x

“Теодор Рузвельт” хөлөг онгоц цэргийн сургуулилалтад оролцохоор Өмнөд Солонгост ирлээ

Цөмийн хөдөлгүүрт, нисэх онгоц тээгч “Теодор Рузвельт” хөлөг онгоц Өмнөд Солонгос, Япон улсуудтай хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр Өмнөд Солонгосын Бусан боомт хотод ирсэн тухай АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний албаны хүмүүс бямба гаригт мэдээлжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард болсон дээд түвшний уулзалтын үеэр гурван улсын удирдагчид Хятад улсын өсөн нэмэгдэж буй хүч чадал, түүнчлэн Умард Солонгосоос учирч буй цөмийн аюулын эсрэг эв нэгдлээ харуулах зорилгоор жил бүр цэргийн сургууль хийхээр тохиролцсон юм. 

Энэ сард болох "Эрх чөлөөний зааг" нэртэй сургуулилалтад "гурван улсын тэнгисийн цэргийн хүчин" оролцох ажээ.  Хамтарсан сургуулилалтын үеэр шумбагч онгоц эсэргүүцэх, агаарын довтолгооноос хамгаалах сургуулиудыг хийнэ гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээвэрлэгч 9-р бүлгийн командлагч, хошууч адмирал Кристофер Александр мэдээлжээ.

Тэрбээр "Энэхүү сургуулилалт нь манай тэнгисийн цэргийн хүчнүүд хоорондын уялдаа холбоог сайжруулах, бид аливаа хямрал, гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байгаа эсэхийг баталгаажуулах зорилготой. “Теодор Рузвельт” командлагч хөлөг онгоц байх болно" гэж мэдэгдсэн байна. 

Гурван улс мөн Умард Солонгосоос учирч буй аюул заналын эсрэг хариу арга хэмжээгээ сайжруулах зорилгоор пуужингийн довтолгооноос хамгаалах болон шумбагч онгоц эсэргүүцэх сургуулийг өнгөрсөн онд хийжээ.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 24 жилийн дараа Умард Солонгост айлчилсан. Тэрбээр удирдагч Ким Жөн Унтай харилцан батлан хамгаалах үүрэг бүхий гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд БНАСАУ-ын удирдагч Ерөнхийлөгч Путины энэ алхмыг "эвсэлтэй дүйцэхүйц" хэмээн мэдэгдсэн юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 34 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 36 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 40 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 41 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 42 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 12 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 13 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 14 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 18 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 34 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 17 цаг 1 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 17 цаг 2 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 17 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 18 цаг 2 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 35 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 38 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 40 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 42 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 17 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 30 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top