x

Есөөс хойшхи нь тарах хэрэгтэй!

УИХ-ын 2024 оны сонгуулийн дүн! Яалт ч үгүй олон намын төлөөлөл бүхий цоо шинэ парламент бүрдэх боллоо. Нам эвслийн авсан саналын тоо, хувиар 21 нам, эвслийн нэр ярайж харагдана. Эхний 5-аас хойшхи нь нэн яаралтай тарах хэрэгтэй, ичих булчирхай байдаг юм бол. “Та нарт 2028 он хүртэл хийх ажил байхгүй!” гээд ятгачихъя!

Өвөр хоорондоо авцалдахгүй хэд хэдэн жишээ эхлээд эшлэе. Молдова улсын Ерөнхийлөгч Владимир Воронин гэх нөхөр сонгогчдыг татахын тулд Исүс Христосыг коммунист намдаа нөхөн элсүүлж, ертөнцийн анхны коммунист хэмээн нэрлэж, коммунист үзэл суртал, христосын шашны номлол хоёр маш адилхан, тийм учраас загалмайн шашинтнууд коммунист намд саналаа өгөөрэй хэмээн 2007 онд ярьж явсан нь шог яриа болон түүхэнд үлджээ.  

Милошевичээс болж муу нэр дуулж ад болж явснаас бус Югославын (Серби) ард түмэн бол заяанаасаа ухаалаг. Ард түмнээ хожим нэгэн цагт залхаахаар (өөрсдөө залхах) зүйл 1980-аад оны дунд үед сэдэж олжээ. Ардчилал гэж хоосон цэцэрхээд ардчилсан нам олныг байгуулаад байвал болно гэж ойлгодог харанхуй массын амыг таглахаар шийдсэн нь 30 хүн нэгдээд улс төрийн нам байгуулж болно гээд хуульдаа заачихснаас 1989 он гэхэд Югослав даяар 300 гаруй нам гараад иржээ. Нөгөөдүүл нь цаашаа үндэс угсаа, орон нутгаараа салбарлаад ёстой галзуугийн больниц аятай юм болно биз дээ.   

ОХУ-ын Төрийн Думын сонгуульд өрсөлдөж байсан намуудын түүхийг сөхөж үзвэл “Оросын Автомобилийн Нам” ч гэж байх шиг, оросууд маань ингэхэд эрүүл байж үү гэж гайхмаар байв.

Миний ажиллаж амьдарч байсан Египетэд Мубаракийн  дэглэмийг унагасан “Арабын хавар”-ын дараа засгийн эрх авсан Цэргийн дээд зөвлөлөөс улс төрийн нам байгуулахыг хөнгөвчилсөн хуулийг сайшаахдаа Египетийн 29 мужийн 10 мужаас нь л 5000 хүний гарын үсэг цуглуулаад  шинэ нам байгуулж болно хэмээн зааж өгсөний үр дүн 2011 оны хавар бараг өдөр тутам Египетэд биеллээ олж байсан  санагдана. Нам байгуулах, гишүүдийн тоо бүрдүүлэх, салбараа нээх нэг ёсны уралдаан энэ орныг нөмөрсөн. 2011 оны намар нь парламентын сонгуулийн эхний шат тохиох үед 80 сая хүн амтай энэ орон хоёр сарын дотор хэдэн зуун улс төрийн намтай болчихоод сууж байсныг би санаж байна. 

Ерөөсөө нийгэмд сонирхлын бүлэг (НАМ) хоёр л байхад хангалттайг АНУ, Британийн ардчиллын хур туршлага харуулсан ба Японд мөн хоёр намын систем тогтож буй хэмээн өөрсдөө ам хамхилгүй ярих дуртай. Гэхдээ АНУ, Британийн ардчиллын жишгээр бол сонирхлын хоёр бүлгийн цаана нь биетэй бодитой гишүүд, залуучууд, оюутны байгууллага жигүүр энэ тэр гэж байхгүй.  “АНУ-ын Ардчилсан Намын гишүүн” (мөн “БНН-ын гишүүн”) гэж байнгын, бат илэрхийлэх өвөртөлсөн нэг ч хүн байхгүй, гишүүнчлэлгүй юм чинь намын үүр хороо гэж угаасаа байхгүй гээд ярьж эхэлбэл монголчууд төсөөлөхгүй, одоохондоо төсөөлөхийг ч хүсэхгүй байх. Гэхдээ л яалт ч үгүй тийм юм.

