x

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 21-22-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнодын нутгаар их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, эрс сэрүүсэж, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орох тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны зургаадугаар сарын 21-ний 20 цагаас зургаадугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2-3 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус, Өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 10-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 10-12 градус дулаан байна.

2024 оны зургаадугаар сарын 23-наас 2024 оны зургаадугаар сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 24-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ голын хөндийгөөр, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-нд нутгийн баруун хагаст, 24-нөөс ихэнх нутгаар халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 3 цаг 55 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 3 цаг 56 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 3 цаг 57 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 3 цаг 58 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 3 цаг 59 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 4 цаг 0 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 4 цаг 0 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 4 цаг 1 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 4 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 4 цаг 2 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 4 цаг 3 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 4 цаг 4 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 7 цаг 50 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 7 цаг 51 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 7 цаг 55 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 7 цаг 56 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 7 цаг 57 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 7 цаг 57 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 8 цаг 0 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 8 цаг 1 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ ... Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж... Монгол, Дани хоёр орны хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хү...
Top