x

Л.Оюун-Эрдэнийн далдалсан, Ц.Элбэгдоржийн илчилсэн төрийн “НУУЦ”

Өнгөрөгч бямба гаригт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Х” буюу твитерийн подкастад оролцжээ. Ингэхдээ МАН-ын дарга, Ерөнхийсайд Л.Оюун-Эрдэнийн хамгийн “дуртай” сэдэв, МАН-ын сонгуулийн пиарын гол “цөм” болоод байгаа С.Зоригийн хэргийн талаар ярьсан байна.

Тэр энэ хэргийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “Зоригийн хэргийг илрүүлэх нь хэнд ч ашиггүй байсан юм байна. Ардын намд ч, Арчилсан намд ч, бүр түүний гэр бүлийнхэнд ч ашиггүй байсан юм байна” хэмээн ярьжээ. Энэ хэргээр 26 жилийн турш улс хийж байгаа, сонгууль болгоны өмнө босгож ирээд “АН-ынхан нэгийгээ алсан” гэж гүтгэдэг МАН-ынхны хувьд энэ хэргийг илрүүлсэн явдал үнэхээрийн ашиггүй байсан нь ойлгомжтой. Ашиггүй учраас энэ нам эрх барих хугацаандаа энэ хэргийг илрүүлэхийг хүсээгүй. Ашиггүй учраас 18 жилийн дараа хэргийг илрүүлж шүүхээр шийдвэрлэсний  дараа ч эвлэрч чадахгүй байгаа.

Эцэст нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хуралдаанаас /2023.04.19/ яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Шүүхийн ямар ч шийдвэргүйгээр шүү дээ. Цагдаагийн байгууллага прокурорт хүсэлт явуулаад, прокурор хэрэгсэхгүй болгочихсон. Хоёулаа Ерөнхий сайдын мэдэлд байдаг.

Уг нь бол гурван шатны шүүхээр шийдэгдчихсэн хэрэг шүү дээ. “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийн дараа Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар шүүхийг элдвээр дарамталж байгаад хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэрэгтнүүдийг батлан даалтаар сулласан боловч уг шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг огт хэлэлцээгүй. Нотлох баримтууд бүгд хууль ёсны хэвээрээ байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүсэн хэрэг нэг тусдаа хэрэг, С.Зоригийн хэрэг бас тусдаа.  

Тодорхой хэлбэл, Б.Хурц нарын хүмүүс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “эрүүдэн шүүсэн” буюу ШШГЕГ-ын харьяа хорих байранд хүний эрхийг зөрчсөн асуудлаар ял авсан. Түүнээс биш нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, эсвэл эрүүдэн шүүж мэдүүлэг авсан тухай нэг ч баримт байхгүй. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан явдал бол шүүгч нар хүчинд автаж, ажилтайгаа үлдэхийн тулд арьсаа хамгаалж гаргасан л шийдвэр юм.

Гэтэл Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар тэр бүх нотлох баримтыг “гүйцэтгэх ажлын нууц” гэж хав дарчихаад, зөвхөн хорих байранд хийсэн бичлэгийг үзүүлж “эрүү шүүлт хэрэглэсэн, хүчээр хэрэг хүлээлгэсэн” гэж гүтгээд хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. Хүчээр хэрэг хүлээлгэнэ гэдэг чинь тухайн хүний өөрийнх нь мэдүүлгээр хэргийг нотлохыг хэлдэг юм. Гэтэл Т.Чимгээ жишээ нь мөрдөн байцаагчтай уулзахдаа нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй, бүр тодорхой хэлбэл хэргээ хүлээгээгүй. Харин өмнө нь авагдсан, гүйцэтгэх ажлын шугамаар цуглуулсан баримт сэлтээр хангалттай нотлогддог гэдгийг хэрэгт хяналт тавьж байсан прокурор асан Г.Эрдэнэбат нэг бус удаа хэлж байгаа. Харамсалтай нь нотлох баримтыг ил гаргах эрх нь тэр хүнд байхгүй.  

Товчхондоо МАН-ынхны, Ц.Нямдоржтонгуудын үзүүлсэн хорих байрны бичлэгийг гүйцэтгэх ажил гэдэггүй. Энэ хууль сахиулах байгууллагууд хүний эрх зөрчсөн асуудал. Харин МАН-ын дарга нар болохоор "Энэ бол гүйцэтгэх ажил юм, бид ил болгочихлоо" гэж итгүүлэх гэж оролдож байгаа. Зарим нэг нь итгэсэн ч байх. Гэвч үнэндээ нь бол гүйцэтгэх ажил буюу нууц мөрдөн шалгах ажиллагаа гэдэг чинь тэс өөр зүйл. Бас олон төрөлтэй.

Жишээлбэл, өнгөрөгч бямба гаригт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттерийн подкастад оролцохдоо Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын үхэн хатан нууж байгаа нэг нотолгоог ярьсан байна. Тэр бол Т.Чимгээ зургаан сарын турш хамтран амьдарсан тагнуулын мөрдөгчид уг хэргийг үйлдсэнээ хүлээсэн тухай. Энэ тухай хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон нэг бус хүн тодорхой хүрээнд ярьдаг, мэддэг боловч нийтэд анх дэлгэсэн хүн нь Ц.Элбэгдорж болов.

