x

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Зөвлөх Инженер, “Термо Тех” компанийн үүсгэн байгуулагч Цэдэндамба овогтой Өсөхжаргал нь Дэлхийн дээвэр Эверестийн оргилд авирах өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлж яваад тэнгэрт дэвшлээ. 

Ц.Өсөхжаргал нь Ерөнхий боловсролын 65-р сургуулийг 1987 онд, Худалдааны техникумыг 1990 онд төгсөж, 1990-1992 онд Халх голд Хилийн цэргийн алба хаажээ. 2003 онд ШУТИС-ЭХИСургуулийг “Дулааны инженер”-ийн бакалавр зэрэг, 2012 онд “Хөргөлтийн технологи ба кондиционерийн систем” мэргэжлээр магистрын зэрэг, 2009 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлагаар тус тус дүүргэжээ.

Ц.Өсөхжаргал нь 2010 онд Мэргэшсэн инженер, 2019 онд Монгол Улсын Зөвлөх Инженер зэрэг цол хүртсэн ба Тэргүүний барилгачин цол тэмдгээр шагнуулж байжээ.

Ц.Өсөхжаргал нь ажлын гараагаа 1992 онд Буянт-Ухаа ОУНБ-д тоног төхөөрөмжийн Инженерээр ажиллаж байгаад 2003 онд “Термо Тех” компанийг үүсгэн байгуулж өдийг хүртэл Ерөнхий захирал, Зөвлөх инженерээр ажилласан.

2006 онд Монголын хөргөлтийн инженер, техникчдийн холбоо үүсгэн байгуулагдсанаар удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, 2016 оноос “Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо”-ны Ерөнхийлөгчөөр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байжээ. Энэ хугацаандаа НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэгч Озоны үндэсний албатай хамтран ажиллаж байсан ба Хөргөлт агааржуулалтын холбогдох стандартуудыг батлуулахад салбараа төлөөлөн оролцсон.

Тэрээр хөргөлт, агааржуулалтын салбартаа тууштай, үр бүтээлтэй, амжилттай ажиллаж, улс эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн эзэмшсэн мэргэжил, арвин туршлагаа харамгүй зарцуулж, шинэ техник технологийг Монгол улсдаа нэвтрүүлэх, ирээдүйн инженер техникчдийг бэлтгэхэд хувь нэмрээ тасралтгүй оруулж, техникийн боловсролыг түгээн дэлгэрүүлж иржээ.

Ц.Өсөхжаргал нь 2013 оноос “Аялагч” клубт элсэн спортын гараагаа эхлүүлсэн бөгөөд 2015 онд Спорт явган аяллын I-р зэрэг, 2017 онд Уулын спортын II-р зэрэг хүртсэн байна. Энэ хугацаандаа Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан, Сутай хайрхан, Мөнхсарьдаг, Дэлгэрхаан хайрхнууд болон 2016 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642м/ -д амжилттай оргилдож байжээ.

Мөн “Жаргалант” уулчдын клубт байх хугацаандаа 2021 онд Памирын нурууны Ленин /7134м/ оргилд амжилттай гарч, гүйлтийн болон дугуйн спортоор тууштай хичээллэж олон амжилтыг гаргажээ.

2022 онд “Хүннү хайкинг” клубийг сайн нөхдийн хамтаар үүсгэн байгуулж олон залуусыг манлайлан, спортод уриалж зөв эерэг хандлагаар, үлгэр дуурайлал болсоор иржээ. 2023 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895м/-д амжилттай оргилдсон. Ц.Өсөхжаргал нь Гүйлтийн спортын III-р зэрэгтэй ба 2022 онд Монгол улсын хамгийн өндөр, хамгийн бэрх авиралттай 10 ууланд авиралт хийн "Алтан ирвэс" цол тэмдгийн эзэн болсон байна. Мөн 2024 онд Балба улсын Лобуче /6119м/ оргилд амжилттай оргилджээ.

Бидний эрхэм хүндэт захирал Ц.Өсөхжаргал нь эртэч, маш хөдөлмөрч, ажилч хичээнгүй, мэргэжилдээ хайртай, ажлын хамт олныхоо төлөө өөрт байгаа бүх нөөц боломжоо дайчилж, итгэл урам зориг өгч, зааж сургах ажилд уйгагүй зүтгэдэг манлайлагч нэгэн байсан билээ. Термо Тех компанийн хамт олондоо үргэлж итгэдэг байсан ба амьдралын зөв хэв маягийг өдөр бүр өөрийн биеэр үлгэрлэн уриалж, инээмсэглэл эерэг зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэгч нэгэн байсан.

Та минь биднийгээ үүрд орхин одсон ч хамт олон тань танаараа бахархан, инээмсэглэл тодруулсан төрхийг тань сэтгэл зүрхэндээ үргэлж хадгалж явах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хандсүрэн (127.0.0.1)
    Ум ма ни бад мэ хум
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ирээдүй рүүгээ буцаад! 2 мин Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн эдийн засаг гэж хэлж болно 13 мин Үндэсний шигшээ баг АНУ-д хамтарсан бэлтгэл хийж байна 1 цаг 2 мин Иран Европтой цөмийн хэлэлцээрээ зогсоолоо 1 цаг 3 мин Португал, Норвегийн багууд ДАШТ-2026-д эрхээ авлаа 1 цаг 4 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 7 мин Энэ долоо хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм 2 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 17 мин МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо Уржигдар 21 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн Уржигдар 16 цаг 16 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) Уржигдар 16 цаг 01 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ Уржигдар 15 цаг 32 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа Уржигдар 14 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 2025-11-14 Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 2025-11-14 Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 2025-11-14 “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 2025-11-14 Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 2025-11-14 УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 2025-11-14 Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 2025-11-14
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top