x

Зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөнөөсөө “Volvo” татгалзжээ

Шведийн автомашин үйлдвэрлэгч “Volvo” компани 2030 он гэхэд зөвхөн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө орхиж байгаагаа зарлаж, тухайн үед тодорхой тооны хос хөдөлгүүртэй автомашинуудаа борлуулна гэдгээ мэдэгджээ.

Тус компани гурван жилийн өмнө олон нийтэд танилцуулж байсан уг төлөвлөгөөнөөс татгалзах болсон шалтгаанаа зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлаж байна. Зарим томоохон зах зээлд цахилгаан хөдөлгүүрт автомашины эрэлт буурч, Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд худалдааны татвар ногдуулснаас үүдэн тодорхойгүй байдал үүсээд байгаа энэ үед уг шийдвэрийг гаргажээ.

Ингэснээр байгаль орчинд ээлтэй гэдгээ сурталчилсаар ирсэн “Volvo” нь “General Motors”, “Ford” зэрэг бусад томоохон автомашин үйлдвэрлэгчийн адилаар үйлдвэрлэлийн зорилтоосоо ухарлаа. “Volvo” одоо 2030 он гэхэд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийнхээ 90-ээс доошгүй хувийг цахилгаан автомашин болон хос хөдөлгүүрт автомашинаар бүрдүүлнэ хэмээн тооцоолж байгаа ажээ.

Компанийн гүйцэтгэх захирал Жим Рован мэдэгдэхдээ “Бидний ирээдүй цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс шалтгаална гэдэгт бид итгэлтэй байна. Гэсэн хэдий ч үүнд шилжих үйл явц шулуун дардан биш бөгөөд хэрэглэгчид болон зах зээлүүд өөр өөр хурдтайгаар өөрчлөгдөж байгаа нь тодорхой байна” гэжээ.

Цэнэглэх дэд бүтцийн бүтээн байгуулалт удаашралтай, хэрэглэгчдэд олгох татаас урамшууллыг зогсоосон зэргээс шалтгаалан бизнесийн орчин өөрчлөгдсөн гэж тус компани мэдэгдсэн байна.

“Volvo”-гийн ихэнх хувьцааг Хятадын автомашин үйлдвэрлэгч томоохон компани болох “Geely” эзэмшдэг бөгөөд Хятадад үйлдвэрлэлээ явуулдаг тул Европ болон Хойд Америкийн орнуудын зүгээс Хятадын цахилгаан автомашины импортод ногдуулсан татвар ч мөн адил тус компанид нөлөөлөх юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 10 цаг 19 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 10 цаг 21 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 10 цаг 24 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 10 цаг 26 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 10 цаг 27 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 11 цаг 57 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 11 цаг 58 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 11 цаг 59 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 12 цаг 3 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 12 цаг 19 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 12 цаг 45 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 12 цаг 47 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 13 цаг 2 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 13 цаг 47 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 17 цаг 20 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 17 цаг 22 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 17 цаг 25 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 17 цаг 27 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 18 цаг 2 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 18 цаг 15 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top