x

Үндэсний аюулгүй байдлаар тохуурхсан нь МАН даргын хамгийн том алдаа

УИХ-ын тавдугаар тойрог, Өвөрхангай аймгийн Сант суманд хүн амины хэрэг гарч, Сант сумын АН-ын дарга МАН-ын ухуулагчийн гарт алагдсанаас хойш тав хоног өнгөрөв. АН-ын зүгээс тухайн тойргийн сонгуулийн менежерт хариуцлага тооцож, нэр дэвшүүлсэн 9 гишүүнээ татахыг МАН-аас шаардсан боловч өнгөрсөн 5 хоногийн дотор ямар нэг хөдөлгөөн гарсангүй.

Хэрэг гарсны маргааш МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга “Ухуулагчийг авч ажиллуулсан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага тооцож, нэр дэвшигчээс хасуулах шийдвэрийг МАН-ын сонгуулийн төв штаб гаргалаа” хэмээн мэдэгдсэн. Атал хоёр хоногийн өмнө нэр дэвшигч нь “Би тэр ухуулагчийг танихгүй, хүн алах даалгавар өгөөгүй. АН намайг хилсдүүллээ. Тийм учраас сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлэхээр шийдлээ” хэмээн мэдэгдсэнээр асуудал хаагдав. Учир нь СЕХ-ноос мэдээлснээр “тухайн нам, нэр дэвшигч өөрөө сурталчилгаагаа зогсоож, сонгуулийн штабаа татан буулгаснаар сонгуулийн үйл ажиллагааг зогсоож болно. СЕХ нэр дэвшигчийг саналын хуудаснаас хасах боломжгүй” гэсэн байна.

Гэвч хаагдаагүй өөр нэг том асуудал байна. Тэр бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудлаар тохуурхсан удаа дараагийн ухвар мөчид мэдэгдлүүд. ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг нь “Дэлхийн геополитик хурцадмал, хоёр хөрш дайнтай байгаа үед бид аль талд нь зогсох вэ гэдгээс Монгол Улс цаашид орших эсэх шийдэгдэнэ. Монгол Улс газрын зураг дээр байх эсэхийг шийдэхийн тулд МАН-ыг сонгох хэрэгтэй” гэж байна. Дуугүй байгаа хоёр нь далдуур дэмжиж байгаа гэсэн үг.

Энэ нь нэгдүгээрт, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үгүйсгэсэн, төвийг сахисан, нээлттэй гадаад бодлогоос ухарсан алхам юм. Хоёрдугаарт, Үндсэн хуулиар тогтоосон олон намын тогтолцоо бүхий ардчилсан парламент, улс төрийн олон ургальч байдлаас татгалзсан хэрэг. Цаашлаад, Монгол Улсын төрийн байгуулал, Үндсэн хуульт ёсыг үгүйсгэсэн үйл ажиллагаа. Яг үнэндээ энэ хүн өөрөө эдгээр зүйлсийн тухай юу мэддэг, гадарладаг эсэх нь ч хүртэл эргэлзээтэй.

Сануулахад, эрх баригч МАН сонгуулийн тогтолцооны тухай Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар батлуулаад ганцхан жил өнгөрч байна. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөөд зургаахан сар болж байна.

Үндсэн хуулийн 21-р зүйлд Монгол Улсын төрийн байгуулал буюу УИХ-ын тухай /III бүлэг/ бичихдээ:

УИХ нь нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна.

/2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн/

УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмэхдээ МАН юу гэж  ярьсан бэ? Олон намын тогтолцоо бүхий нээлттэй парламентыг бий болгоно. Улс төрийн нэг хүчин дангаар ноёлох, дарангуйлал  тогтоохгүйн тулд гишүүдийн тоог нэмэгдүүлж, хувь тэнцүүлсэн /нам сонгодог/ системийг оруулж ирнэ гэсэн. Ингэж хэлээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэдээр дэмжүүлсэн. Тэгж хэлээд сонгуулийн тухай хуулиа баталсан.

Гэтэл өнөөдөр үүнийхээ яг эсрэг явж байна. Парламентын намуудыг нэмэгдүүлэх биш, одоо байгаа 65 гишүүнээ 126 болгох тухай л ярьж байна. МАН ганцаараа хууль тогтоох, хэрэгжүүлэх, хяналт тавих тухай ярьж байна. МАН-аас өөр намыг сонговол дайн болно шүү, Монгол Улс газрын зурагнаас арчигдана шүү гэж айлгаж, сүрдүүлж байна. Ардчилал бол АН-ын өмч биш юмаа, МАН илүү ардчилагдсан нам шүү гэж хошгоруулж байна. Бодоод үз дээ. МАН дээр МАН-ыг нэмэхээр, МАН-ын гишүүдийн тоог нэмэгдэхээр ардчилал тогтох уу? Хоёр дахин дарангуй, хоёр дахин харанхуй МАН л гарч ирнэ. Тийм учраас олон намын тогтолцоо гэж юм байдаг. Биднээс өмнө байсан зүйл.

