x

Гадаадад байгаа монголчууд сонгуульдаа идэвхтэй оролцож, эх орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулна уу

Гадаадад амьдарч байгаа монголчуудын тоо 300 мянга хол давсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар тэдгээр монголчуудаас ердөө 2000 гаруй нь санал өгөхөөр бүртгүүлжээ. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын 0,1 хувьд ч хүрэхгүй нь. Дэндүү чамлалттай тоо юм. Уг нь бол эдгээр иргэдийн маань ихэнх нь хөгжсөн улс оронд ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа. Тэр хэрээрээ нүд нь нээгдсэн, тархи нь тэлсэн, улс орны хувь заяаны үнэ цэнийг мэдэрдэг болчихсон гэж Монголд байгаанууд нь ойлгож явдаг. Тэгсэн бодит байдал дээрээ үгүй юм шиг байна. Бид л их өргөж боддогоос биш тэд эх орноо гэсэн чин сэтгэлгүй бололтой. Жинхэнэ эх орончид тэнд байгаа гэсэн бодол маань тэдний сошиал хаягнуудын постонд хууртаж явдагт бололтой.

Шулуухан хэлэхэд, гадаадад амьдарч байгаа монголчуудын 99 хувь нь эх орноо тоохгүй байна. Монгол Улс хөгжинө үү, байна уу, сөнөнө үү мөхнө үү, хэн Монголыг удирдаж, хувь заяаг нь шийдэх нь үү… бүгд тэдэнд падлий ч алга. Тэдний нийгмийн сүлжээн дэх “Сайхан эх орон минь, шөнө өдөргүй санаж байна…” гэдэг нь зүгээр л хэлбэр ажээ. Мөн тэд эх орныхоо муу муухайг гадна талаас их шүүмжилдэг. “Энд ийм байхад Монголд муухай байна. Муусайн луйварчид. Утаандаа хордсон Улаанбаатар…” энэ тэр гээд зүхэж ирлээ. Энэ нь эх орны төлөө санаа зовнил биш бололтой. Зүгээр л цагийн зөрүүг ашиглаж, хийцгүйрэхдээ гар утсан дээрээ ядарсан муу эх орноо гутаан доромжилж суудаг үйл явц юм байна.

Нөгөө талаасаа тэд бөөн уянгын халил, сэтгэлийн хөөрөл болдог. Яг энэ хийрхэл нь Монголоос өөр диваажин энэ замбуулинд байхгүй юм шиг болгоно. “Гүрэн Монгол чинь гүүгээ саагаад хүлээж байна” гэж дуулаад л, уйлаад л. Хоёр адуу нутаг руугаа гүйж байгаа нэвтрүүлэг үзэж самсаа шархирснаа яриад л. Эх орны сэдэвтэй элдэв шүлгэн дээр ая дэвсэж байгаад нулимс нэрээд л… Ээ сайхан эх орон минь, чамдаа хурдхан очихсон, бор гэртээ амьдрахсан гэж санаа алдаад. Яг хөдөө очиж бор гэрт амьдраач. Ийм дүр зураг, догдлол, нулимсыг бол гадаадад амьдарч байгаа монголчууд мөн ч гайхамшигтай сайхан үзүүлэх юм даа. Хэн ч харсан уярахаар. Тэгсэн хэрнээ гадагшаа явсан монголчуудын хэн нь ч эргэж ирдэггүй. Ирж байгаа нь гарцаа байхгүй хүндэтгэх шалтгаантай. Хүний үр л болсон хойно насан өндөр аав ээждээ татагдах, эсвэл гарцаагүй ашигтай санал, эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд ирдэг. За тэгсхийгээд ирэхгүй дээ.

Эх орноо санаж дурсдаг байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл нас өгсөх тусам унасан газар, угаасан ус, ах дүүс бодогддог. Гэхдээ тэр дурсамжтай сайхан эх оронд нь чухам юу болж байгааг, хөгжиж байна уу, хөшиж байна уу, ирээдүйн тухай нь огтхон ч санаа зовдоггүй. Ийм үнэт зүйлдээ сэтгэл тавьдаггүй, амиа бодож довоо шарлуулдаг хүмүүсийн арми үүсчээ.

