x

Булган аймаг түүх дурсгалын өв ихтэй

Булган, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Булган аймгийн нутаг дахь үл хөдлөх дурсгалаас улсын хамгаалалтад 10, аймгийн хамгаалалтад  25 дурсгалыг бүртгэн авсан бөгөөд малтлага хийх бүрд түүх дурсгалын өв ихтэй нь тогтоогддог байна. 

Булган аймгийн нутагт эртний нүүдэлчдийн үлдээсэн хот балгадын туурь олон байдаг бөгөөд түүх, соёлын дурсгалт зүйлсийг эртнээс шинжлэн судалж иржээ. 1870-аад онд Оросын эрдэмтэн А.Падерин одоогийн Дашинчилэн сумын нутагт буй Хар бухын балгасыг олж судалснаар энэ нутгийн түүх, соёлын дурсгалт зүйлсийг судлан шинжлэх ажил эхэлжээ. Үүний дараа буюу 19 дүгээр зууны сүүлээр Оросын эрдэмтэн Д.Клеменц Монгол орноор олон талын судалгаа хийх явцдаа дээрх Хар бухын балгас болон Цогтын цагаан байшин зэргийг үзэж анхны эрдэм шинжилгээний тодорхойлолт бичсэн байна.

1993 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн судалгааны баг Эгийн голын савд нийт 251 хавтгай дөрвөлжин км талбайд хайгуулын ажил хийж, түүхийн олон үед холбогдох 906 том, жижиг дурсгал илрүүлэн олж бүртгэжээ. Үүний дотор чулуун зэвсгийн үеийн 28 бууц, хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр 389, дөрвөлжин булш 89, хадны зураг 3, буган чулуун хөшөө 1, хүннү булш 119, түрэг булш 3, дундад зууны үеийн булш 71, хадны оршуулга 1, эртний суурингийн үлдэгдэл 2, шинэ үед холбогдох төвөд маанийн үсэгтэй чулуун хөшөө 201, сүм хийдийн туурь 5 илрүүлэн судалсан бөгөөд нэг бүс нутгийг цогцоор нь судалсан нь эрдэм шинжилгээний хувьд чухал ажил болсон байна.

2011 онд профессор А.Очир, С.Харжубай нарын удирдсан Монгол, Казахстаны хамтарсан хээрийн шинжилгээний анги Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн дэргэдэх Шороон бумбагар хэмээх дурсгалыг малтан судалж эртний Уйгар угсаатны түүхэнд холбогдох ханын зураг бүхий бунхант булшийг илрүүлжээ.

Энэхүү ханын зураг нь Монгол төдийгүй Төв Азийн түүхэнд анх удаа олдож байгаагаараа ховор, үнэ цэнтэй дурсгал болсон юм. Бунхнаас гарсан 550 гаруй олдвор болон ханын зургийг судлах, хамгаалах, сэргээн засварлах, олон нийтэд сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зэрэг ажлыг холбогдох байгууллагууд шат дараатай авч хэрэгжүүлж эхлээд байна.

Соёлын өвийн төвийн мэргэжилтэн судлаачдаас бүрдсэн хээрийн шинжилгээний баг Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг тоолж, бүртгэн баримтжуулах ажлын хүрээнд 2010 оны 7 дугаар сард 40 хоногийн хугацаанд Булган аймгийн 16 сумын нутагт ажилласан. Тус аймгийн нутагт нийт 8500 орчим км зам туулан 237 дурсгалт газрын 8000 гаруй нэгж ширхэг дурсгалыг давтан болон шинээр олж бүртгэн, тэдгээрийг 9753 ширхэг дижитал гэрэл зураг, 354 ширхэг негатив хальсны зураг, 54 гар зураг, 363 минутын дүрс бичлэгээр тус тус баримтжуулжээ.

Булган аймгийн нутаг дахь үл хөдлөх дурсгалаас Улсын хамгаалалтад  дараах 10 дурсгалыг авчээ.