Учир нь дээрх баримт нь гүйцэтгэх ажлын (нууц мөрдөн шалгах ажиллагаа) нууц гэдэг утгаараа хуулийн дагуу нууцад орчихдог. Мөрдөн шалгах ажиилагаанд оролцсон, эсвэл хэргийн материалтай танилцсан нөхөд энэ тухай мэдээлэл задруулбал “улсын нууц задруулсан” хэргээр ял авах магадлалтай. МАН-ын дарга нар “С.Зоригийн хэргийг нууцаас гаргалаа” гэж олон удаа шоудаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд нь “НУУЦ”-ын тамгатай хэвээрээ байгаа. Энэ тохиолдолд иргэд хэргийн үнэн мөнийг мэдэх ямар ч боломжгүй. “Эрүүдэн шүүсэн” гэх хэрэг шүүхээр шийдэгдсэний дараа хэргийн холбогдогч нар, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын зүгээс “Хэргийг бүхэлд нь ил гаргаач ээ, гүйцэтгэх ажлын материалыг нууцаас гаргаач ээ” гэж шаардаад байсан нь ийм учиртай.

Т.Чимгээ нь тухайн үед хүн амины хэргээр ял эдэлж байсан Ц.Амгаланбаатараас удаа дараа “Хэргээ хүлээ, илчилнэ” гэдэг зурвас хүлээн авч шахалтанд орсныхоо дараа өөрийн хамтран амьдрагчаас (тагнуулын гүйцэтгэх ажилтан) “Би нэг том хүний аллагын хэрэгт оролцчихсон юмаа. Чи энэ хэргийг нэг тийш нь шийдээд өгөөч ээ” гэж гуйсан байдаг юм. Тэр нь одоо хавтаст хэрэгт байгаа. Мэдээж энэ мэдээллийг дуу болон дүрс бичлэгээр баримтжуулсан байж таарна, тэгж байж хууль ёсны нотлох баримт болно.

Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн гишүүний хувиар шүүх хурлын өмнө, эсвэл хойно хэргийн материалтай танилцсан байх л даа. ҮАБЗ-ийн одоогийн гишүүд ч танилцсан байгаа. Тиймээс энэ хэргийг нууцаас гаргахаас үхтлээ айж байгаа. Харин Ц.Элбэгдорж эхний баримтыг ил болгочихлоо. Энэ подкастад орсон 600 гаруй хүн, түүний дотор Ерөнхий сайд асан С.Баяр энэ нотолгоог хоёр чихээрээ сонссон. Тиймээс нууц байхаа больсон гэсэн үг. Харин үлдсэнийг нь хэзээ ил болгож, иргэдийнхээ эргэлзээг тайлах вэ, эрхэм Ерөнхий сайд аа?

Б.ЗАЯА

  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (127.0.0.1)
    Эрүүдэн шүүсэн л бол ямар хэрэг илэрсэн шийдэгдсэн болох билээ. Нэг үгээр хэлбэл нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн болно. Хүчээр хүлээлгэсэн учраас нотлох чанараа алдсан гэсэн үг. Энэ хэрэгт л эрүүдэн шүүж л энэ хэргийг илрүүлсэн гэж хаасан юм байгаа биз дээ. Толгой угаах ажлаа болио энэ эрүүдэн шүүсэн хүн амьны хэрэг хоёр нэг л хэргийн төлөө хийгдсэн ажил ялгаа гэж юу ч байхгүй. Энэ хэргийг шалгахдаа л эрүүдэн шүүсэн бол дуусаа
    2024 оны 06 сарын 25 | Хариулах
  • Мөнхөө (127.0.0.1)
    Эбэ гэгч нөхөр ямар ч үнээр хамаагүй хэрэг илэрсэн мэт болгох зорилготой юм биш үү
    2024 оны 06 сарын 25 | Хариулах
  • Монголхүү (127.0.0.1)
    ... ИНГЭЭД ХОЁР ТАЛААС МАРГААД БАЙВАЛ ХЭРЭГ ШИЙДЭГДЭХГҮЙ ГЭЖ ЭЛБЭГДОРЖ ХАТУУ ШИЙДЭЖ ТҮҮНИЙГ НЬ АМЬДРУУЛАХ ГЭЖ ЗАЯА ГЭГЧ ЭЛБЭГДОРЖийн ДООД НӨХӨР САНАЛ ӨГӨХӨӨС ӨМНӨ ХҮМҮҮСИЙН ТАРХЫГ УГААЖ ЭЛБЭГДОРЖЫН ТАЛД БАТ ЗОГСОЖ БАЙГАА ХАРУУЛАХ ГЭЖ ХАЛТАР ХУЛТАР НЭГ ЮМ САРАХЧЖЭЭ ГЭЖ Л ХАРАГДАЖ БАЙНА. ӨӨР ЮУЧ БИШ....,
    2024 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хүзүүгүй хүүр хүний үг мушгиж бгаад шоронд хийчихсэн юм бн л даа. Яагаад ингэж улайрав?
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
    • Э
      Явж явж Оюунэрдэнэ,нямбаатар 2 алуурчдыг хамсаатан хамгаалагч болж таарч бн,хэрэг бүрэн илрэх үед бараг цааз авахаар болсон учираас алуурчдыг шоронгоос гаргачаад бгам бн.
      2024 оны 06 сарын 24
    • Одоо хүзүүгүйг төрийн нууц задруулсан хэргээр барьж хорь
      2024 оны 06 сарын 24
  • Зочин (127.0.0.1)
    Бүгдийг нь нууцаас гаргаачээ, ерөнхий сайдаа. Таны эх оронч үүрэг.
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
    • Уншиж үзээд хэн нь худалчийг мэдмээр л бна ш дээ
      2024 оны 06 сарын 24
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 6 цаг 44 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 6 цаг 48 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 6 цаг 49 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 6 цаг 50 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 6 цаг 51 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 6 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 8 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 8 цаг 48 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 8 цаг 50 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 8 цаг 51 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 8 цаг 53 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 8 цаг 55 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 8 цаг 56 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 9 цаг 0 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 11 цаг 12 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 11 цаг 12 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 11 цаг 13 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 11 цаг 15 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 11 цаг 17 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 12 цаг 33 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top