Сүүлийн найман жилээ эргээд нэг хар. МАН дангаараа эрх бариад юуг, яаж ардчилсан бэ? Хүний эрх яаж дээрдэв? Өмчийн эрхийг яаж хамгаалав? Шүүх засаглалыг яаж дарангуйлав? Монгол Улсын гадаад нэр хүн, хөрөнгө оруулагчдын итгэлийг яаж унагав? Ардчиллын индекс, авилгын индексээр Монгол Улс дэлхийн олон улсаас араасаа хэдэд жагсав? 100-гаас хойшоо, дандаа арагшаа уралдсаар өнөөдрийг хүрлээ.

Гэтэл өнөөдөр дахиад “МАН-ыг сонгохгүй бол Монгол Улс газрын зурагнаас арчигдана шүү” гэж ярьж байна. Өчигдөр хэлснээ өнөөдөр мартдаг, өнөөдөр хэлснээ маргааш нь үгүйсгэдэг ийм намыг “улс төрийн тулхтай хүчин” гэж хэлж болох уу?

Өнгөрсөн 34 жилд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал юун дээр тогтож ирснийг эргээд нэг санаад үз. Муу ч сайн ч ардчилсан парламент, ардчилсан сонгууль, олон намын систем байлаа. Улс төрийн намууд нь бодлогоо дэвшүүлж, өрсөлдөж, бие биенээ үгүйсгэж, шүүмжилж ирсэн учраас, "Монгол бол ардчилсан улс. Үндсэн хуультай, парламентын засаглалтай орон" гэдэг итгэл үнэмшил дэлхийн хамтын нийгэмлэгт байсан учраас Монгол улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол хамгаалагдаж ирсэн. Нэг намын засаглалтай, нэг дарангуйлагчтай болчихвол илүү том дарангуйлагч нь манай дарангуйлагч нарыг худалдаж аваад Монгол улсыг колонио болгоно. Эсвэл манай дарангуйлагч нар өөрсдөө улсаа зарж идээд, колони болгоно. Одоо ч гэсэн ойрхон байна.

Төмөр зам бариагүйн бурууг өнөөдөр Х.Баттулга гэдэг ганц хүнд тохож байна. Орост худалдагдсан, улсаа зарсан л гэж байна. Гэтэл энэ хүн чинь ҮАБЗ-д байсан гурван гишүүний нэг нь л шүү дээ. Цаана нь ҮАБЗ-ийн хоёр гишүүн парламентын 65 суудалтайгаа байж байгаа шүү дээ. Тэгэхээр хүчний цөм нь хаана байна?

МАН эрх барьсан энэ 8 жилд Монгол Улс ядаж эрчим хүчнийхээ гачаалаас гарч чадсан уу? Шинээр барина гэсэн цахилгаан станцууд, УЦС-ууд хаана байна, хэн зогсоогоод байна? Цаана нь хэний эрх ашиг яваад байна? Францтай байгуулсан гэрээ, ураны төсөл яагаад зогсов, хэн зогсоов? Энэ Монгол Улсын эрх ашиг байсан гэж үү? Энэ бүхний ард ганцхан эзэн бий, МАН. Ганцхан эрх ашиг бий, МАН-ыг Ар Хиагтад анх байгуулж өгсөн “ах” нарынх нь, Оросын эрх ашиг. Хэн үүнд үйлчилж ирсэн бэ? Үе үеийн МАН-ын дарга нар. МАН сонгуульд яллаа гээд ард түмэн ялахгүй. МАН ч ялахгүй.

Тийм болохоор өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг өмнөө барьж, үндэсний аюултай байдлыг тулгаж байгаа нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хамгийн том эндүүрэл байлаа. Монгол Улс нэг намын, нэг дарангуйлагийн гарт орсноор аюулгүй байдал, тусаар тогтнолоо хамгаалахгүй. Олон намын тогтолцоо бүхий ардчилсан парламент, ардчилсан тогтолцоо, эрх чөлөөтэй, өмч хөрөнгөтэй, хариуцлагатай иргэд энэ улсын аюулгүй байдал, ирээдүй юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 6 цаг 44 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 6 цаг 48 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 6 цаг 49 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 6 цаг 50 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 6 цаг 51 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 6 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 8 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 8 цаг 48 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 8 цаг 50 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 8 цаг 52 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 8 цаг 53 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 8 цаг 55 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 8 цаг 56 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 9 цаг 0 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 11 цаг 12 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 11 цаг 12 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 11 цаг 13 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 11 цаг 15 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 11 цаг 17 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 12 цаг 33 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top