x

Ботсвана улсад 2492 каратын алмааз олджээ

Дэлхийд хэмжээгээрээ хоёрт орох 2492 каратын очир эрдэнэ буюу алмааз Ботсвана улсад олдсон тухай Канадын уул уурхайн компани мэдэгджээ. Энэ бол тэртээ 1905 онд Өмнөд Африкт олдсон 3106 каратын Куллинан алмаазаас хойш олдсон хамгийн том эрдэнийн чулуу болж байна. 

Онцгой том хэмжээтэй эрдэнийн чулууг Карове уурхайгаас бүрэн бүтэн олборлосон гэж Канадын уул уурхайн “Lucara Diamond” компани пүрэв гарагт мэдээлжээ. Тус компани эрдэнийн чулууг “гайхамшигтай олдвор" гэж тодорхойлоод, түүхэн дэх хамгийн том өнгөлж засаагүй алмаазны нэг болохыг онцолсон байна.

“Том хэмжээтэй, асар их үнэ цэнтэй алмаазыг “Mega Diamond Recovery” технологийн ачаар илрүүлж олборлосон” гэж компанийн мэдээлэлд дурджээ.

2015 онд Карове уурхайд  “Lucara”-гийн олборлосон 1109 каратын "Леседи Ла Рона" алмааз нь дэлхийд хэмжээгээрээ хоёрт орж байсан юм. 2017 онд уг алмаазыг үнэт эдлэлийн “Graff” компани  53 сая ам.доллароор худалдан авчээ.

“Lucara Diamond”-ын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, тус компани дэлхийн хамгийн том 10 алмаазын зургааг нь олборлосон байна. Ботсванад хамгийн сүүлд олдсон эрдэнийн чулууг ойрын үед зохих ёсоор үнэлнэ гэж тэрбээр нэмж хэллээ.

Өнгөрсөн сард дэлхийн хамгийн том алмааз олборлогч орон болох Ботсвана улс уул уурхайн компаниудад лиценз олгосныхоо дараа "засгийн газар хувьцаа эзэмших эрхээ хэрэгжүүлэхгүй бол уурхайн хувьцааны 24 хувийг дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах ёстой"  гэсэн хуулийн төслийг санаачилсан байна.

Дэлхийд хэмжээгээрээ дээд амжилт тогтоосон 3106 каратын Куллинан алмаазыг 1905 онд ӨАБНУ-ын Трансвааль муж дахь Премьер уурхайгаас олж байжээ. Хожим нь уг эрдэнийн чулууг жижиглэн хуваасны заримыг нь  Их Британийн хааны титмийн шигтгээ болгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 12 цаг 21 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 12 цаг 24 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 12 цаг 27 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 12 цаг 29 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 30 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 13 цаг 59 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 14 цаг 1 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 14 цаг 2 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 14 цаг 6 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 14 цаг 21 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 14 цаг 48 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 14 цаг 50 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 15 цаг 5 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 15 цаг 50 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 19 цаг 22 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 19 цаг 25 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 19 цаг 27 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 19 цаг 29 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 20 цаг 5 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 20 цаг 18 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top