x

Ч.Чимидсүрэн: Анх удаа хийсэн хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газар 2025 оны улсын төсвийн төсөлд хувийн хэвшлийг татварын бодлогоор дэмжихээр тусгасан. Энэ хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталжээ.

Хуулийн төсөл дэх “Хувийн хэвшил нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлбэл борлуулалтын орлогын 1 хувь хүртэлх хэмжээгээр татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэх заалтыг нийгмийн сайн сайхны төлөө бүтээн байгуулалт хийдэг олон ААН, байгууллагуудад хэрэгтэй заалт гэжээ. 

Өнөөдөр ТЕГ, МҮХАҮТ хамтран Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй шилдэг 100 компанийн төлөөллүүдийг урьж, хуульд орсон нэмэлт өөрчлөлт, ААН-үүдэд ямар ээлтэй байх талаар уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт ТЕГ-ын дарга Ч.Чимидсүрэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын дарга С.Төгсжаргал болон бусад албаныхан, ААН-ын төлөөллүүд оролцжээ.

зураг

Татварын Ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн:

-“Монгол Улсын Засгийн газраас татварын асуудлыг томоор харж, нийгмийн сайн сайхны төлөө бүтээн байгуулалт хийж буй ААН байгууллагуудад татварын хөнгөлөлтийг үзүүлэх, дэмжин ажиллах зорилтыг тавин ажиллаж байна.

Монголын татварын алба татвар төлөгч иргэн, ААН-үүдийг мэдээ, мэдээллээр хангах, төсөв бүрдүүлэх, татварын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг. Тэгвэл өнөөдөр нэгдүгээр чиг үүргийн хүрээнд 2025 оны улсын төсвийн төсөлд хувийн хэвшлийг татварын бодлогоор дэмжихээр тусгасан хуулийн өөрчлөлтийг танилцуулахаас гадна хуулийг дагаж өөрчлөгдөх дүрэм, журамд санал авах, гарах хүндрэлийг хэрхэн даван туулах талаар танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Өмнө нь ААН, байгууллагуудын нийгэмд чиглэсэн хандив, үйл ажиллагааг зөвхөн хасагдах зардлаар бүртгэж явдаг байсан бол энэ хууль батлагдсанаар ААН, байгууллагын оруулсан дүнгийн хэмжээгээр татвар төлөх дүнгээс хасаж тооцох боломжтой болсон. Өөрөөр хэлбэл ААН-үүд татвар төлөх үү эсвэл байгууллагын зорилгод нийцэх нийгэмд эерэг үйл ажиллагааг зохион байгуулах уу гэдэг сонголтыг хийх боломжтой болсон. Үүнийгээ дагаад нийгэмд эерэг үр дүн маш их гарна гэж харж байна.

Хувийн хэвшлийн байгууллага, ААН нь нийгмийн хариуцлагын хүрээнд хуульд заасан байгалийн нөөцийг хамгаалах, нөөц нэмэгдүүлэх, цөлжилтийг сааруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хамгаалах, соёлын өвийг хамгаалах, сэргээх, нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, зэрэг нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив үзүүлсэн бол тухайн зардлыг албан татвараас хасаж, хөнгөлөлт үзүүлнэ" гэв.

зураг

ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын дарга С.Төгсжаргал:

-Сүүлийн жилүүдэд томоохон татвар төлөгч байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийх, санхүүгийн дэмжлэг, тусламж үзүүлэх ажлыг ихээр хийх болсон. Тиймээс эдгээр ААН, байгууллагуудаа татварын бодлогоор дэмжих зорилгоор хуульд өөрчлөлт оруулсан.

Өнөөдрийн уулзалтад Монгол Улсад үйл ажиллагаагаа эрхэлж буй томоохон 100 гаруй байгууллагын төлөөллүүд оролцож байна. Татварын байгууллагаас хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журам, нарийвчилсан зохицуулалтуудыг хэрэгжүүлдэг бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр хуулийг илүү ил тод, ойлгомжтой хэрэгжүүлэх зорилгоор татвар төлөгч нараас санал авч, дүрэм журамдаа тусгах юм.

зураг

АПУ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг: 

-"Хувийн хэвшил нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлбэл борлуулалтын орлогын 1 хувь хүртэлх хэмжээгээр татварын хөнгөлөлт үзүүлнэ гэх хуулийн заалтын анхны танилцуулга уулзалт боллоо. Танилцуулгаас төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч нийгмийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болжээ гэж харж байна.

Энэ нь том төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг компаниудад маш том дэмжлэг болж байна гэж харж байна. Өмнө нь том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зардал нь татвар ногдох зарлагад тооцогддоггүй байсан. Тус хууль батлагдсанаар хувийн компаниуд нийгмийн сайн сайхны төлөө илүү их ажлыг хийх, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой боллоо гэж харж байна. Ойрын 10 жилд төр, хувийн хэвшил хамтран томоохон бүтээн байгуулалтыг хийж болохоор боллоо гэж харж байна.

зураг

зураг

 

зураг

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 7 цаг 7 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 7 цаг 14 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 7 цаг 23 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 7 цаг 47 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 7 цаг 53 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 8 цаг 20 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 9 цаг 19 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 9 цаг 42 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 9 цаг 49 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 9 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top