x

Монголын улс төр “Херо” Баатарын бандаашинд багтав

Манай нэг сэтгүүлч “Өнгөрсөн зуунд орос эхнэрийн гал тогоонд шийгдэгддэг байсан Монголын улс төр 30 жилийн дараа Алтан-Өлгийд шилжив” хэмээн халагласантай таарав. “Алтан-Өлгий" гэдэг нь талийгаачдыг тавьдаг, манай төр засгийн томчуудын шарилыг хадгалдаг газар.

Товчхондоо, 26 жилийн өмнө Алтан-Өлгийд нойрсуулсан С.Зориг гэдэг хүний нэр Монголын улс төрийн гол “хөзөр” болж байна. Өнгөрсөн сонгуулиар С.Зоригийн аллагын хэргээр сонгуулийн гол пиараа хийсэн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шинээр байгуулсан Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг “Хурдтай хөгжлийн төлөөх ЗОРИГ” гэж нэрлэжээ. Хамтарсан Засгийн газар байгуулах гурван намын гэрээг ч бас ингэж нэрлэсэн.

Ингэхдээ “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн С.Зоригийн үгийг уриа болгож, үйл хэргийг нь үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Үр дүнд нь УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, олонхийн санал авсан МАН ялагчийн үүрэх хариуцлагаас бултаж, цөөнх болсон АН, ХҮН-ыг хөнжилдөө чирч оруулсан. Үүнийгээ С.Зоригийн хэлсэнчлэн “Улс орны эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж, улс төрийн нам, бүлгийн эрх ашгийг хойш нь тавьж буй хэрэг” хэмээн тайлбарладаг. Гэвч үүгээрээ олонх нь бодлогоо хэрэгжүүлж, цөөнх нь хяналтаа тавьдаг парламентат ёсны зарчмыг алдагдуулж, хяналтын үүргийг дан ганц иргэдийн нуруунд үүрүүллээ. Ингэснээр парламентат ёс, Үндсэн хуулийн зарчмыг уландаа гишгэхэд хүргэсэн гол буруутан буюу хэргийн эзэн нь Л.Оюун-Эрдэнэ биш, Лу.Гантөмөр, Т.Доржханд ч биш, 26 жилийн өмнө Алтан-Өлгийд унтуулсан С.Зориг болж таарав. “Монголын улс төр Алтан-Өлгийд шилжив” гэсэн нь ийм учиртай. Үхсэн хүний нэрээр улс төр хийхээ болиоч ээ л гэж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа Зориг гэдэг үгийг /нэрийг/ наймантаа дурьдсаныг манай мэргэжил нэгт нөхөр тоолсон байна. Уг нь бол өнгөрсөн 8 жил эрх барьсан МАН, сүүлийн 4 жил /тодорхой хэлбэл 3,5 жил/эрх барьсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зориг зүрхээр илүүрхсэн үү гэхээс дутаагүй. Парламентын 85 хувийн суудалтай эрх баригч нам ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж ирсэн. Дур зоргыг нь эсэргүүцсэн, шүүмжилсэн бүх хүнийг барьж хорьсон, айлгасан, дарамталсан, өмнөө мөлхүүлсэн. Олноо “тэмцэгч” хэмээгдэж асан Даваагийн Мөнх-Эрдэнэ шоронгоос гарч ирээд МАН-аас бусад бүх нам, улстөрчтэй тэмцдэг ажилтай болсон нь нэг жишээ. Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг нийтийн дайсан болгож зарлаад өмч, хөрөнгөнд нь халдаж, үйл ажиллагааг нь зогсоосон, гацаасан. Өнөөдөр Монголд төр нь хамгийн бизнес эрхлэгч болж, бусад нь туслан гүйцэтгэгчийн үүрэгтэй, хусмыг нь долоож амьдарч байна.

Энэ бүхнийг хийж чадсан нам зүрх зориггүйдээ ингэсэн гэвэл худлаа. Зориг дутсандаа АН-тай, ХҮН-тай хамтарсан гэдэг бүр худал. Зүгээр нам доторх хагарлаа даван туулах, намын дарга нь эрх мэдлээ хамгаалж үлдэхийн тулд цөөнхийн хоёр намыг хөнжилдөө чирж, бандаашиндаа чихсэн. Монголын улс төр Алтан-Өлгийд шилжих бус, “Херо” Баатарын бандаашинд багтаж байна. Хамтарсан Засгийн газар гээч нь үнэн хэрэгтээ өнгөрсөн сонгуулийн өмнө "Херо" Баатарын найруулан тавьсан "С.Зоригийн хэрэг" хэмээх цувралын эмгэнэлт үргэлжлэл юм. 

Тиймээс ядаж хүний ёсыг бодож, нас барсан хүний ясыг ахин дахин өндөлзүүлэхгүйн тулд "Засгийн газрын мөрийн хөтөлбөр" нэртэй МАН-ын пропагандагаас С.Зоригийнхоо нэрийг салгаж аваач ээ гэж АН-ын даргаас гуймаар байна. С.Зориг агсны гэр бүл энэ хүний нэр төрийг юугаар үнэлж, хэдээр зарсныг мэдэхгүй ч журмын нөхөд нь ядаж үүнийг хүлээн зөвшөөрөөд, дуугүй хараад суумааргүй байна аа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 6 цаг 44 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 6 цаг 48 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 6 цаг 49 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 6 цаг 50 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 6 цаг 52 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 6 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 8 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 8 цаг 48 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 8 цаг 50 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 8 цаг 52 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 8 цаг 53 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 8 цаг 55 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 8 цаг 56 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 9 цаг 0 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 11 цаг 12 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 11 цаг 12 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 11 цаг 13 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 11 цаг 15 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 11 цаг 17 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 12 цаг 33 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top