x

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усны ослоор амиа алдсан иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 3.2 дахин нэмэгджээ

Улсын хэмжээнд он гарсаар 2024 оны зургаадугаар сарын 17-ны байдлаар үер, усны ослын 36 тохиолдол бүртгэгджээ.

Үүний улмаас 26 хүн амь насаа алдсаны гурав нь бага насны хүүхэд байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үер, усны ослын тохиолдлын тоо нь дөрөв дахин ихсэж, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байгаа юм. Мөн усны ослын нийт тохиолдлын 25 хувь нь, амь насаа алдсан иргэдийн 19 хувь нь нийслэл хотод буюу Туул голд энджээ.

Гол мөрний үерийн оргил үе гол төлөв долдугаар сард ажиглагддаг бөгөөд энэ жилийн хувьд хур тунадасны эрчимжил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөв ажиглагдаж байгааг цаг уурчид сануулаад буй. Ойрын өдрүүдэд орох түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх төлөвтэй байгаа юм. Тиймээс болзошгүй үерийн аюулаас сэргийлэх дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд 

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншин г шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
  • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
  • Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
  • Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхаарна уу.

Амралт зугаалгын улирал эхэлж иргэд гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд тогтмол хараа хяналт тавьж байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ )-аас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 15 цаг 56 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 15 цаг 57 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 15 цаг 58 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 15 цаг 59 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 16 цаг 0 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 16 цаг 1 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 16 цаг 2 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 16 цаг 2 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 16 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 16 цаг 4 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 16 цаг 5 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 16 цаг 5 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 19 цаг 52 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 19 цаг 53 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 19 цаг 57 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 19 цаг 57 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 19 цаг 58 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 19 цаг 59 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 20 цаг 1 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 20 цаг 2 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ ... Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж... Монгол, Дани хоёр орны хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хү...
Top