x

Умард Солонгосын Ким Жон Ун хариуцлага алдсан 30 орчим албан тушаалтныг цаазалсан тухай мэдээлжээ

Долдугаар сарын сүүлээр Умард Солонгосын зарим нутагт их хэмжээний үер бууж, олон мянган хүний амь үрэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байв.

Тэгвэл энэхүү байгалийн гамшгийн үеэр хариуцлага алдсан орон нутгийн засаг захиргааны 20-30 өндөр албан тушаалтан цаазлуулсан гэх баримтыг Өмнөд Солонгосын TV Chosun суваг өчигдөр мэдээлжээ.

Долдугаар сарын сүүлээр болсон засгийн газрын шуурхай хуралдааны үеэр Ким Жон Ун хүлээсэн үүргээ умартаж, олон хүний амь үрэгдэхэд хүргэсэн албан тушаалтнуудыг хатуу шийтгэх тухай ярьж байсан юм.

Тухайн үед Пёняны хэвлэлүүд удирдагчийнхаа үерийн гамшгийн бүсэд ажиллаж буйг харуулсан гэрэл зургуудыг тарааж байсан ч хэчнээн хүний амь нас хохирсон талаар огт дурдахгүй байв.

Хятадын хил дагуух бүс нутаг энэ үерт хамгийн их хохирол амссан гэлцэж байгаа. Тухайлбал энэ нутагт 4,000 гаруй айлын орон сууц урсаж, 3,300 гектар газар, авто болон төмөр зам усанд автаж, 5,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлж байжээ.

Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын газар дээрх мэдээллийн мөрөөр нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа өчигдөр бас мэдэгдсэн байна.

“Бид Хойд Пёнан болон Чаган мужид тохиосон үерийн гамшгийн улмаас Умард Солонгосын дэглэм хэд хэдэн албан тушаалтныг цаазалсан тухай хэвлэлд нийтлэгдсэн мэдээг анхааралдаа авсан. Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” гэж тус байгууллагын төлөөлөгч ярьжээ.

Эх сурвалж: NK News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    манайд л ийм хариуцлага дутагдаж байгаа юм даа
    2024 оны 09 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 10 цаг 42 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 10 цаг 44 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 10 цаг 47 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 10 цаг 49 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 10 цаг 50 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 12 цаг 20 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 12 цаг 21 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 12 цаг 22 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 12 цаг 26 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 12 цаг 42 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 13 цаг 8 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 13 цаг 10 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 13 цаг 25 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 14 цаг 10 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 17 цаг 43 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 17 цаг 45 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 17 цаг 48 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 17 цаг 50 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 18 цаг 25 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 18 цаг 38 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top