x

Ерөнхийлөгч Ж.Байден телевизийн нэрт сэтгүүлчийн дурсгалыг хүндэтгэв

Хүнд өвчний улмаас 88 насандаа таалал төгссөн телевизийн нэрт хөтлөгч Фил Донахьюгийн гэгээн дурсгалыг хүндэтгэн Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл гаргалаа.

Олон жилийн туршид нийгэм-улс төрийн хурц асуудлуудыг хөндсөн ток шоу буюу олон нийтийн хэлэлцүүлгийн нэвтрүүлгийг хөтөлж ирсэн нэрт сэтгүүлч тэрбээр нас барсан тухай телевизийн NBC сувгийн “Today” хөтөлбөрөөр даваа гарагт мэдээлсэн юм.

“Ажилчин ангийн хүү, Кливлендийн католик шашинт гэр бүлд мэндэлсэн тэрбээр Америк орны толь байж, манай эрин үед тулгарч буй хамгийн хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бид бүхнийг нэгтгэж байсан” гэж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.
30 жилийн хугацаанд 7 мянга орчим нэвтрүүлэг бэлтгэж, 20 удаа Эмми шагнал хүртсэн тэрбээр өдөр тутмын ток шоуны анхдагч пионер байсан бөгөөд ил далангүй нээлттэй шударга ярилцлагуудаараа хүмүүсийн оюун санааг өөрчлөхөд тус дөхөм үзүүлсэн билээ. Ер бусын сониуч Фил Донахью зочин бүрээ сонирхолтой хүн гэдэг талаас нь харж, бид бүхэн бие биенийгээ дайснууд бус харин эх орон нэгт америкчууд хэмээн харахад тусалж, бидний харилцан ойлголцлыг бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан” гэж Ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурдсан байна.
“Телевизийн салбар дахь түүний гайхамшигт замнал, өдөр тутам хийж байсан хэдэн мянган ярилцлага нь үндэстний харилцан яриа ойлголцлыг чиглүүлсээр ирсэн...Тэрбээр бидэнд маш ихээр үгүйлэгдэх болно” гэж Цагаан ордноос мягмар гарагт нийтэлсэн Ерөнхийлөгчийн мэдэгдэлд өгүүлжээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 12 цаг 34 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 12 цаг 36 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 12 цаг 39 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 12 цаг 41 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 42 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 14 цаг 12 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 14 цаг 13 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 14 цаг 14 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 14 цаг 18 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 14 цаг 34 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 15 цаг 0 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 15 цаг 2 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 15 цаг 17 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 16 цаг 2 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 19 цаг 35 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 19 цаг 37 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 19 цаг 40 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 19 цаг 42 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 20 цаг 17 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 20 цаг 30 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top