x

Н.Номтойбаярыг нэр дэвшигчээс хассан нь нэг нам, нэр дэвшигчийн асуудал биш шүү!

УИХ-ын энэ удаагийн сонгууль тун чиг хатуухан эхэлж байна. Эрх баригчдад ээлтэй, иргэд сонгогчдод халтай сонгууль болох нь тодорхой болов. Өнгөрөгч баасан гаригт СЕХ шийдвэр гаргаж МҮАН, Ногоон намын “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшсэн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээс хасчээ. Ингэхдээ нэр дэвшигчийн талаар ЦЕГ-аас гаргаж өгсөн лавлагаа буюу “авилга албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн” гэдэг тодорхойлолт, Сонгуулийн тухай хуулийн 29.9 “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох” заалтыг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл, хуульд байхгүй үндэслэлээр нэр дэвшигчээс хасчээ.

Тодруулахад, Н.Номтойбаярыг Эрүүгийн хуулийн 23.5 буюу “албан тушаалдаа хайнга хандах” гэдэг зүйл ангиар ял шийтгэсэн. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 23-р бүлэг “Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-т багтдаг. Харин Сонгуулийн хуулийн 29.9-д заасан “авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн” гэдэгт Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэргүүд багтдаг. Эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль өгөх, авах, улсын нөөц, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт.

Гэтэл цагдаагийн байгууллага ямар шалтгаанаар Н.Номтойбаярыг “авилга, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн” гэж гүтгэснийг таах аргагүй юм. Учир нь тус байгууллага МАН-аас явуулсан, Сонгуулийн хуулийн 29.9-д заасан дээрх тодорхойлолтод Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтыг баримтлах вэ? гэдэг асуулгад албан бичгээр хариу өгөхдөө “Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан авилгын гэмт хэргүүд багтана” гэдэг хариулт өгсөн байна.  Харин “Үндэсний эвсэл” болон Н.Номтойбаярын асуудал дээр Эрүүгийн хуулийн огт өөр зүйл заалтыг хамаатуулсан нь санаандгүй алдаа биш байх. Үүнийг тайлбарлаж болох ганц зүйл нь эрх баригч МАН өрсөлдөгчөө замаасаа зайлуулахын тулд юу ч хийхээс буцахгүйд хүрчээ гэдэг ганцхан дүгнэлт. Тэгээд ч энэ анхных нь биш.

2020 оны сонгуулийн өмнө яг ийм зүйл болж байлаа. Тодруулбал, 2018 онд М.Энхболдыг МАН-ын бага хурлын шийдвэрээр УИХ-ын даргаас чөлөөлөх болоход “Энэ чинь Үндсэн хууль зөрчсөн асуудал шүү, МАН төрийн дээр, хуулийн дээр, бүр Үндсэн хуулийн дээр гарлаа” гэж хэлснийхээ төлөө намаасаа хөөгдсөн /нийт зургаан хүн хөөгдсөн/ Н.Номтойбаяр 2020 оны сонгуульд бие даан нэрээ дэвшүүлсэн. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн хойно Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарыг шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон.

Тухайн үед МАН-ын хуульч Ү.Амарбатаас гадна УИХ-ын олон гишүүн эл явдлыг эсэргүүцэж, “Иргэдийн сонгох эрхэнд халдлаа, Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийг зөрчлөө” хэмээн мэдэгдэл хийж байв. Тэдний нэг УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ  удаагийн сонгуульд гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 20 гаруй хүн нэр дэвшсэн. Шүүх шударга ёсны зарчмаа зөрчлөө, бүрэн эрх нь хүчин төгөлдөр байгаа УИХ-ын гишүүн, нэр дэвшигчийг барьж хорилоо” хэмээн буруутгаж байв. Тухайн үеийн парламентын 50 хувь нь буюу 30 гаруй гишүүн ЖДҮХС-гаас 1-10 тэрбум төгрөгийн зээл авсан, тэднээс 20-ийг нь прокурорын байгууллага яллагдагчаар татчихсан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д хүсэлтээ ирүүлчихсэн, УИХ түүнийг нь хүлээж авахгүй гэдийж байсан цаг. Нэгэнт гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй учраас хэргийг мөрдөн шалгах ажиллагаа бүрэн зогсож, “шүүхийн шийдвэрээр гэм буруу нь тогтоогдоогүй” гэдэг үндэслэлээр бүгд нэр дэвшээд, сонгуульдаа ялаад, хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Ж.Эрдэнэбат хүртэл шоронгоос нэр дэвшээд сонгуульд ялж байлаа.

