x

Газар тариаланг гаргуунд нь гаргав уу?

Монгол ардын нам “Атрын III аян”-ыг улс даяар зарлан сүйд болоод сонгуульд ялдаг байсан. 2008 оны сонгуулийн өмнөхөн “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийн нээлт” гэж бүх тариаланчдыг цуглуулан төрийн ордонд чуулган хийж, намын дарга Ерөнхий сайд С.Баяр “Монголын газар тариаланд түүхэн шинэ амжилт боллоо” хэмээн тунхаглаж байсан.

Ингэж газар тариаланд хайр зарлаж байсан эрх баригч нам энэ жил газар тариаланг бүр гаргуунд нь хаялаа. Дизель түлш өгдөг байснаа сүүлийн хоёр жил өгөхөө больсныг тариаланчид хэлж байна. “Дизель түлшийг бид 50 хувийн урьдчилгаа төлөөд авдаг байсан. Үлдсэн 50 хувийг нь намар будаагаар төлдөг байсан. Нэг га-д 8-10 литрийг бодож өгдөг байсан. Энэ бол тариаланчдад том дэмжлэг байсан. Гэтэл үүнийгээ сүүлийн хоёр жил өгсөнгүй. Ер нь сүүлийн үед хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит компанийн ажил нэг л биш болсон. Үрийн будаа авахад маш хүндрэлтэй болсон. Зарим нь одоо хэр нь үрийн будаагаа авч чадаагүй тариалалт хойшилж байна. Аливаа ажлыг дандаа хугацааг нь хожигдуулна. Бордоо, ургамал хамгааллын бодис гээд хэрэгтэй зүйлийг тариалалтаа хийсний дараа нь өгч бид бүхнийг доромжилж байх жишээний” гэж тариалан эрхлэгчид ам уралдан ярьцгааж байна.

Энэ жилийн хувьд тариаланчид бор зүрхээрээ зүтгэж, ёстой урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн тариалалтаа явуулж байгаагаа хэлсэн. Засгийн газраас гурилын импортын татварыг тэглэсэн. Гаднаас хямд гурил оруулж ирэн гурилын үйлдвэрүүдийн монополь байдлыг дарж авах гэсэн төрийн бодлого мөн боловч тариаланчдын улаанбуудай борлогдохгүй байх магадлалтайг хүн бүхэн хэлж байна. Мөн тариаланчдын эрсдлийг Засгийн газар бүрэн хариуцна, будааг нь худалдаж авна гэж хэлж байгаа нь зүгээр л молиго үмхүүлсэн хоосон үг болохыг тэд харамсан өгүүлж байна. “Өдрийн сонин”-ы сурвалжлах баг саяхан Төв аймгийн тариалангийн бүс нутгаар явж сурвалжлага бэлтгэн газар тариалан яг ямар нөхцөл байдалтай байгааг уншигч олондоо хүргэсэн.

Жаргалант сумын тариаланч В.Мөнхжаргал “Улаанбуудай тариалах хүмүүс цөөрч байна. Оросоос улаанбуудай хямд үнээр оруулж ирж байна. Оросоос хямд улаанбуудай орж ирж байгаа болохоор дотоодын гурил үйлдвэрлэгчид бидний хурааж авсан улаанбуудайг мяалдаг, доош нь хийдэг. Үнийг нь өөрсдийнхөө хүссэнээр бууруулж авдаг. Үгүй бол авдаггүй. Гурил үйлдвэрлэгчид хэрэгцээнийхээ 10-20 хувийг л биднээс аваад үлдсэнийг нь Оросоос авч байна.Оросоос нэг тонн гурилыг 900 мянган төгрөгөөр авлаа гэхэд Монголд оруулж ирээд 1.4 сая төгрөгөөр зарчихаж болно. Гэтэл нэг тонн гурил гурван сая төгрөгт хүрч байна. Гурилын үнэ буурч байгаа гэдэг худлаа. Ингэж гурил үйлдвэрлэгчид 80-90 хувийн ашиг олж, үнээ хэд дахин нугалж ард түмнээ шулахын төлөө улайрч байна. Гурилын асуудалд төр засаг ашгийн стандарт тогтоож өгөх ёстой. Монгол Улс бие даасан улс мөн л юм бол стратегийн энэ бүтээгдэхүүнээ хамгаалах ёстой. Огтоос анхаарахгүй байна” гэдгийг хэлсэн.

2019 онд гурилын үйлдвэрлэл 210 мянган тонн байхад гурил үйлдвэрлэгчид 240 тэрбум төгрөг олсон бол 2023 онд үйлдвэрлэлийн хэмжээ 190 мянган тонн байхад олсон орлого нь 430 тэрбум хүрч хоёр жилийн дотор гурилын үнэ хоёр дахин нугарсныг энэхүү үзүүлэлт харуулж байна. Дэлхийн зах зээлийн ханшаас гурав дахин үнээр дотоодын гурил үйлдвэрлэгч компаниуд гурилаа зарж байна, үнээ хямдруул гэж Засгийн газар шаардсан. Үүнээс улбаалан гурилын импортын татварыг тэглэсэн. Гэвч бодит байдал дээр гурилын үнэ хямдарсангүй, харин ч бүр өсч, гурилын компаниуд Оросоос хямд үнээр улаанбуудай авч, дээрээс нь гаалийн татвараа тэглүүлээд авсан. Дунд нь ард түмэн тариаланчид хохироод үлдэж байгаа.