Харин Ардчилсан Намын Үндэсний Хороо гэж долоо найман хүн байх нь байна аа. Тэд бүгдээрээ менежерүүд, ирэх сонгуульд хандив төсөв бүрдүүлэх, сонгуулийн кампани өрнүүлэх бэлтгэлийг базаах үүрэгтэй аппарат нь. Ардчилсан Нам гэгч нэрийн дор улс төр-бизнесийн сонирхол бүхий нийгмийн томхон хүч байгаа ба тэд АНУ-ын Ерөнхийлөгчид шинээр нэр дэвшигч нэг бие хүнээр төлөөлүүлэн бодлогоо нийгэмдээ санал болгодог. Тэр саналыг олон түмэн хүлээн авч байгаагийн илэрхийлэл нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаар харагдана. Намын их хурал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр болох ба Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид өрсөлдөх хоёр нөхрийг албан ёсны болгосноор баяр ёслол болоод өнгөрнө. Ингээд л сонгууль өнгөрмөгц Америкт аль нам байгаа нь хэнд ч падгүй.  Британид бас тийм. “Манифест” нэртэй намын мөрийн хөтөлбөрийг парламентын сонгуулийн 4 жилд нэг л удаа британичуудад санал болгоно, хүсвэл сонго гэсэн зарчмаар. “Дэмжигчид” буюу санал өгөгч нь санал өгөх мөчид “намын гишүүн” нь ухаантай болж байна. Маш хялбар талаас нь тайлбарлахад.

Энэчлэнгээр ухуулга хийхийн учир нь 3.5 сая монголчуудыг маань залхааж буй олон намын систем, намуудыг дагасан нийгмийн ялгарал, ялгаралаас үүдэх дайсагнал, үзэн ядалтыг зөөлрүүлэх, болж өгвөл арилгах санаанд би хөтлөгдөж байна. Монголчуудын туйлшрал савлагаа, фанатизм хэрээс хэтэрснийг удаа дараагийн УИХ-ын сонгуулиуд харуулдаг.

Cаяын сонгуулийн өмнөхөн дөө. Дараахи нам, эвслийг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэв гэж байсан даа.

Эх орончдын нэгдсэн нам
Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
Үндэсний эвсэл
Иргэний зориг ногоон нам
Ард түмний олонхийн засаглал нам
Бүгд найрамдах нам
ХҮН нам
Монголын Либерал нам
Монголын Либерал Ардчилсан нам
Иргэний хөдөлгөөний нам
Ардчилал шинэчлэлийн нам
Гэр хороолол хөгжлийн нам
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
Үнэн ба Зөв нам
Ардчилсан нам
Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
Монгол Консерватив нам
Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШН/
Монголын Социал Демократ Нам
Монголын хүний төлөө нам
Дэлхийн монголчууд нам
Ард түмний хүч нам
Эх Орон нам
Монгол Ардын нам
Эрх Чөлөөний Эвсэл нам.

Харин сонгуулийн дүн гарсны дараа сонгогчдын саналыг хуваагаад үзтэл ийм жагсаалт гарсан байсан. Нийт 21 субъект саналыг хуваагаад авчихжээ. Эхний 5 субъектэд (4 нам, 1 эвсэл) УИХ-ын 126 суудал хууль ёсоор ногджээ. 

D:\Politicians\Л.ОюунЭрд\2024-21 HAM.JPG

УИХ-ын 2024 оны сонгуульд нийт сонгогчдоос 1 хувиас дээш санал авсан 9 нам Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжилт авах эрхтэй гэсэн нь:

  • МАН                                         35 хувь
  • АН                                          30.1 хувь
  • ХҮН нам                               10.4 хувь
  • Үндэсний эвсэл                      5.2 хувь
  • ИЗНН                                          5 хувь
  • Шинэ нэгдсэн эвсэл               4.8 хувь
  • Үнэн ба зөв нам                      2.8 хувь
  • Иргэний хөдөлгөөний нам      1.4 хувь
  • Бүгд найрамдах нам                 1.3 хувийн дэмжлэгтэй.

Нийлээд 9 болж байна. Араваас хойш 21-ийг дуустал, мөн энэ удаагийн  сонгуульд оролцож чадаагүй боловч Дээд Шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх нам 2028 оныг хүртэл түр тарах, эсвэл бүр тарж, том намуудад, ядаж эхний 9-д (эхний 5-д бол бүр сайн!) нэгдэж орохоос өөр замгүй хэмээн би уриалъя.

Нэрийг нь цээжлэх нь бүү хэл, хэлэхээс ам эвлэж өгөхгүй намууд Монголд олон байдаг.  Уншигч Та чанга дуугаар хэд хэд дахин уншаад дараа нь эргэцүүлээрэй. Ахан дүүс, танил нөхдөөс чинь тэр намуудад хэн хэн хэдүүлээ бий вэ, тооцоод үзээрэй, сурвалжлаарай. 

Бараг л эхний 5-тайгаа ирэх 4 жилийг туулчихмаарсан!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 07 сарын 08 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 07 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 6 цаг 45 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 6 цаг 49 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 6 цаг 50 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 6 цаг 51 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 6 цаг 52 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 6 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 8 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 8 цаг 49 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 8 цаг 51 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 8 цаг 53 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 8 цаг 54 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 8 цаг 56 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 8 цаг 57 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 9 цаг 1 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 11 цаг 13 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 11 цаг 13 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 11 цаг 14 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 11 цаг 16 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 11 цаг 18 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 12 цаг 34 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top