x

ОХУ-ын Зэвсэгт хүчний "ариун үүрэг”, хийн транзит ба доллар

(Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Путины хийсэн гол мэдэгдлүүдээс)

Оросын бүс нутгуудыг  Украины довтолгооноос хамгаалах Оросын Зэвсэгт хүчний ариун үүрэг гэж Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн чуулганы  (ВЭФ) өргөтгөсөн хуралдааны мэтгэлцээний үеэр мэдэгдлээ. Оросын Төрийн тэргүүн  өөрийн хийгээ  Украинаар дамжуулан нийлүүлэхээс татгалзаагүй, харин татгалзаж байгаа нөхцөлд нь "Киевт үүний хий" гэж тулгахгүй гэж онцлов. Москва  доллараас татгалзах бодлого явуулдаггүй, харин  түүнд доллараар  төлбөр тооцоо  хийхийг “зөвшөөрөөгүй” гэж тэмдэглээд ОХУ-д инфляц буурч буйд  анхаарлаа хандуулахыг  хүсэв...

Курск мужийн байдлын тухай

  • Курск болон хилийн бусад бүс нутагт Украин довтлон Оросыг Донбасст давшилт хийхийг саринуулах гэсэн юм.
  • Киев  бусад чиглэлүүдэд өөрийгөө ноцтойгоор  сулгруулсан бол оросын арми давшилтаа хурдасгаж байна. УЗХ-ний  хохирол  маш өндөр байгаа ба удалгүй байлдааны чадвараа  алдаж магадгүй. “Эсрэг талынхны амьд хүч, техникийн хохирол  маш өндөр байна”.
  • Хил орчмын Оросын бүс нутгийг хамгаалах нь Оросын  Зэвсэгт хүчний “ариун үүрэг”. Украины довтолгооны дараа Курск мужид  гэрээт цэргийнхний тоо “эрс өслөө”.

Атомын цахилгаан станцуудад өгч байгаа УЗХ-ний довтолгооны тухай

  • Украины Зэвсэгт хүчний Запорож ба Курскийн АЦС-д  хийсэн довтолгоо нь “маш аюултай террор” юм.
  • "Хэрэв бид адилхан хариу  барих юм бол Европын тэр хэсэгт юу болохыг төсөөлөх аргагүй”.

Украин дахь сөргөлдөөнийг зохицуулах боломжийн тухай

  • Украины байдлыг зохицуулахад  Орос “ядаж ямар нэгэн хэмжээгээр  ажиллах тийм хэлбэр, баталгааг” хайх болно.
  • Украины байдлыг зохицуулах  станбулын тохиролцооноос баруун болон украин Орост стратегийн ялагдлыг   өнөхийн тулд татгалзсан. “Тэр нь болж бүтэж байгаа нь энэ”.
  • Оросын тал Украины  талаар хийх  хэлэлцээрээс хэзээ ч татгалзаагүй, гэхдээ “ямар нэгэн сүржигнэсэн шаардлагаар биш  Станбулд тохиролцсон бараг бүтээгдсэн тэр баримтуудын үндсэн дээр” тэр явагдах ёстой.
  • Москва, Киев хоёр  сөргөлдөөний зохицуулахаар 2022 оны  гуравдугаар сард ярилцан тохирч чадсан. Барууны багаас болоод л  тохиролцоо хэрэгжээгүй юм.
  • Орос өөрийн сонирхол, Украинд амьдардаг орос хэл уламжлалтай хүмүүсийн сонирхолыг ямагт хамгаалах болно.

Долларын үүргийн тухай

  • Орос доллараас татгалзах бодлогыг  явуулдаггүй. “Бид доллараар төлбөр тооцоо хийхээс татгалзаагүй.  Харин түүнийг бидэнд хориглосон учир  бид өөр боломжийг хайх хэрэгтэй болсон. Ердөө л энэ”.
  • Өөрсдийн тэнэг  үйлдлээр  улс орнуудыг доллараас татгалзахад хүргэсэн алдаагаа Баруун одоо ойлгох болсон.

