x

Аргаль хонинд зориулж хөв цөөрөм байгууллаа

Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзатын нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас аргаль хонины хавар, намрын улирлын гол байршил нутаг болох Харнууд гэх газар 2000 литр усны багтаамжтай хөв цөөрөм байгуулав.

Тухайн орчимд зэрлэг амьтан усанд орох уст цэг байдаггүй тул бороо, цас, шар усны үер хуримтлагдах боломжтой газрыг сонгож энэ хөвийг байгуулжээ. Хамгаалалтын захирагаанаас шаардлагатай үед ус аваачиж хийж байхаар төлөвлөснийг БОУАӨЯ мэдээллээ.

Уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг аргалийн тоо толгой өнгөрсөн оны байдлаар 4024 болсныг бид мэдээлж байсан билээ. Увс, Баян-Өлгий аймгийн ОХУ-тай хилллэдэг бүс нутагт  тоо толгой нь тогтвортой өсөж байгаа.

Аргаль нь Төв Азийн уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг хамгийн том зэрлэг хонь дэлхийд нэн ховордсон амьтны нэг юм. Өндөр нь 120 см, 140 кг хүртэл жинтэй, биеийн урт нь 1.8 м хүрнэ. Эр нь маш том угалзалсан эвэртэй бөгөөд 190 см хүртэл урт байдаг аж.

Монгол орны Ховд аймгийн Цамбагарав, Байтагийн уул, Мянган угалзтын нуруу, Увсын Хархираа, Түргэний уулс, Говь-Алтайн Хар азарга, Хантайширын нуруу, Бурхан буудай уул, Хангай, Хэнтийн  нурууны салбар уулсаар элбэг тархан амьдардаг. Хангайн хөвчийн нуруу, зах бэлийн уулсад ховор, Өмнөговийн уулсаар ховордуу, Дундговь, Дорноговийн намхан уулсаар ховор тохиолдоно. Биеийн ерөнхий төрхөөр Монгол хоньтой адил, төстэй ч байгалийн нөхцөлд зохицож хөл нь өндөр нарийхан цэгцгэр, үс, ноос нь тачир, ширүүн, годгор жижиг сүүлтэй. Эрийг нь угалз, эмийг нь аргаль гэнэ. Угалзын биеийн жин нь 200 кг, цээжний өргөн нь 115-120 см, Эврийн урт нь 160-180 см, түүнээс ч урт байх нь бий. Аргаль нь таана, багалуур, хялгана, элбэгтэй уулын бэл, толгод, хад асгатай уулаар голлон бэлчээрлэдэг.

Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тоо толгой ихээхэн хэлбэлздэг. Монголд 1970-аад оны сүүлчээр 40 мянга орчим толгой аргаль байсан бол 2001 онд 13-15 мянга болж цөөрчээ. Энэ нь хууль бус ангаас гадна цөл, хээрт задгай ус, бэлчээр бүхий нутагт нь мал бэлчээрлэснээс дайжин зайлж, чоно, ирвэс, шилүүсний идэш болдогтой холбоотой. Иймд 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Засгийн газрын 2012 оны тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэн, Монгол Улсын “Улаан ном”, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад, мөн Монгол Алтай, Хангайн өндөр уул, Говийн Алтай, Зүүн гарын болон Алтайн өвөр говьд аргалын байршил 6146.4 мянган га талбай бүхий 5 газрыг улсын тусгай хамгаалалтад авчээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 3 цаг 56 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 3 цаг 57 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 3 цаг 58 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 3 цаг 59 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 4 цаг 0 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 4 цаг 0 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 4 цаг 1 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 4 цаг 2 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 4 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 4 цаг 3 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 4 цаг 4 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 4 цаг 5 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 7 цаг 51 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 7 цаг 52 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 7 цаг 56 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 7 цаг 57 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 7 цаг 58 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 7 цаг 58 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 8 цаг 1 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 8 цаг 1 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ ... Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж... Монгол, Дани хоёр орны хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хү...
Top