x

Байденыг залгамжлагч Камала Харрис гэж хэн бэ?

Сонгогчдын дунд нэр муутай Камала  Харрисын хувьд Байденыг орлон гарч ирсэн нь хувь тавилангийн гайхамшигтай эргэлт гэж Америкийн хэвлэл мэдээлэл бичиж байна. Дэд ерөнхийлөгч болохын тулд Харрис ямар замыг туулав, түүнд Трамптай өрсөлдөх  чадвар байна уу?

Сонгогчдын дунд нэр алдар муутай цагаачдын охин Байдены “залгамжлагч” болж байгаа нь Камала Харрисын хувь заяаны гайхамшигтай эргэлт гэж Bloomberg агентлагт зориулан бичсэн сэтгүүлчид онцлоод тэр АНУ-ын дэд  ерөнхийлөгч болохын өмнө ямар замыг туулсанд анхаарлаа хандуулжээ.

Камала Харрис нь Энэтхэгийн цагаач Шьямала Гопалон, Ямайкийн цагаач Дональд Харрис нарын охин юм. Эцэг нь эдийн засгийн профессор  болсон ба талийгаач эх нь хөхний хорт хавдрын  судлаач байлаа. Харрис эхийгээ өөрийн шүтээн, үлгэр дуурайл гэж хэлдэг.

Харрис өөрийгөө христийн шашинтай гэдэг ч эхийн хамт индус хийдээр яван мөргөл хийдэг байжээ. Камалагийн нөхөр бөгөөд хоёр дахь жентельмен Дуглас Эмхофф еврей хүн ба энэ тохирол нь АНУ-ын түүхэнд анхных болж байгаа.

Харрис Харвардын их сургуульд суралцаж, тус орны хамгийн эртний нэг болох  “Альфа Каппа Альфа” гэдэг өнгөт арьстнуудын нийгэмлэгийн гишүүн байлаа. Тэрээр Сан-Францискогийн Калифорнийн их  сургуульд  хуульчийн диплом авчээ. Карьераа Калифорни мужийн Оклендад тойргийн прокурорын орлогчийн тушаалаар 1990 онд эхэлжээ. Эхлээд Харрис  гэр бүл дэх хүчирхийлэл ба хүүхдийг харгислах хэргийг хариуцан ажиллав.

Камала 2003 онд Сан-Франциско хотын тойргийн прокурор болсон нь энэ тушаалд суусан анхны өнгөт арьстан эмэгтэй байлаа. Үүний дараа тэр Калифорни мужийн  Ерөнхий прокурор болсон анхны өнгөт арьстан эмэгтэй болов.

Өмнөд Азиас гаралтай гэдгээрээ анхных болсон Калифорни мужийг төлөөлсөн сенатораар 2016 онд Харрис 2016 онд сонгогдсон байв. Сенатын Хуулийн байнгын хорооны гишүүн болсон тэр Трампын засаг захиргааны албан тушаалтнууд ба томилогдогчдын  эрс, хурцаар байцаан асууж байснаар Харрис алдаршсан түүхтэй.

Камала Харрисын  анхны  ерөнхийлөгчийн сунгаа амжилтгүй болж байсныг The Washington Post  сонины материалд тэмдэглэв. Гэсэн хэдий ч өнгөрсөн онуудад бүх зүйл өөрчлөгдсөн гэж  түүний талынхан хэлж байна.

2019 оны нэгдүгээр сард тэр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдээд есөн сарын дараа мөнгө хөрөнгө дутлаа гээд сонгуулийн сунгаанаас гарч байв. Ойлгомжтой хөтөлбөр боловсруулж чадаагүй, штабаас нь “байнгын зугталт” их байсан нь бүтэлгүйтлийн бас нэг шалтгаан байлаа.

Өнгөрсөн таван жилд тэрээр улстөрч мөн зохион байгуулах чадвараа хүчтэй нэмэгдүүлж чадсан гэж Харрисын талынхан хэлж байна. Тэдний хэлснээр Байдены орлогч байсан гурван жил хагаст тэрээр хэрэв нам нь сонгоод өгвөл шууд л ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх чадвартай болныг  хэлээд байгаа юм.

Bloomberg агентлагийн өөр нэг материалд Камала Харрисын нэн түрүүний зорилт нь бүс нь алдуурсан ардчилагч нарыг хатуу гарт авах ёстой гэж  бичжээ:

Камала Харисыг Ардчилсан нам албан ёсоор нэр дэвшигч болгосоны дараах  тэргүүн зорилт нь конгрессийн хуучин хамтрагч нараа хатуу гарт авах ёстой. Намын лидер Жо Байденд шахалт үзүүлэн түүнийг өрсөлдөөнөөс татгалзуулсны дараа ардчилагч нар зориг орсон байгаа.

Хагас зууны турш Вашингтонд тогтоогдсон эртний холбоо сүлбээ нь Байденд тус болсонгүй, тэр Трамптай өрсөлдөхөөс татгалзахыг шаардсан уриалгын өмнө тэссэнгүй. Харрист энэ ихээхэн ээдрээтэй.

"Энэ бол спринт гэж Харрисын ойрын туслах Калифорнийн сенатор Лафонза Батлер хэлээд, тэр Ардчилсан намыг төлөөлөх эрхтэйгээ илэрхийлэн  хүмүүст утасдаж байгаа" гэсэн байв.

Ардчилагч нарын дунд Харрист өрсөлдөгч нар алга  гэж хэлэх үндэслэл байгаа тухай  The New York Times  сонин  бичлээ.

Ням гаригийн орой гэхэд Харрист нэрээ дэвшүүлэх  сэтгэгдэл үүсэв. Ардчилагч нарын лидерүүдээс түүнтэй өрсөлдөх төлөвлөгөөтэй нэгэн гарсангүй.

Толгой эргэм хурдтайгаар тэр өөрийн хяналтад Байдены нүсэр сонгуулийн штабыг авлаа. Байдены штаб “Харрисыг ерөнхийлөгчид”  гэж  уриагаа солив. Штабуудын дотоод хуралдаанаар одоо тэд Харрист  үйлчилнэ гэж зарласан байна.

The Hill  сонин уншигч нартаа Харрисын чансаа, түүний Трамптай  өрсөлдөх боломжийг танилцууллаа:

Харрист  дараагийн сард болох намын үндэсний хэмжээний их хурлын төлөөлөгчдийг өөртөө татах шаардлагатай ч  яг одоо тэр Байденыг өвийг залгамжлагч болохоор харагдаж байгаа юм.

Харин, Decision Desk HQ (DDHQ) төв ба The Hill сонины хамтарсан санал асуулгаар, Бүгд найрамдах намын албан ёсны нэр дэвшигч болсон Трамп Харрисаас 2%-иар илүү яваа нь нийт  санал асуулгын дүнгээр: 47% ба 45% болж байна. “Түүний чансаа нь үндэсний төвшинд Байденыхаас доогуур байгаа нь муу ч гэсэн  түүнд байдены  “ачаа” байхгүй  сайн талтай. Хүмүүс одоо түүнийг огт өөрөөр харж магадгүй.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 12 цаг 21 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 12 цаг 24 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 12 цаг 27 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 12 цаг 29 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 30 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 13 цаг 59 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 14 цаг 1 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 14 цаг 2 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 14 цаг 6 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 14 цаг 21 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 14 цаг 48 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 14 цаг 50 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 15 цаг 5 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 15 цаг 50 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 19 цаг 22 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 19 цаг 25 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 19 цаг 27 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 19 цаг 29 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 20 цаг 5 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 20 цаг 18 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top