x

Өмнөд Солонгос, АНУ-ын армиуд өргөн хэмжээний хамтарсан сургуулилалт хийж байна

Умард Солонгосын зүгээс учирч болзошгүй аюул заналыг тогтоон барих зорилгоор Өмнөд Солонгос ба АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагчид жил тутмын хамтарсан сургуулилалт хийж эхэлсэн  тухай Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний командлал мэдэгджээ. 

Жил бүр зохион байгуулдаг “Эрх чөлөөний бамбай” хээрийн сургууль наймдугаар сарын 29 хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр цахим халдлага, GPS-ийн саатал, Умардын пуужингууд зэрэг “бүх салбар дахь бодит аюул заналыг харгалзан бэлтгэл сургуулилалт хийнэ” гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдсэн байна.

Эдгээр сургуулилалт нь “үй олноор хөнөөх зэвсгийн эсрэг тогтоон барихад чиглэсэн холбоотнуудын чадавхийг” бэхжүүлэх ажээ. Энэ долоо хоногт Өмнөд Солонгос, АНУ-ын 200 гаруй сөнөөгч онгоц таван өдрийн турш өдөр бүр нислэг үйлдэнэ.

Цөмийн зэвсэгтэй Умард Солонгосын эсрэг хамтын хамгаалалтыг бэхжүүлэх зорилгоор АНУ 28 500 цэргээ Өмнөд Солонгост байрлуулж байна.

Өмнөд Солонгосын Батлан ​​хамгаалах яамнаас мэдээлснээр, хуурай газар, далай, агаар, мөн цахим орчин, сансрын орон зайг хамрах энэ удаагийн сургуулилалтад Өмнөд Солонгосын 19 мянга орчим цэрэг оролцоно. Харин Америкийн талаас хэчнээн цэрэг оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Сөүл хотод хотын захиргаа мөн Умард Солонгосын нисгэгчгүй онгоц болон хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлөг зэргийн эсрэг сургуулилалтыг нэгэн зэрэг зохион байгуулна.

Солонгосын хойгт хурцадмал байдлыг намжаах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Эрх чөлөөний бамбай” хээрийн сургуулийг Умард Солонгосын тал "цөмийн дайнд бэлтгэх сургуулилалт" хэмээн эрс буруушаасаар иржээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 12 цаг 28 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 12 цаг 31 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 12 цаг 34 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 12 цаг 36 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 37 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 14 цаг 6 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 14 цаг 8 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 14 цаг 9 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 14 цаг 13 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 14 цаг 28 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 14 цаг 55 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 14 цаг 57 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 15 цаг 12 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 15 цаг 57 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 19 цаг 29 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 19 цаг 32 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 19 цаг 34 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 19 цаг 36 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 20 цаг 12 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 20 цаг 25 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top