Оросын эдийн засгийн тухай

  • Оросын эдийн засаг одоо дэлхийд дөрөвдүгээрт орж байна.  Харин Хятад АНУ-аас тасарч байгаа нь улам нэмэгдэж байна.  Эдийн засаг тогтвортой хөгжиж байгаа ч “шинэ ололт хязгаарын төлөө бүхий л цагаар  эрмэлзэх ёстой”.
  • Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2024 оны эхний хагас жилд 4,6% болсон. Үүний зэрэгцээ оны сүүл рүү өсөлт улам нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
  • Инфляц буурах  хандлагатай байна. Саяхан  зорилгот 4%-ийн үзүүлэлтээс  9%-иас илүүтэй байлаа.
  • Оросын засаг захиргаа зээлийн зах зээлийг  халалтыг ер нь эдийн засагт “хөргөөж” байгаа. Үүнийг  бид бодлогын хүүг нэмэгдүүлэх, зарим хөнгөлөлттэй ипотекийг болиулан хийж байна.

БРИКС нэгдлийн тухай

  • Даяарчлалын Өмнийн  орнуудад  даяарчлалын дотоодын нийт бүттээгдэхүүний  тал гаруй хувь, БРИКС орнуудад гуравны нэг нь ноогдож байна. “Тодорхой нэгэн валютыг  ашиглах давуу тал  жам ёсоор  өөрчлөгдөж байна.

АНУ-ын сонгуулийн тухай

  • Оросууд биш Америкийн  ард түмэн л  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн манлайлагч нараа тодруулах ёстой.

Хоригдлууд солилцсон талаар

  • Наймдугаар сард Орос ба Барууны хооронд  хоригдлуудыг солилцсон нь “энэ үйлдэлд оролцсон бүгдийн ашиг сонирхолын дагуу явагдсан”.
  • Орос тусламж хэрэгтэй  өөрийн иргэдэд гадаадад байгаа ч ямагт туслах болно..

Хийн транзитийн тухай

  • Орос өөрийн хийгээ  Украинаар дамжуулан нийлүүлэхээс татгалзаагүй харин татгалзаж байгаа нөхцөлд нь Киевт үүний хий гэж тулгахгүй.
  • “Хойд урсгал -2 хийн хоолойн бүтэн үлдсэн салааг ажиллагаанд оруулахаас Герман татгалзаж байгаа нь “мэдрэл муудсан,  утгагүй зүйл”. “Яагаад тэд үүнийг  хийхгүй байгааг би ойлгохгүй байна”.
  • Оросын байгалийн хийг Дорно зүг болон Дунд Азид нийлэлтээ ихэсгэсэн нь Украины хэрэг явдалтай огт холбоогүй. Ердөө л  эдгээр орнуудын эдийн засаг хөгжиж тэдэнд нэмэлт  эх үүсвэр хэрэгтэй болсон.
  • Иран Оросоос хий авах  сонирхолоо гаргасан, тэр нь “ хэрэгжүүлж болох төсөл”.

Ойрхи Дорнодын байдлын тухайд

  • Орос ХАМАС-т барьцаалагдсан  хүмүүсийг  чөлөөлүүлэх асуудлыг шийдэхээр хөөцөлдөөд “тодорхой амжилтад”  хүрч байгаа. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Чоно (127.0.0.1)
    Энэ зөнөцөн мэдрэл муутын үгэнд үнэн юм нэг ч байхгүй. Нэг гарч ирж нэг юм яриал дараа нь бас өөр юм яриад л үхлээ хүлээсэн зөнөг Путлер
    2024 оны 09 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 10 цаг 21 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 10 цаг 24 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 10 цаг 27 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 10 цаг 29 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 10 цаг 30 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 12 цаг 0 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 12 цаг 1 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 12 цаг 2 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 12 цаг 6 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 12 цаг 21 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 12 цаг 48 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 12 цаг 50 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 13 цаг 5 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 13 цаг 50 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 17 цаг 23 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 17 цаг 25 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 17 цаг 27 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 17 цаг 30 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 18 цаг 5 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 18 цаг 18 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top