Энэ бүгдийн хамгийн тод илрэл нь УИХ-ын сонгуульд ийм хэдхэн хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн явдал. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ юм. Тэд л энэ улс орны хувь заяаг авч явна. Хөгжлийн бодлого, хуулийг тэд хэлэлцэж батална. Тэгэхээр ийм түвшний сайн хүнийг сонгож төр бариулахад хүн бүрийн оролцоо, саналын хуудас чухал. Тэгсэн гадаадад байгаа монголчуудад маань Монгол Улсын хөгжих хөгжихгүй, сайн муу явахын тухайд хамаагүй явдаг нь гутармаар.

Энэ нь нэг талаас ардчилсан нийгэм дэх хүний эрхийн асуудал мөн. Эх орондоо ирэх хүсэлгүй тэдэнд эх орон ямар ч хамаа байхав. Ер нь ч тэгээд нүүдэлчдийн араншин өөрөө тийм. Сайхан нутаг хаана байна, тэнд нүүж очиж амьдардаг. Түүхээсээ ийм удмын араншинтай үндэстэн билээ. Найман зууны тэртээд Зүчи, Цагаадай үеэс л монголчуудыг дэлхийгээр нэг тарааж хаясан шүү дээ. Хөөрхий муу Тэмүжин гуай л эх нутаг руугаа буцаж явах замдаа бэртээд үхсэн юм. Түүнээс бусад нь Монголд эргэж ирээгүй дээ. Зарим ач зээс нь бүр нийслэлээ урд зүгт шилжүүлж амьдарсан. Тэгэхээр өнөөдрийн гадагш цувж байгаа, гаднаас ирэхгүй байгаа монголчуудыг гайхах ч юм биш. Хамгийн гол нь харгис цаг агаартай ганц улс бол Монгол байх. Гурван сар болоод хөлдөөж алчих гээд. Эсвэл нар шарж алчих гээд. Улирлаа дагасан эдийн засгийн зардал, өртөг аймшигтай их. Баялаг бүтээх, үйлдвэрлэл явуулах, бизнес хийж ашиг олох боломж дөрвөн улирлын дунд бараг боломжгүйтэй адил. Гэвч яах вэ, өнөөдрийг хүртэл гурван сая монголчууд энэ нутагтаа амьдрах гээд үзэж тарсаар л байна. Ер нь бол ажиллаж, амьдрахад түвэгтэй, хэцүү бэрхийн дунд байна. Ингэж байгаад нэг цэгцрэх байлгүй дээ. Өвөг дээдэс маань мянга мянган жил амьдарч ирээд болсон юм, бид ч гэсэн болох байлгүй. Эрдэс баялаг нь зарагдаад, хэдэн мал нь зуданд дуусчихгүй бол дотроо сайдаж муудаад хөгжилд хүрцгээнэ. Тийм л итгэл найдварыг тээн эх орондоо амьдарч байна.

Ингэж үйл тамаа үзэн зүтгэж яваа бид хэдийгээ тайван байлгахыг гадаадад байгаа монголчуудаасаа хүсмээр байна. Нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгоход гадна талд байгаа монголчууд маань их үүрэг рольтой байгаа. “Эх орон минь их л муухай байна” гээд зогсоо зайгүй та нар бичээд байхаар энд байгаа монголчууд чинь хямраад, уур нь хүрээд байх юм. Яг үнэндээ Монгол Улсын сайн муу, сайхан муухай явах эсэхийг сонгуулиар л шийддэг. Тийм болохоор та нар минь сонгуульдаа идэвхтэй оролцож, эх орончдыг сонгож өгч Монголын ирээдүйд хувь нэмрээ оруулна уу. Эсвэл чимээгүй байцгаа л гэж хэлье дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 41 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 52 мин Луврын музей хаалттай хэвээр байна 57 мин Чуулганы санал хураалтын дүнг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 15 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 1 цаг 18 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 1 цаг 18 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 1 цаг 18 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 1 цаг 19 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 1 цаг 21 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 1 цаг 24 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 1 цаг 41 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 1 цаг 42 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 1 цаг 43 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 1 цаг 44 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 1 цаг 45 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 1 цаг 47 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 1 цаг 48 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 1 цаг 49 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 1 цаг 50 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 2 цаг 27 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top