Бодит байдал дээр ийм л дүр зурагтай байна. Ер нь тэгээд гурилыг стратегийн хүнс гэдгээ ч төр засаг тоохоо больсон шиг байна. Сүүлийн үед газар тариаланг биш мал аж ахуйг ярих болсон. Үндсэндээ тариаланчдыг биш малчдыг дэмжих бодлого эрх баригч нам явуулж эхэллээ. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг Засгийн газар баталж нэг малчин өрх 50 сая хүртэлх зээл авах боломжтой болсон. Нэг кг ноолуур 100 ам.долларт хүрнэ, малчид хоршооныхоо шугамаар түүхий эдээ боловсруулах үйлдвэртэй болно гэдгийг ярьж байна. Монголын мал аж ахуйд 300 мянган хүн байдаг юм гэсэн. Харин газар тариаланд 20 гаруй мянган хүн байдгийг Хөдөө аж ахуйн яамнаас хэлсэн. 15 мянга нь трактор комбанийн жолооч, үлдсэн таван мянга гаруй нь тариалангийн компаниудын ажилчин, албан хаагчид гэж байна. Тэгэхээр Ардын нам энэ удаагийн сонгуульд 20 мянган хүнтэй газар тариалангийн салбарыг гаргуунд нь хаяад 300 мянган хүнтэй мал аж ахуйн салбарыг гол бодлогоо болгож байна.

Улс орныхоо хөгжил цаашдын ирээдүйг бодсон бол газар тариалан нь хамгаас чухал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Монголчууд бид 1959 онд атар газар эзэмшиж 60-аад оноос гурилын хэрэгцээгээ хангаж эхэлсэн гэдэг. Гэвч ямар ч цаг үед бид гурилаар гаднаас хараат байсан. Атар газар эзэмшихээс өмнө Монголд гурилын найман үйлдвэртэй байсан ч гурилаа Оросоос авч байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед оросууд “Та бүхэн 25 хувиа өөрсдөө ханга, бид илүүг өгч чадахгүй” гэж монголчуудыг гурилаар нь чангалж байсныг хуучцуул ярьдаг. Хувьсгалаас өмнө бид Бээжингээс гурилаа зөөдөг байсан. Ийнхүү ямар ч цаг үед бид гурилаар гаднаас хараат байсаар ирсэн байгаа биз. Харин хоршоотой, хоршоогүй мал бол байж л байдаг. Хичнээн зуд турхан болж үхэж үрэгдлээ ч монголчууд малаар дутаж, махгүй болж байсан түүх байхгүй.

Тиймээс малчин хоршоо гэж Засгийн газар малчдын өмнө бөхөлзөхийн оронд стратегийн гол хүнс гурилаа, газар тариалангаа өөд нь татах байсан юм. Малчдад өгч байгаа зээл тусламжаа тариаланчдад өгч, ядахдаа тариаланчдынхаа түлш шатахууныг нь өгдгөөрөө өгч тариалангийн салбарыг босгож ирэх байлаа. Сонгууль болоод ингэж байгаа юм байхдаа гэж бодохоос. “Атрын III аян”-аар ялж байсан Ардын нам атрын аянаа хаяад ялах юм байлгүй дээ.

Өнөө жил манай улс 360 мянган га-д улаанбуудай тарьж байгаа. Ирэх намар 400-гаад мянган тонн улаанбуудай хурааж авах тооцоо судалгаа байгааг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд хэлсэн. “Оросоос улаанбуудай оруулж ирдгийг зогсоох шаардлагатай. Оросоос ганцхан юм ав, тэр нь улаанбуудайн элит үрийг ав. Харин таваарын улаанбуудай худалдаж авахыг бүр мөсөн хоригло” гэж тариаланчид эсэргүүцэж байна. Мөн төр засгийн халамжийн бодлого газар тариаланд нөлөөлж буйг халаглан ярьж байна. Газар тариаланд ажиллах хүчин байхгүй боллоо. Өдрийн 70 мянгаар ажиллах хүн олдохгүй байна. Халамжийн бодлого ард түмнийг ийм байдалд оруулсныг хэлж байна. Тариаланчдын өр зээл хэрээс хэтэрлээ, үр бордоогоо авч чадахаа байлаа, түлшээ авч чадахаа байлаа. Техник тоног төхөөрөмжөө шинэчилж, сайжруулж чадахаа байлаа.

Энэ байдлаараа дахиад нэг жил болох юм бол Монголын газар тариалан сэхэхгүй гэдгийг тариаланчид төр засагт хатуу анхааруулж байна. Газар тариалангийн салбар бодит байдал ийм хүнд нөхцөлд байхад “Гурилынхаа хэрэгцээг дотооддоо 100 хувь хангана. Илүү гарсан улаанбуудайгаа гадагшаа экспортолно” гэж салбарын сайдууд нь үеийн үед үлгэр ярьж ирснээ одоо болих хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 6 цаг 42 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 6 цаг 46 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 6 цаг 47 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 6 цаг 48 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 6 цаг 49 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 6 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 8 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 8 цаг 46 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 8 цаг 48 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 8 цаг 50 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 8 цаг 51 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 8 цаг 53 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 8 цаг 54 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 8 цаг 58 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 11 цаг 10 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 11 цаг 10 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 11 цаг 11 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 11 цаг 13 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 11 цаг 15 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top