x

Их Британийн хамгийн баян гэр бүл энэтхэг ажилчдын хөдөлмөрийг мөлжсөн хэргээр Швейцарын шүүхээс ял сонслоо

Швейцарын шүүх өчигдөр буюу Баасан гарагт Их Британийн хамгийн баян гэр бүлийн дөрвөн гишүүнд хорих ял оноожээ.

Тэднийг Женев хот дахь харшдаа Энэтхэгээс ирсэн ажилчдын хөдөлмөрийг мөлжиж байсан гэж буруутгасан байна.

Хиндуягийн гэр бүл нь Сандэй Таймс сонины тооцоолсноор 37 тэрбум фунт стерлингийн ($47 тэрбум) хөрөнгөтэй бөгөөд энэ нь тэднийг Британийн хамгийн баян гэр бүл болгодог юм.

Өрхийн тэргүүн Пракаш Хиндуя болон түүний гэргий Камал Хиндуя нар тус бүр дөрвөн жил, зургаан сарын хорих ял сонссон байна. Тэдний хүү Ажая болон бэр Намрата нар тус бүр дөрвөн жилийн хорих ял сонсжээ.

Тэднийг цагаачдын эмзэг байдлыг далимдуулан бага хэмжээний хөлсөөр гэртээ ажиллуулж байсан гэж шүүх дүгнэсэн байна.

зураг

“Ажилчдын туршлага, мэдлэггүй байдлыг ашигласан. Тэд бага боловсролтой, бүр огт боловсролгүй тул эрхээ хамгаалах талаар ямар ч ойлголтгүй байсан” гэж шүүгчдийн тэргүүн Сабина Маскотто шийдвэртээ дүгнэжээ.

Хиндуягийн гэр бүл хувиа хичээж, олз ашиг олох сэдлээр ажилчдын хөдөлмөрийг мөлжиж байсан гэж үзсэн байна.

Шүүх хуралд Хиндуягийн гэр бүлийнхнээс оролцоогүй бөгөөд өмгөөлөгч нь шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

Швейцарын шүүх тэдэнд хүний наймааны хэргээр илүү хатуу шийтгэл оноож болох байсан ч ажилчид нь хууль бус цагаачид байсан үндэслэлээр ялыг хөнгөрүүлсэн байна.

Хиндуягийнхан төрөлх Энэтхэгээсээ гэрийн үйлчлэгч нарыг Швейцарт авчирч ажиллуулахдаа паспортыг нь хураан авч байжээ.

Тэднийг “нохойдоо ажилчдаасаа илүү их мөнгө зарцуулдаг” гэж прокурор Ив Бертосса буруутгасан юм.

Тухайлбал Хиндуягийнхан гэрийн ажилчин тус бүрд сарын 220-440 франк ($250-$450) төлдөг байсан нь зах зээлийн ханшаас 90 хүртэл хувиар бага байжээ.

“Хиндуягийн дөрвөн шүүгдэгч ажилчдынхаа сул талыг мэдэхийн хажуугаар Швейцарын хуулийг бас мэддэг байсан” гэж шүүгч Маскотто хэлсэн байна.

Эхлээд гурван цагаач ажилчин шүүхэд гомдол гаргахад Хиндуягийн гэр бүл тэдэнтэй тохиролцсоноор хэрэг хаагдаж байжээ.

Гэвч прокурорууд үүнийг ноцтой тохиолдол гэж үзээд хэргийг үргэлжлүүлэн шалгасан байна. Швейцараас зугтах эрсдэлтэй тулд Ажая, Намрата нарыг нэн даруй хорих шийдвэр гаргах хүсэлтийг прокурор Бертосса шүүхэд гаргажээ.

Камал Хиндуя одоо эмнэлэгт хэвтэж, бусад гурав нь түүний дэргэдээс холдох боломжгүй байгаа гэсэн үндэслэлээр шүүх прокурорын хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна.

Өрхийн тэргүүн, эзэгтэй нар 78 ба 75 настай хүмүүс бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд эхнээс нь оролцоогүй юм.

“Бид боолуудтай ёс бус харьцсан асуудлаар маргаагүй. Үнэндээ ажилчид илүү дээр амьдрал санал болгосон Хиндуягийн гэр бүлд талархаж байсан” гэж өмгөөлөгч Николас Жандин шүүх хурлын үеэр хэлжээ.

Хиндуягийн гэр бүлийн эзэмшдэг Hinduja Group нь дэлхийн 38 улсад газрын тос, байгалийн хий, банк санхүү, эрүүл мэндийн зэрэг салбарт бизнес эрхэлдэг бөгөөд 200,000 орчим ажилтантай юм байна.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 46 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 48 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 51 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 53 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 54 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 24 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 25 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 26 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 30 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 46 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 17 цаг 12 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 17 цаг 14 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 29 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 18 цаг 14 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 47 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 49 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 52 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 54 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 29 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 42 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top