x

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин бол шинэ ковид биш

Төв Африкийн орнуудад тархаж буй сармагчны цэцэг /mpox/ хэмээх вирусний халдвар нь “шинэ ковид биш” гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт мэдэгдлээ. 

ДЭМБ-ын Европын бүсийн асуудал эрхэлсэн тэргүүн Ханс Клюге НҮБ-ын хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан ба дэлхийн даяарх эрүүл мэндийн байгууллагууд энэ өвчний талаар маш тодорхой ойлголт мэдээлэлтэй байгаа бөгөөд тархалтыг хэрхэн хянах вэ гэдгийг мэдэж байгаа" гэлээ.

Бид өвчний хоёр дахь хувилбарын талаар нэлээд их зүйлийг мэдэж авсан гэж Х.Клюге 2022 онд тархсан хувилбарын талаар дурдаад, одоо шинэ бөгөөд илүү хурдан халдварладаг нэг дэх хувилбарын талаар илүү ихийг олж мэдэх шаардлага тулгарсныг нэмж хэлжээ.

Сармагчны цэцэг гэж юу вэ?

Сармагчны цэцэг өвчний тархалт эндемик болсон Төв ба Баруун Африк зэрэг бүс нутгаас өөр газарт энэ өвчний тохиолдол бүртгэгдэх нь ховор байсан бөгөөд ийм тохиолдлуудын ихэнх нь аялал жуулчлал эсвэл амьтдыг импортлох асуудалтай холбоотой байв.

Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд ДЭМБ өвчний тархалттай холбогдуулан хоёр удаа олон улсын хэмжээнд онцгой байдал зарлаад байна. 2022 онд энэ өвчин урьд нь огт бүртгэгдэж байгаагүй 70 гаруй оронд тархсан юм.

Харин энэ онд уг өвчний шинэ хувилбарын тархалтаас үүдэн Конго болон түүний хөрш зэргэлдээ орнуудад халдварын тохиолдол, нас баралтын тоо нэмэгдсэн нь дахин онцгой байдал зарлахад хүргэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 12 цаг 30 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 12 цаг 33 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 12 цаг 36 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 12 цаг 38 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 39 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 14 цаг 8 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 14 цаг 10 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 14 цаг 11 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 14 цаг 15 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 14 цаг 30 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 14 цаг 57 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 14 цаг 59 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 15 цаг 14 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 15 цаг 59 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 19 цаг 32 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 19 цаг 34 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 19 цаг 36 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 19 цаг 38 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 20 цаг 14 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 20 цаг 27 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top