x

Нойрны тухай нойр сэргэмээр ном

Дэлхийн олон судлаач нойр муудах, нойр хулжих түмэн шалтгаан тоочоод бас нойр алдахын хор уршиг гэж айдас жихүүдэс төрмөөр жагсаалт харуулдаг. Хидэр Дарволл-Смит Нойрны шинжлэх ухаан номоороо “Санаа бүү зов” гэдэг хариулт өгчээ. Хүн дарга цэрэг, баян ядуу, эр эм, хөгшин залуугаасаа үл хамаараад унтахаар програмчлагдсан байдаг. Гэтэл бас хэн ч байсан энэ төрөлх совин нь зүсэн зүйлийн шалтаг шалтгаанаар алдагдан ая зөнгөөрөө унтаж чадахаа больж, нойргүйтэхийн зовлонд унадаг. Яагаад? Яагаад гэдгийг Нойрны шинжлэх ухаан ном яруу сайхан тайлбарлаад зогсохгүй яавал нам унтах вэ гэдгийг зааж, зураад өгчээ. Нээрээ зурчихсан байгаа. DK Science of цувралын ном учраас зураг, график элбэгтэй нуршуу биш, уншихад урамтай, ёстой нойр хүргэхгүй. Ганц шөнийн нойр хугаслаад уншчихад маргаашаас нь бөх нойртой хононо.

Ном төрөлхтөн нойрыг судалсан түүхээр эхэлнэ. Цагийн товчоогоор харуулсан ганцхан график. Хүний биеийн дулаан, нойрны хэв маяг хоёрын уялдааг 1845 онд илрүүлсэн бол 2017 онд хүний биеийн байгалийн хэмнэлийг алдагдуулдаг Crypto-chrome 1(CRY1) буюу “нойргүйдлийн ген”-ийг нээсэн юмсанж. Ном бүхэлдээ нойрыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаад “нойртой хонох” шинжлэх ухааны болон өөрийгөө ятгах аргыг бас багтаасан. 

Penguin Random House хэвлэлийн газар 2021 онд Хидэр Дарволл-Смитийн Зүүдний шинжлэх ухаан номыг анх хэвлэсэн. Номын эхний бүлэг нойр, нойрны мөчлөг, зүүдийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан. Удаах бүлэгтээ нойрны мөчлөг нялх, бага, дунд, ахмад насанд ямар нөлөө үзүүлдгийг харуулжээ. Хар дарах, зүүдэндээ явах мэтийн учир шалтгаан, тэдгээрийг эмчлэх арга ч бий. Бүтэн нойртой хонохын давуу тал, бүтэн нойртой хонох арга техникийг товч тодорхой тайлбарласан. Энэ бүгдийн эцэст нойрондоо шүдээ хавирах, хурхирах зэрэг зүүд нойронд тохиолддог хөндлөнгийн хүнд тээртэй муу зуршлыг засах зам мөрийг заасан буй.

Ном долоон бүлэг, нийт 119 гарчигтай. Нойртой холбоотой бүх асуултын хариулт энд бий. Гарчгууд нь бүгд асуулт. Та нойр, нойргүйдэлтэй холбоотой дурын асуултынхаа хариултыг эндээс олно. Жишээ нь, Яагаад буйдан дээр хэвтэхээр нойр хүрээд орондоо ормогц сэргэг болдог вэ? Номын 110, 111 дүгээр талд хариу нь бий. Мелатонины нэмэлт бэлдмэл унтахад тустай юу? Номын 101 талыг уншихад болно. Ядарсан үедээ унтахаар хэвтэхэд яагаад нойр хүрдэггүй вэ? Номын 108 дугаар нүүрийг сөхөөрэй. Пробиоток унтахад туслах уу? номын 106 дугаар тал... Дур тавих нь сайн унтахад нөлөөлөх үү? Номын 88 дугаар нүүрт товч, тодорхой хариулт байна. Зарим хүн яагаад шөнийн цагаар илүү бүтээмжтэй байдаг вэ? Номын 78, 79 талаас хариултаа олно. Кофе үнэхээр нойрны дайсан мөн үү? Номын 154 талыг нээж хараарай.... Та нойр, нойргүйдлийн талаар бүх хариултаа эндээс олно. 

 

Номын зохиогч Хидэр Дарволл-Смит сэтгэл засал, тэр дундаа зүүд нойроор засах арга барил эзэмшихээр хөөж маркетинг, дизайны ажлаа орхижээ. Хидэрийн судалгааны ажлын үндсэн агуулга нь “муу нойр, муу сэтгэлзүй хоёрын аль нь анхдагч вэ” гэдэг асуулт. 

Зохиогч Mindfulness-Based Cognitive Therapy буюу Ухамсарт суурилсан танин мэдэхүйн эмчилгээ сургалтыг дүүргэсэн. Үүнтэй зэрэгцүүлээд Лондоны нойр судлалын төвтэй хамтран Оксфордын их сургуульд нойрны сэтгэлзүйн үндсээр судалгаа хийжээ. Нойрны шинжлэх ухаан номыг уншчихад “ном нойр хүргэдэг” хэмээх аксиом батлагдана. Амлая. 

NEPKO publishing

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 6 цаг 42 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 6 цаг 46 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 6 цаг 47 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 6 цаг 48 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 6 цаг 50 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 6 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 8 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 8 цаг 46 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 8 цаг 48 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 8 цаг 50 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 8 цаг 51 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 8 цаг 53 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 8 цаг 54 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 8 цаг 58 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 11 цаг 10 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 11 цаг 10 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 11 цаг 11 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 11 цаг 13 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 11 цаг 15 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top