x

Хоёр нам эвсвэл 50:50, гурван нам эвсвэл 30:30-аар эрх мэдлийг хуваах ёстой

УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, парламентын 126 суудлын 54 хувь буюу 68 суудал авсан МАН сонгуулийн дүн баталгаажмагч л барьц алдаж эхэлсэн. Сонгуулийн өмнөх 3-4 сарыг сөрөг хүчнээ намнахад зориулсан МАН энэ хэмжээний ялалтыг зөгнөөгүй байсан нь илт. Эцэст нь парламентад суудалтай намуудыг Засгийн газартаа урьж хариуцлагыг хуваалцахаар урилга явуулсан. “Хөгжлийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх тухай” нэртэй уг урилгыг АН-ын ҮБХ хүлээж авч, Засгийн газарт хамтрахаар болсон байна. Найман суудалтай ХҮН мөн урилгыг хүлээж авчээ. Өнөөдөр эхэлсэн Монголын эдийн засгийн чуулганы үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ тухай зарлав.

2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдлын дараа 45 суудалтай (52,68 хувь) МАХН 28 суудалтай (40,44 хувь) АН-ыг урьж хамтарсан Засгийн газар байгуулсан түүх ийнхүү давтагдаж байна. Товчхондоо ИЗНН, Үндэсний эвслийн найман гишүүнээс өөр парламентад сөрөг хүчин үлдсэнгүй. Бидний сүүлийн найман жил үгүйлсэн парламентын хяналт, сонгуулийн дараа хүсэн хүлээсэн хүчтэй сөрөгч хүчний тухай ойлголт ийнхүү замхрав.

Энэ тухай Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх, МАХН-ын дарга асан С.Баяр “Миний харснаар МАН бараг 80 хувийн суудал авчих байсан. Гэвч Өвөрхангайд болсон эмгэнэлт явдал нөлөөлсөн байх. Ардын нам айхавтар сайндаа олон суудал авсан юм биш. Нөгөө том нь арай хангалтгүй, арай сул, эв нэгдэлгүй байна. Ард түмэн арай бага мууг нь сонгосон хэрэг. Энэ удаад хамтрах боломжоо алдвал өмнөхөөсөө илүү ихийг алдаж магадгүй” хэмээн ярьсан байна. Ингээд парламентын хамгийн том хоёр нам гуравдагч хүчнээ дагуулаад Засгийн газарт орчихлоо.

Яг үнэндээ “Хөгжлийн тулгамдсан асуудлаа ярих” гэхээсээ илүү нам доторх хуваагдлаа даван туулж, кнопныхоо тоог бүрэн бүтэн (50+) байлгахын тулд МАН даргын хийж буй нүүдэл, МАН-ын дотоод дахь хагарал. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хэлсэн “Өнөөдрөөс эхлээд Монгол Улс мөнхийн эвслийн Засгийн газрын тогтолцоотой болж байна” гэдэг үг ч бас л эргэлзээтэй. Унахаа ирвэл АН-тай АН-гүй, ХҮН-тай намгүй унана.

Хэрвээ МАН-ын дарга үнэхээр хөгжил ярьж байгаа, ажил хэрэг ярьж байгаа нь үнэн бол эвсэлд орж байгаа намууддаа эрх мэдлийг тэнцүү хуваарилах хэрэгтэй. Хариуцлагыг ч мөн адил. С.Баяр даргын ярьж байгаа шиг “Парламентад авсан суудлынх нь тоогоор Засгийн газраа бүрдүүлдэг юм” гэж байгаа бол МАН дангаараа засгаа байгуулах хэрэгтэй. Хуулинд тэгээд заачихсан. Сонгуулийн дүн ч ингэж гарсан. Харин хэрвээ 2-3 нам хамтраад бодлого зорилтоо, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ, МАН дангаараа ачаа үүрэхгүй ээ гэж байгаа бол эрх мэдлийг ч гэсэн тэнцүү хуваах ёстой. Хоёр нам эвсвэл 50:50, гурван нам эвсвэл 30:30. Тэгж байж жинхэнээсээ эвсэл, хамтрал болно.

Гэхдээ ингэлээ гээд өмнөхөө мартаж болохгүй. Хамгийн наад зах нь саяхан болж өнгөрсөн сонгуулиа мартаж болохгүй. Тухайлбал, АН-ын дарга сонгуулийн үеэр амиа алдсан Сант сумын намын даргын хэргийг дарах ёсгүй. МАН-аас, нэр бүхий нэр дэвшигчдээс хариуцлагыг нэхэх ёстой, хэргийг шударгаар шийдүүлэх ёстой. МАН-ын дарга сонгуулийн өмнө нэр цохсон АН-ын хулгайч нар, С.Зоригийн амийг хөнөөсөн, захиалсан гэж зарласан нөхдөө ч шүүхийн өмнө аваачих ёстой. Тал талаасаа хариуцлагаа яриад явах ёстой. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн, мөнгө тараасан нөхдөд хамгийн түрүүнд хариуцлага тооцох ёстой. Ногоон автобус, нүүрсний хулгайнхаа эцсийг үзэх ёстой. Тэгсний дараа энэ эвсэл жинхэнээсээ иргэнийхээ төлөө, эрх мэдлийг хэрэгжүүлэхийн төлөө, амлалтаа биелүүлэхийн төлөө эвсэл байжээ гэж итгэж болно.

Ингэж байж хамтаараа хөгжиж, хамтаараа урагшилна уу гэхээс нэг хэсэг нь албан тушаалтай болоод нийтийнхээ эрх ашгийг гаргуунд нь гаргаж болохгүй. Найман жил цөөнх байсан АН боломжийг ашиглаад бодлогоо түлхье, амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлье гэж болох ч ялсан нам нь ялагдагчийг урдаа бариад хариуцлагаас мултарч болохгүй.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 6 цаг 45 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 6 цаг 49 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 6 цаг 50 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 6 цаг 51 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 6 цаг 52 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 6 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 8 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 8 цаг 49 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 8 цаг 51 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 8 цаг 53 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 8 цаг 54 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 8 цаг 56 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 8 цаг 57 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 9 цаг 1 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 11 цаг 13 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 11 цаг 13 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 11 цаг 14 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 11 цаг 16 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 11 цаг 18 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 12 цаг 34 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top