x

Ж.Байден, Ши Жиньпин нар утсаар ярина

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар “ойрын долоо хоногт” утсаар ярина гэж Цагаан ордон лхагва гарагт мэдэгджээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Хятадын Гадаад хэргийн хорооны дарга Ван И-тэй уулзахаар Бээжинд айлчлах үеэр дээрх мэдэгдлийг хийлээ. Хоёр талын мэдээлснээр, ойрын хугацаанд цэргийн удирдагчид ч мөн утсаар ярих ажээ.

Хиймэл оюун ухааны асуудлаарх Америк, Хятадын хоёр дахь шатны хэлэлцээг хийхээр төлөвлөж байна гэж Хятадын тал мэдээлсэн байна. Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Ерөнхийлөгчийн олон улсын уур амьсгалын бодлого хариуцсан ахлах зөвлөх Жон Подеста удахгүй Хятадад айлчлах ажээ. Гэхдээ айлчлал хэдийд болох талаар дурдсангүй.

Хоёр улс технологийн хязгаарлалт, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис, Украины асуудлаар байр сууриа хадгалж байгааг Ж.Салливаны айлчлалын талаарх албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Ж.Байден ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татсан бөгөөд дэд Ерөнхийлөгч Камала Харрист нэр дэвших эрхээ шилжүүлсэн юм. Цагаан ордны мэдэгдэлд ерөнхийлөгч нарын нэрийг дурдаагүй, харин “удирдагчдын түвшинд дуудлага” хийхээр төлөвлөж байгааг тэмдэглэжээ.

Харин Хятадын талын мэдэгдэлд “хоёр орны төрийн тэргүүн нар” гэсэн ердийн хэллэгийг ашигласан бөгөөд хоёр тал “харилцаа холбооны шинэ үе шат”-ны талаар хэлэлцэж байна гэсэн байна.

Хоёр орны удирдагчид 2023 оны 11 дүгээр сард Калифорни муж улсын Сан-Франциско хотноо дээд хэмжээний уулзалт хийснээсээ хойш энэ оны дөрөвдүгээр сарын эхээр хоёр цаг орчмын турш утсаар ярьсан юм.

Сүүлийн жилүүдэд хурцадмал байдал нэмэгдэж, Ковид-19 цар тахлын улмаас хилийн хязгаарлалт тогтоосон зэрэгтэй холбоотойгоор дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын өндөр түвшний харилцаа холбоо амаргүй байсан юм.

Мөн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн 2022 оны наймдугаар сард Тайваньд хийсэн айлчлал, 2023 оны хоёрдугаар сард олны анхаарлыг татсан “агаарын бөмбөлгийн асуудал” зэрэг нь хоёр талын харилцааг улам хурцатгаж, урьдчилан төлөвлөөд байсан зарим яриа хэлэлцээг түр зогсооход хүргэжээ.

Ж.Салливан Бээжинд мягмар гарагт хүрэлцэн ирж, Ван И-тэй хоёр өдрийн уулзалт хийсэн юм. Тэрбээр сүүлийн жилүүдэд Ван И-тэй олон удаа уулзаж байсан боловч үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн хувиар Хятадад анх удаа айлчилж буй нь энэ юм. Сюзан Райс 2016 онд Обамагийн засаг захиргааны үед Бээжинд айлчилсан нь АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн Хятадад хийсэн хамгийн сүүлийн албан ёсны айлчлал байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 10 цаг 40 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 10 цаг 43 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 10 цаг 46 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 10 цаг 48 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 10 цаг 49 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 12 цаг 18 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 12 цаг 20 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 12 цаг 21 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 12 цаг 25 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 12 цаг 40 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 13 цаг 7 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 13 цаг 9 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 13 цаг 24 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 14 цаг 9 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 17 цаг 42 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 17 цаг 44 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 17 цаг 46 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 17 цаг 48 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 18 цаг 24 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 18 цаг 37 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top