x

Д.Трампын штабт 130 сая долларын хандив цугларчээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн штаб болон түүний нам наймдугаар сард 130 сая ам.долларын хандив цуглуулснаар нийт хандивын хэмжээ 295 сая долларт хүрлээ  гэж сонгуулийн штабаас лхагва гарагт мэдээлжээ.

Өнгөрсөн сард цуглуулсан хандивын хэмжээг долоодугаар сарынхтай харьцуулахад /138.7 сая доллар/ бага зэрэг буурсан байна. Долоодугаар сард Ерөнхийлөгч асны амь насанд халдахаар оролдсон билээ. Тухайн сарын сүүлчээр Д.Трампын сонгуулийн штабт нийт 327 сая долларын хандив цуглараад байжээ.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээр долоодугаар сард Д.Трампын сонгуулийн штабынхаас илүү хэмжээний хандив цуглуулсан юм. Ардчилсан намд наймдугаар сард цугларсан хандивын талаарх албан ёсны тоо баримтыг К.Харрисын штабаас одоогоор танилцуулаагүй байна. Өрсөлдөгч талууд сонгуулийн дүнд хамгийн ихээр нөлөөлөх магадлалтай муж улсуудад телевизийн сурталчилгааг эрчимтэй явуулж байгаа ажээ.

К.Харрисын сонгуулийн штаб болон Ардчилсан намын хандив цуглуулах бүлэг долоодугаар сард нийт 310 сая долларын хандив цуглуулсан гэж мэдээлж байв.

Ерөнхийлөгч Жо Байден долоодугаар сарын 21-нд өрсөлдөөнөөс гарч, 11 дүгээр сарын 5-нд болох сонгуульд К.Харрисыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Зургаадугаар сарын сүүлчээр Д.Трампын эсрэг хийсэн мэтгэлцээнд Ж.Байден тун тааруухан оролцсоны дараа түүний нас сүүдэр, эрүүл мэндийн байдалтай холбоотой асуудал гарсан тул тэрбээр өрсөлдөөнөөс гарчээ.

Улмаар К.Харрисыг сонгуульд нэр дэвшүүлсэн нь Ардчилсан намын кампанит ажлыг дахин идэвхжүүлсэн байна. Өмнө нь олон нийтийн дунд явуулсан санал асуулгууд нь Д.Трамп Ж.Байденаас илүүрхэж, ялангуяа сонгуулийн дүнд хамгийн ихээр нөлөөлөх магадлалтай муж улсуудад тэргүүлж буйг харуулж байсан бол К.Харрис нэр дэвшсэнээр өрсөлдөөн улам ширүүсжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 10 цаг 12 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 10 цаг 15 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 10 цаг 18 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 10 цаг 20 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 10 цаг 21 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 11 цаг 50 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 11 цаг 52 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 11 цаг 53 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 11 цаг 57 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 12 цаг 12 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 12 цаг 39 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 12 цаг 41 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 12 цаг 56 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 13 цаг 41 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 17 цаг 13 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 17 цаг 16 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 17 цаг 18 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 17 цаг 20 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 17 цаг 56 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 18 цаг 9 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top