x

Кишидагийн орыг Батлан хамгаалахын сайд асан залгамжилж магадгүй

Японы ерөнхий сайд Фүмио Кишида эрх баригч намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэний дараа түүний орыг хэн залгамжлах вэ гэдэг асуулт үүссэн. Түүний орыг залгамжлан ерөнхий сайд болох хүсэлтэй байгаагаа Японы засгийн газрын одоогийн болон хуучны хэд хэдэн албан тушаалтан мэдэгдсэн билээ. Горилогсдын хэн нь ерөнхий сайд болох өндөр магадлалтайг урьдчилсан байдлаар тодруулахаар Киодо агентлаг Бямба гаригаас хойш гурван өдрийн турш улс даяар санал асуулга явуулжээ.

Санал асуулгын дүнг Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба 25.3 хувиар тэргүүлжээ. Иргэд түүнийг Кишидаг залгамжлахад хамгийн тохиромжтой хүн гэж үзэж байна.

Түүний араас Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми 19.6 хувиар, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санаэ Такаичи 10.1 хувиар удаалав. Харин Либерал ардчилсан намын дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгыг Шинжиро Коизүми 24.2 хувиар тэргүүлж, Ишиба 21 хувийн саналаар хоёрдугаарт оржээ. Японыг хэдэн арван жил тасралтгүй удирдсан Либерал ардчилсан нам 500 сая иен буюу 3.4 сая ам.долларын авлигын хэрэгт өнгөрсөн онд холбогдсон. Энэ хэргийн хариуцлагыг хүлээхийн тулд сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ Кишида зарласан билээ.

Тэгвэл Кишида ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгсөн ч эрх баригч намд итгэх итгэл сэргэхгүй гэж судалгаанд оролцогчдын 78 хувь нь хариулсан байна. Мөн санал асуулгад оролцогчдын 66.8 хувь нь Кишидаг намын дарга болон ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох нь зүйтэй гэж үзжээ. Ердөө 25.4 хувь нь Кишидаг огцрох шийдвэр гаргах ёсгүй гэж үзэж байна.

67 настай Шигэрү Ишибагийн хувьд нам дотроо тийм ч өндөр нэр хүндтэй биш гэдэг. Өнөөг хүртэл тэр Либерал ардчилсан намыг удирдахаар дөрвөн ч удаа оролджээ. Өдгөө 43 настай Шинжиро Коизүми нь 2001-2006 онд Япон улсыг харьцангуй өндөр үнэлгээтэй удирдаж байсан ерөнхий сайд асан Жүнитиро Коизүмигийн хүү юм. Харин санал асуулгын гуравдугаар байранд орсон Санаэ Такаичи нь эмэгтэй улстөрч бөгөөд хатуу үзэл баримтлалтай гэдгээрээ алдартай.

Эх сурвалж: JAPAN TODAY

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 12 цаг 24 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 12 цаг 26 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 12 цаг 30 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 12 цаг 31 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 32 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 14 цаг 2 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 14 цаг 3 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 14 цаг 4 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 14 цаг 8 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 14 цаг 24 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 14 цаг 51 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 14 цаг 53 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 15 цаг 7 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 15 цаг 52 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 19 цаг 25 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 19 цаг 28 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 19 цаг 30 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 19 цаг 32 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 20 цаг 7 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 20 цаг 20 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top