Ганцхан хүнийг шүүхээр оруулсан нь Н.Номтойбаяр. 2020 оны сонгуулийн дараа түүнд "нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасч, 5,5 жил хорих" ял оногдуулсан. Ингэхдээ ХЭДС-гаас сонгон шалгаруулалт зарлалгүйгээр 8 иргэн, 20 ААН-ид 3,9 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт салбарын сайдыг нь хамаатуулсан байдаг юм. УДШ хэргийг 2021 оны нэгдүгээр сард хянаж үзээд “уг хэргийг Н.Номтойбаяр зохион байгуулсан нь тогтоогдохгүй байна” гэж хэмээн дүгнэж, анхан болон давах шатны шүүхээс оногдуулсан ялыг хүчингүй болгож, “Орон нутаг, нийслэлийн онцгой хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан” гэдэг үндэслэлээр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 1 жил хорих ял оногдуулсан. Өмнө хэлсэнчлэн энэ зүйл анги нь Эрүүгийн хуульд заасан “Авилгын гэмт хэрэг”-т хамаардаггүй. Цагдаагийн байгууллага үүнийг албаар л биш бол андуурах ямар ч боломжгүй юм.

Зүгээр харьцуулаад үзээрэй л дээ. Н.Номтойбаярын гарын үсгээр олгосон гэж байгаа зээлийн хэмжээ 3,9 тэрбум төгрөг, зээл хүртсэн нь 28 иргэн, ААН. Нэг зээлдэгчид оногдож байгаа нь 130 орчим сая төгрөг. Харин манай гишүүд бол тэрбумаар нь хуссан даа. 2020 оны сонгуулийн өмнө болсон дээрх баривчилгааны үеэр сонгуульд оролцож байсан улс төрийн намууд, түүн дотор МАН өөрөө шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл хийж байсан бол өнөөдөр Н.Номтойбаяр дээр дуугарах нэг ч хүн алга. Хулгайчид хүчээ нэгтгэхээр юунд хүрдэгийн бас нэг тод жишээ юм даа.

Тиймээс энэ асуудал дээр УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн бүх намууд нүдээ хурцлах, байр сууриа нэгтгэх шаардлага зүй есоор үүсээд байна. Энэ бол нэг нам, эвсэл, нэг нэр дэвшигчийн асуудал биш. Нийт сонгогчийн эрх ашигтай холбоотой асуудал. Сонгуулийг хуулийн дагуу цэвэр, өрсөлдөөний шударга зарчмаар явуулахтай холбоотой асуудал. Ийм зүйл дээр манай сөрөг намууд "Нэг ч гэсэн өрсөлдөгч замаас зайллаа" гэж харвал жинхэнээсээ "нүд рүүгээ хуруугаа хийсэн" хэрэг болно. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад ингэж цагаандаа гарч, хуулийг уландаа гишгэж байгаа эрх баригч хүчин үлдсэн хугацаанд юу хийж болохыг төсөөлөх гээд үз дээ.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Нутгийн сайн мэдэх иргэд (127.0.0.1)
    Шүүхээс ял сонсчихоод бүхнийг мөнгөөр шийднэ гэж үү.Энэ тэнэг нөхрийг үтэр түргэн холдуулья. Гүнбалай,Эрдэнэ,Номтой.согтуу Пүүжээ,хужаа Адьяасүрэг,2 нүүрт босоо Гамбаа мэтийг дээрээ гаргачихаад юу бодож сужх юм.Сонгогчид нэг үeэ бодоход нүд нь нээгдэж хашир суусан.Ялангуяа тойрог солигчид маш аюултай нөхөд.
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын чуулганы санал хураалтын дүнг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 6 мин С.Бямбацогт: Хувийн хэвшлийн орон зайд төр оролцохгүй 10 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 10 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 11 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 12 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 13 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 16 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 34 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 35 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 36 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 37 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 38 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 39 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 41 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 41 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 43 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 1 цаг 19 мин ЗАСГИЙН ГАЗАР: Дэд сайд нарыг томиллоо 2 цаг 27 мин ЧИП төслийн үр дүнд хүүхдүүд дулаахан гэрт өглөөг угтаж байна 2 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн 3 цаг 1 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top