Баян-Агт сум – Шивээт улаан – Түрэгийн үеийн цогцолбор дурсгал

Дашинчилэн – Халдун зүрх уул – Цогтын цагаан байшингийн балгас, гэрэлт хөшөө

Дашинчилэн – Хар бухын балгас

Дашинчилэн – Чин толгойн балгас

Могод – Хөл асгат – Түрэгийн Алтан тамгат дархны бичигт хөшөө

Сайхан – Байширын ус – буган чулуун хөшөө

Сайхан – Хиргист хөндий – Уйгарын Моюунчурын гэрэлт хөшөө

Сэлэнгэ – Ингэт толгой – Далхабандида гэдэг хүн чулуун хөшөө

Хутаг-Өндөр – Бийбулагийн балгас

Хутаг-Өндөр – Төлбөрийн голын сав дагуух чулуун зэвсгийн суурин, эртний булш хиргисүүрүүд

Булган аймгийн нутаг дахь үл хөдлөх дурсгалаас аймгийн хамгаалалтад 25 дурсгалыг авчээ.

Баян-Агт сум – Халтарын буган чулуун хөшөөнүүд

Бугат сум - Хужиртын голын хөндий – Бичигтийн хадны зураг, бичээс

Булган – Майдарын гол – Цагаан суварга

Булган – Зүүн түрүү – хүн чулуун хөшөө

Булган – Диваажингийн сүмийн туйр

Бүрэгхангай – Бичигтийн хадны хошуунд орших хадны бичиг

Гурванбулаг – Авзага хайрхан ууланд орших хадны зураг

Гурванбулаг – Гурвалжин уулын түрэг бичээс

Дашинчилэн – Лах уул, Арслант гэдэг газар орших хадны зураг

Дашинчилэн – Бүдүүний нурууны Хангидай дахь хадны зураг

Могод – Цахиуртай гэдэг газар орших буган чулуун хөшөө

Могод – Улаан хаалга гэдэг газар орших хадны зураг

Орхон – Сээрийн адаг – 7 ширхэг буган чулуун хөшөө

Рашаант – Хөгнө хан ууланд орших Хөгнө ханы их, бага хийдийн туурь

Сайхан – Нарийн хүрмийн хөшөөн дэвсэг дэхь хүн чулуун хөшөө

Сайхан – Их хүрэмтийн асган дэвсэг дэх буган чулуун хөшөө

Сайхан – Нарийн хүрэмт гэдэг газар орших хадны бичээс

Тэшиг – Сумын хуучин төвд орших буган чулуун хөшөө

Хишиг-Өндөр – сумын төвийн хойно орших буган чулуун хөшөө

Хишиг-Өндөр – Ар ханан гэдэг газар орших түрэг бичээс

Хутаг-Өндөр – Нарийн төлбөрийн Бичигт бэржин дэх хадны бичээс

Хутаг-Өндөр – Нарийн төлбөрийн адаг дахь буган чулуун хөшөө

Хутаг-Өндөр – Гуртын гүүр, Усны арал гэдэг газар дахь хүн чулуун хөшөө

Хутаг-Өндөр – Бичигтийн үзүүр гэдэг газар орших хадны зураг

Хутаг-Өндөр – Эгийн голын хөндий дэх олон үеийн цогцолборыг тус тус хамгаалалтад авчээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 3 цаг 37 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 3 цаг 38 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 3 цаг 39 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 3 цаг 40 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 3 цаг 41 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 3 цаг 41 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 3 цаг 42 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 3 цаг 43 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 3 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 3 цаг 44 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 3 цаг 45 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 3 цаг 46 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 7 цаг 32 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 7 цаг 33 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 7 цаг 37 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 7 цаг 38 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 7 цаг 39 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 7 цаг 39 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 7 цаг 42 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 7 цаг 43 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ ... Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж... Монгол, Дани хоёр орны хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хү...
Top