x

Номын баяр “Илүү их уншъя” уриа дор зохион байгуулагдаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Анх 2021 онд Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 5 болон 9-р сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гаригийг Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд болгохоор хуульчилсан. Энэ удаагийн Номын баярын нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ч.Ундрам нар болон Соёлын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын төлөөллүүд оролцлоо. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ, номын баярын цар хүрээ жилээс жилд өргөжиж, олон улсын фестивал болсон төдийгүй үндэстнийхээ түүх, соёл, ном судар, түүнийг бүтээгчдийг хүндлэн дээдлэх, уншигч зохиолчдын амьд холбоог бэхжүүлэхэд улам бүр ач холбогдолтой болж байгааг цохон тэмдэглэв. Зөвхөн үндэсний хэмжээний баяр биш, гадаад улс орнуудаас нэр хүндтэй, алдартай зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцдог болсноор Монголын уншигчид, хэвлэлийн компаниуд, зохиолчидтой биечлэн уулзаж хамтран ажиллах боломж бүрдэж байгааг тэрбээр үргэлжлүүлэн онцолсон юм. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол төрийн түүхийг илтгэх 45.000 гаруй ном, бүтээлийн сан хөмрөг бүхий Парламентын номын санг удахгүй уншигч, олон нийтэд нээлттэй болгохоор ажиллаж буй талаар дурдаад 1924 оны Анхдугаар Үндсэн хуулийг баталсан хурлын тэмдэглэлнэрт академич Б.Ринчен гуайн докторын зэрэг хамгаалсан судалгааны бүтээлээс эхлээд түүх, бичиг соёлын хосгүй эх сурвалжууд энд хадгалагдаж буйг тодотголоо. 

Жил бүрийн хаврын номын баярыг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааныг нийслэл болон 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж, шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд “Шилдэг ном” шагналаар зохиолч, яруу найрагч М.Эрдэнэбатын “Орчлон хэнээр ч дутаагүй” ном шалгарсан бол “Шилдэг хэвлэлийн газар”-аар “Непко паблишинг” тодорч, “Шилдэг номын сан” шагналыг Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн цогцолборын хамт олонд гардуулав. 

Энэ удаагийн Номын баярт оролцохоор Унгар Улсын Кино хорооны дэд дарга Пэшти Акош, кино зохиолч, түүхэн романы зохиолч Бела Трукс, “Andrew Nurnberg Associates агентлагийн Бангкок дахь салбарын захирал Вийрават Биг Течакижаторн, “Introtema агентлагийн төлөөлөгч Гульнара Якупова болон БНСУ-ын зохиолч, “Сэтгэл хөдөлгөсөн монгол аялал” номыг туурвигч Шон Пё нарын хүндэт зочид зорин ирсэн байна.

Өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах зорилгоор номын үзэсгэлэн, уншигч зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн онцлох бүтээлийн танилцуулгууд болон хүүхэд, багачуудад зориулсан урлаг, соёлын хөтөлбөрүүд үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 13 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 18 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 20 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 17 цаг 15 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 17 цаг 35 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 17 цаг 39 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 17 цаг 42 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 17 цаг 50 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 18 цаг 39 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 39 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 18 цаг 41 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 20 цаг 36 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 21 цаг 32 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 21 цаг 38 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 21 цаг 43 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 22 цаг 0 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 22 цаг 7 мин Түүх бол сургамж-багш 22 цаг 10 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 22 цаг 15 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 22 цаг 20 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top