x

Төмсний улаан

Ойн цэвэрлэгээнд явах сургаар саахалтын хүүхдүүдтэй нийлэн бид хөөр баяр болон машины тэвшин дээр сууцгаалаа. Зун болгон болдог энэ ажил тун зугаатай.

Ойгоос түлээний унасан мод, мөчир түүхээс илүү төмсний улаан олж, доороос нь төмс шиг жижиг бөөрөнхий үндсийг нь ухаж идэх гэж уралдана. Хачин гоёмсог, ганган улаан цэцэг нов ногоон өвсөн дундаас юутай тод харагддаг гээч. Яагаад ч юм бид нэг, хоёроос илүү цэцэг түүхгүй. Угаасаа тэр үндэс нь гоц гоё амтгүй болоод ч тэр үү ганцыг идээд л сонирхол буурна. Улаан цэцгээ үсэндээ хатгаж аваад, цааш гүйж илүү гоё цэцэг хайна. Мод руу авирч тоглоно. Ингэж байтал томчуудын ууртай хашгирах дуунаар арга буюу ганц нэг унасан мөчир барьж ирэхэд аль хэдийнэ тэвш дүүрсэн байх бөгөөд бид арай гэж зай завсар олон тэвшин дээр шахалдаж суух ч бие биесээ харан тун хөгжил хөөртэй буцаж явав.

Гэртээ ирэхэд ээж янз муутай сууж байв. Уг нь машины тэвш дүүрэн хуурай мөчир буулгаж, бороо орсон ч түлээгүй гэж айхааргүй болсон байхад ээж яагаад уурладаг билээ. “Хойд амны айлын хүүхэд мориноосоо унаад гараа хугалж гэнэ. Та нар ойгоос хамаагүй цэцэг түүснээс болсон ч юм билүү” гэж ээжийг хэлэхэд би толгой дээрх улаан цэцгээ сэм авч хаялаа. “Тэр айлын хүүхэд аль өглөө мориноос унаж гэмтсэн байхад бид үдээс хойш цэцэг түүсэн шд” гэж бодсон ч ээжээс айгаад хэлж чадсангүй. Үйл явдал хоорондоо хамаагүй ч гэсэн тэр үед ээж албаар тэгж хэлсэн санагдана. Яагаад ч юм, тэр хүүхдийн өмнөөс нэг л гэмшмээр санагдаад байж билээ. Түүнээс хойш би дахиж Төмсний улаан тасдаагүй, үндсийг нь ухаж идсэнгүй. Төмсний улаан бишгүй тааравч ээжийн хэлсэн үг санаанд орж, тасдаад авчихвал хэн нэгэн гэмтчих юм шиг санагдаад байдаг. Ер нь хэчнээн гоё цэцэг байсан ч түүх дургүй болсон.

Одоо бодоход ээж надад маш том боловсрол олгожээ. “Мод бут хугалж болохгүй, цэцэг навч тасдаад үзээрэй” гэж ганц ч удаа хэлж байгаагүй хэрнээ хүүхдүүдээ яг л өөр шигээ болгож хүмүүжүүлжээ. Одоо ч ач, гучдаа үлгэрлэсээр яваа ээжийнхээ энэ их ухааныг хэзээ нэг гүйцэж очно доо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 15 цаг 46 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 15 цаг 47 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 15 цаг 49 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 15 цаг 49 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 15 цаг 50 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 15 цаг 51 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 15 цаг 52 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 15 цаг 52 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 15 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 15 цаг 54 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 15 цаг 55 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 15 цаг 55 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 19 цаг 42 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 19 цаг 43 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 19 цаг 47 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 19 цаг 47 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 19 цаг 48 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 19 цаг 49 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 19 цаг 51 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 19 цаг 52 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ ... Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж... Монгол, Дани хоёр орны хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хү...
Top