x

DdrC уургийг нээснээр хорт хавдрын эсрэг вакциныг гарган авна

ДНХ-г нөхөн сэргээх чадвартай “Ариун Грааль” гэгдэх уургийг нээсэн явдал нь хорт хавдрын эсрэг универсал үйлчилгээтэй вакциныг гарган авах мөчийг улам ойртуулж байна. Үүнийг хийх нь олон жилийн турш боломжгүй хэмээн тооцогдож байсан юм.

Энэхүү уургийг онолын хувьд хүний аль ч эрхтэнд суулгаж болох учраас хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцин гарган авахад хамгийн түрүүнд ашиглах боломжтой ажээ. 

Саяхан хийсэн нэгэн судалгааны явцад, DdrC гэдэг нэртэй энэ уургийг Deinococcus radiodurans хэмээх тогтвортой бактери дотроос илрүүлсэн бөгөөд энэхүү бактери нь онцгой нөхцөл байдлыг тэсвэрлэх чадвараараа “алдартай”.  DdrC уураг нь ДНХ-ийн гэмтлийг маш үр дүнтэйгээр илрүүлж, гэмтлийг сааруулан зогсоож, нөхөн сэргээх үйл явц эхэлсэн тухай мэдээллийг эсүүдэд өгдөг байна. 

Канадын Баруун Онтариогийн их сургуулийн судлаачдын хийсэн туршилтын явцад E. coli бактерид ddrC генийг суулгаснаар уг бактери хэт ягаан туяанаас үүдэлтэй гэмтэлд илүү тэсвэртэй болж, эсэргүүцэх чадвар нь 40 гаруй дахин нэмэгдэж байжээ. Судалгааны дүнг Nucleic Acids Research сэтгүүлд нийтэлсэн байна.

ДНХ-ийг сэргээгч хосгүй механизм

DdrC уураг нь ДНХ-ийн хэлхээний дан ба давхар гэмтлүүдийг илрүүлэх, нөхөн сэргээх хосгүй чадвартай. Харин энэхүү уургийн тусламжтайгаар ДНХ-ийг нөхөн сэргээх нь маш нарийн төвөгтэй үйл явц юм. Эхлээд энэ уураг нь дан ба давхар хэлхээнд үүссэн гэмтлүүдийг хайхын тулд ДНХ-ийг сканерддаг. Хэлхээнд дан эсвэл давхар тасралт үүссэнийг илрүүлсний дараа DdrC уураг тасарсан хэсэгтэй холбогдох бөгөөд ийм төрлийн өөр тасралтыг хайж эхэлдэг. Улмаар гэмтсэн хоёр хэсгийг илрүүлснийхээ дараа тэдгээрийг хөдөлгөөнгүй болгож, ДНХ-ийн сегментийг нягтруулан битүүмжилдэг ажээ.   

Эдгээр үйлдэл нь гэмтэл даамжрахаас урьдчилан сэргийлэх төдийгүй дээрх тасралтуудыг арилга гэсэн дохиог ДНХ-ийг нөхөн сэргээх үйл явцыг хариуцдаг эсүүдэд өгдөг байна. Энэ нь эсүүдийн генийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй бөгөөд хорт хавдар үүсэхэд хүргэдэг мутац бий болох эрсдэлийг бууруулна. “ДНХ-ийн хэлхээний тасралтыг илрүүлж, түүнийг сэргээдэг DdrC уургийн чадвар бол биохимийн шинжлэх ухааны жинхэнэ ололт мөн” гэж Canadian Light Source лабораторийн биохимич, доктор Роберт Сабла дүгнэн ярьж байна.

DdrC уураг нь тэгш бус хэмт бүтэцтэй тул ДНХ-ийн хэлхээний тасралтыг маш үр дүнтэйгээр илрүүлдэг нь эрдэмтдийн анхаарлыг татжээ. Гэмтлийг илрүүлсэнийхээ дараа уг уураг нь хоёрдахь тасралттай холбогдсоноор “зохицолдон өөрчлөгдөж" тогтвортой нөхөн сэргээгч бүтцийг бий болгоно. Энэхүү нарийн төвөгтэй механизм нь цаашид гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх төдийгүй эсийн бусад механизмын нөхөн сэргээгч үйлчлэлийг хөнгөвчилдөг байна.  

Энэхүү нээлтийн ач холбогдол үнэхээр их. Одоогоор клиник туршилтад оруулж буй вакцинуудын хувьд, хавдрын эсүүдийн антигенүүдийг илрүүлэх, дархлааны хариу урвалыг идэвхжүүлэх тал дээр учир дутагдалтай байгаа юм. Харин ДНХ-ийг шууд нөхөн сэргээх чадвартай DdrC уургийг нээснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй вакциныг гарган авах боломж бий болж магадгүй. Цаашдаа универсал вакцин гарган авах ирээдүй ч бий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Индонезид эмэгтэйчүүд шүүр барин жагслаа 8 цаг 16 мин Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлах шиг амархан зүйл байхгүй ч хувийн хэвшлээ дэмжих үүргээ төр орхиж болохгүй 8 цаг 26 мин Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, дагуул хот хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэж байна 8 цаг 34 мин Нотариат, баталгаат орчуулгагүйгээр цахим апостиль авах боломж бүрдлээ 8 цаг 54 мин Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлнэ 8 цаг 56 мин ЭМД-ын санд эхний хагас жилд 21.1 тэрбум төгрөг төвлөрүүлэв 10 цаг 51 мин Энхтайваны гүүрний явган замыг яаралтай засахыг үүрэг болголоо 10 цаг 53 мин Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина 10 цаг 58 мин Хүүхдэд төрөөс олгох мөнгөн тэтгэмж болон бусад дэмжлэгийн талаарх мэдээлэл 11 цаг 58 мин Хүүхдийн урлан бүтээх төвийн 2025-2026 оны элсэлт эхэлжээ 12 цаг 5 мин Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэх талаар санал солилцов 12 цаг 6 мин Гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна 12 цаг 8 мин "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг 14 цаг 21 мин Нийслэлийн үерийн ус зайлуулах шугам угсралтын явц 60-70 хувьтай байна 14 цаг 36 мин Энэ намар ‘Би ч гэсэн жаргамаар байна’ драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа дахин амилна 14 цаг 38 мин Украин, Орос хоёр улсын аюулгүй байдлын баталгаа хэлэлцээрийн гол асуудал болж байна 14 цаг 41 мин Монголын аялал жуулчлалыг олон улсад сурталчлах хэт холын гүйлтийн аялал боллоо 14 цаг 46 мин Алтанбулаг боомтыг шинэчилж, зорчигч, ачаа тээврийн урсгалыг дөрөв дахин нэмэгдүүлэх боломжтой боллоо 14 цаг 48 мин ХӨСҮТ-ийн эмнэлгийн хог хаягдлын менежмент сайжирлаа 14 цаг 57 мин МАН-ын дарга хэн болох вэ? 15 цаг 1 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа... Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр ... Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top