x

Х.Нямбаатар: Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. 2024 онд үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг 12 байршилд хийнэ.

Мөн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж, ус зайлуулах худгийн засвар нөхөн сэргээх ажил үргэлжилж буй. Тухайлбал, БЗД-ийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн дундын буудлын булгийн ус зайлуулах тунгаагуур, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог, СХД-ийн 2, 3, 4 дүгээр хороо Толгойтын суваг болон Сонсголонгийн замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж танилцууллаа. Харин “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас үерийн эрсдэлтэй дээрх байршлуудад үе шаттай ажил гүйцэтгэж байна. Тухайлбал,

  • БЗД-ийн 10-р хороо Улиастай голын далан засварлах ажил болон Шадивлангийн зуслангийн замын ус зайлуулах шугамыг угсарч дууссан
  • БЗД-ийн 2, 29 дугаар хороо, Дарь-Эхийн уулзвараас хойш 102 дугаар сургуулийн зүүн талын ус тогтдог байршилд замын борооны ус зайлуулах шугам сүлжээг засаж, өргөтгөх ажил 90 хувьтай,
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус тогтдог байршлын замын ус зайлуулах шугам угсрах ажил 90 хувьтай дууссан гэдгийг “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа хэллээ.

Зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн өмчтэй холбоотой асуудлаар нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулахыг холбогдох албанд үүрэг болгов. Тодруулбал,

  • НИТХ-ын төлөөлөгч асан Л.Наранбаатар нь концессын гэрээгээр СБД-ийн Тамгын газрын байрыг нурааж, суурин дээр 16 давхар барилга барьсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хавсралтыг сольсон, ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн,
  • “Ub Group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар нь нийслэлийн өмчийн газарт орон сууц барихдаа мөн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгосон юм.

Түүнчлэн шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын тендерийг долоодугаар сард зарлах, ингэхдээ хиймэл нуур болон гадаргын ус ашигласан хороолол байгуулах, усны шугам нь зэс хоолойтой байх, эрчим хүчнийхээ тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн, нийт барилгажих талбайн 60 хувьд орон сууц барьсан байх зураг төсөл гаргах ёстойг холбогдох албаныханд үүрэг болголоо.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 17 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 22 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 24 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 17 цаг 19 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 17 цаг 39 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 17 цаг 43 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 17 цаг 46 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 17 цаг 54 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 18 цаг 43 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 43 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 18 цаг 45 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 20 цаг 40 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 21 цаг 36 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 21 цаг 42 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 21 цаг 47 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 22 цаг 4 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 22 цаг 11 мин Түүх бол сургамж-багш 22 цаг 14 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 22 цаг 19 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 22 цаг 24 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top