуулчны New Shepard компании Blue Origin  хөлгөөр суборбитын нислэг хийжээ. Нислэгийн үеэр мөрөөдлөө 2024 оны  тавдугаар сард биелүүлсэн Дуайт цуг ниссэн Шетнераас 48 хоногоор  илүү настай байсан учир хамгийн хөгшин болж байна. Эмэгтэйчүүдийн хувьд  жараад онуудад «Меркурий-13» хөтөлбөрийн эмэгтэй нисэгчээр хувийн компаниын бэлтгэлд  байсан нисэгч Уолли Фанк болдог. Тэр сансарт зөвхөн жуулчин болон 82 насандаа New Shepard хөлгөөр суборбитын нислэг хийжээ.
 

Эх сурвалж: Вокруг Света

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 7 цаг 20 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 7 цаг 22 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 7 цаг 26 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 7 цаг 27 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 7 цаг 29 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 8 цаг 58 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 8 цаг 59 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 9 цаг 1 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 9 цаг 4 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 9 цаг 20 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 9 цаг 47 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 9 цаг 49 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 10 цаг 3 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 10 цаг 48 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 14 цаг 21 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 14 цаг 24 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 14 цаг 26 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 14 цаг 28 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 15 цаг 4 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 15 цаг 16 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top