x

Европын парламентын сонгууль өндөрлөв

Судлаачдын урьдчилан хэлж байснаар баруун төвийн намуудын холбоо буюу Европын комиссын одоогийн тэргүүн Урсула фон дер Лейены Европын Ардын Нам (EPP) Европын парламентын сонгуульд олон суудал авсан байна. Европын парламентын 720 суудлаас 189-ийг нь энэ нам авах дүн гарчээ. Хэт баруун жигүүрийн популист намууд, тэр дундаа Германы альтернатив нам 2019 онтой харьцуулахад амжилт нь сайжирсан ч Брюсселийн хүчтэй бодлогыг дэмжигчдийн эвсэл хамгийн олон суудал авах нь ойлгомжтой болов. Учир нь DPA агентлагийн тооцоолсноор, Европын парламентад орж ирсэн бүх баруун жигүүрийн намууд нэгдсэн ч тэдний төлөөлөгчид нийт 200-гаас илүүгүй л мандат авах боломжтой аж. Европын парламентад олонх болохын тулд 361 суудал авах шаардлагатай. Сонгуулийн урьдчилсан дүнгээр хоёрдугаарт социал ардчилсан хүчнийхэн оржээ. Тэд дөрвөн суудлаа алдаж 135 мандат авахаар болжээ. Гурав дахь байранд 19 суудал алдсан “Европыг шинэчлэх” либерал фракц 83 суудал авахаар болжээ. Харин Ногоонууд болон Европын чөлөөт холбоо томоохон ялагдал хүлээв. Тэд өнөөг хүртэл Европын парламентад 72 суудалтай байсан. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн албан ёсны урьдчилсан дүнгээр тэд ердөө 53 мандатыг авч үлдэхээр болжээ. Мөн “Европын консерваторууд ба шинэчлэлтүүд” (EKR) 72 суудал, баруун жигүүрийн үндсэрхэг үзэлтэй “Идентификатор ба ардчилал” фракц-58, Европын нэгдсэн зүүн/хойд зүүн-Ногоон (EOL/LZS) -35 суудал авах болов. Харин 95 суудлыг бие даан нэр дэвшсэн депутатууд эзлэхээр болжээ.

Урьдчилсан мэдээллээс харахад Европын Холбооны нийт сонгуулийн ирц 51 хувьтай байна. Таван жилийн өмнө энэ үзүүлэлт 50.66 хувьтай байсан бол Германы Христийн ардчилсан холбооноос (CDU) нэр дэвшсэн Европын комиссын одоогийн тэргүүн Урсула фон дер Лейен өөрийн байр сууриа хадгалж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв. Тэрээр “Тийм ээ, би итгэлтэй байна, гэхдээ мэдээжийн хэрэг, намайг маш их шаргуу ажил хүлээж байгааг би мэдэж байна. Гэхдээ би хоёр дахь удаа өөрийн суудалд үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэж хэлээд фон дер Лейен Украиныг дэмжиж буй хүчинтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх бодолтой байгаагаа онцолжээ.

Энэ долоо хоногийн турш Европын парламентын сонгууль гишүүн улсуудад өөр өөр өдрүүдэд болж өнгөрсөн. Сонгогчдын санал хураалтын эхний үр дүн Франц, Герман зэрэг олон улсад хэт барууны намууд амжилт олсныг харуулав.

Францын санал хураалтаар Марин Ле Пенийн Үндэсний ралли нам 30 хувь, харин Эммануэль Макроны баруун төвийн сэргэн мандалтын нам 15,2 хувийн санал авч эхний байруудад оржээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын парламентын сонгуульд Марин Ле Пенийн хэт барууны нам илт ялалт байгуулсны дараахан тус улсын парламент болох Үндэсний ассамблейг тарааж, энэ сарын 30, ирэх сарын 7-нд шинэ сонгууль явуулах шийдвэр гаргав. Тэгвэл ХБНГУ-д баруун төвийн консерватив АОХН болон түүний ах дүү Христийн нийгмийн холбоо (CSU) намуудын нэгдэл 30.5 хувийн санал авсан бол Олаф Шольцын эрх баригч социал демократууд хэт бага буюу 14 хувь, Ногоонтнууд 12 хувь, Чөлөөт ардчилагчид ердөө 5 хувийн санал авчээ. Мөн Австри, Испани, Итали улсуудад хэт барууны намууд сонгуульд ялалт байгуулсан байна.

Барууны улсуудын төрөлт асуудал болоод байгаа бол харин цагаачид олон хүүхэд төрүүлж нийгмийн халамжаас янз бүрийн шалтгаанаар мөнгө авч байгаа билээ. Мөн барууны цэвэр цэмцгэр байсан гудамж үндсэн иргэдийг нь устгах ёстой гэдэг исламын шашинт цагаач иргэдийн хог хаягдлаар бохирдож энд үндсэн иргэд нь амар амгалан, айдасгүй явдаг байсан цаг өнгөрсөн. Ядаж л барууны эмийн сангуудад бөөсний эсрэг эмийн гүйлгээ эрс нэмэгдсэн. Ийм байхад цагаачдын эсрэг барууны намуудын суудал олшроход буруудах зүйл юу байх билээ. Мөн Украиныг дэмжигчид Европын парламентад хэт олонх хэвээр үлдэж байхад Орос давардаг гэж бас юу байх билээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 29 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 31 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 35 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 36 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 38 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 7 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 8 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 10 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 13 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 29 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 16 цаг 56 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 16 цаг 58 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 12 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 17 цаг 57 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 30 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 33 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 35 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 37 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 13 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 25 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top