x

Ж.Байден: Зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэл Америкийг сүйрүүлж байна

АНУ-ын Жоржиа муж улсын Уиндер хотын Апалачи сургуульд гал нээсний улмаас дөрвөн хүн амиа алдсан явдал бол “зэвсэгт хүчирхийлэл манай нийгмийг хэрхэн сүйрүүлсээр байгааг харуулсан бас нэг аймшигт сануулга юм" гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт мэдэгджээ.
"Жилл бид хоёр утга учиргүй зэвсэгт хүчирхийллийн улмаас амьдрал нь зогссон хүмүүсийн төлөө эмгэнэн гашуудаж, хувь заяа нь үүрд өөрчлөгдсөн бүх хүнийг үргэлж санан дурсдаг. Улс даяар хүүхдүүд уншиж бичиж сурахын оронд аюул заналхийллээс нуугдаж сурч байна. Үүнийг бид цаашид жишиг болгон хүлээж зөвшөөрч болохгүй” гэж Цагаан ордноос нийтэлсэн Ж.Байдены мэдэгдэлд дурджээ. 

Тэрбээр Америкийн засаг захиргаа төрийн байгууллагууд, орон нутгийн эрх баригчидтай уялдаа холбоотой ажиллаж байгаа гэдгийг мэдээлээд, сэжигтнийг баривчилж, дахин хохирол учруулахаас сэргийлж шуурхай хариу арга хэмжээ авсан шуурхай албаны ажилтнуудад талархал илэрхийлэв.

“Зэвсэг хэрэглэсэн хүчирхийллийн тархалтыг зогсоох нь миний зорилго болсон. Ийм учраас би галт зэвсэгт хяналт тавих тухай сүүлийн арван жилийн хамгийн чухал хууль болох олон нийтийн аюулгүй байдлыг хангах тухай хоёр намын санаачилсан хуульд гарын үсэг зурж, аюулгүй байдлыг хангах олон арга хэмжээг хэрэгжүүлсэн. Би мөн дэд ерөнхийлөгч Харрисын тэргүүлж буй зэвсэгт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх анхны албыг Цагаан ордонд байгуулсан. Бид мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан боловч энэ хямрал бүр ч их зүйл хийхийг шаардаж байна" гэж мэдэгдэлд дурджээ.

“Олон арван жил гар хумхин суусны эцэст Конгресс дахь Бүгд найрамдах намынхан Ардчилсан намынхантай хамтран ажиллаж, зэвсгийн хяналтын тухай хуулийг батлах ёстой. Эдгээр арга хэмжээ нь өнөөдөр эмгэнэлтэйгээр нас барсан хүмүүсийг эргүүлэн авчрахгүй ч гэсэн цаашид галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэл гэр бүлүүдийг сүйрүүлэхээс урьдчилан сэргийлж чадна" гэж Ж.Байден нэмж хэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 10 цаг 39 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 10 цаг 42 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 10 цаг 45 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 10 цаг 47 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 10 цаг 48 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 12 цаг 18 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 12 цаг 19 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 12 цаг 20 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 12 цаг 24 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 12 цаг 40 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 13 цаг 6 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 13 цаг 8 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 13 цаг 23 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 14 цаг 8 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 17 цаг 41 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 17 цаг 43 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 17 цаг 45 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 17 цаг 48 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 18 цаг 23 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 18 цаг 36 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top