x

ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ

ЭМГЭНЭЛ

РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ

1976-2024

Зураач, эх зохиогч, "Монголын нууц товчоог дэлхийд түгээе" сангийн тэргүүн, цуцашгүй бүтээлч эрхэм хүмүүн Рэнцэнгийн Батцэнгэл 2024 оны тавдугаар сарын 18-ны өдөр тэнгэрт дэвшлээ.

Насан багаасаа Монголын урлаг соёл, өв соёлд шимтэн ухамсарт амьдралаа эх түүх, дээдсийн уламжлал, соёлыг дэлхийн олон үндэстэнд сурталчлах, түгээх үйлсийг манлайлан хэрэгжүүлэхэд зориулсан авьяаслаг уран бүтээлч, жинхэнэ эх оронч явсан Р.Батцэнгэлийн замнал бидний хайр талархал, бахдал бишрэл, үлгэр дуурайл болон үлдэж байна.

2014 оноос өнөөдрийг хүртэл "Монголын нууц товчоо" түгээмэл эх номыг англи, орос, франц, казах, япон, солонгос, унгар, хятад, кирилл монгол, монгол бичиг зэрэг 10 хэл, бичгээр хэвлүүлж, тун удахгүй герман хэл дээрх хувилбар нь гарах гэж байна. Энэ бүтээл нь 2022 оны "Мөнгөн мод" оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолын "Шилдэг ном хэвлэл" шагналыг хүртсэн юм.

2023 онд бүтээсэн "Морин хуурын дууль" ном нь мөн олон хэл дээр хэвлэгдэн дэлхийн монголчууд, монголын түүх соёлд хайртай хүмүүсийн хүртээл болсон юм. Тэрээр сүүлчийн амьсгаагаа таттал бүтээлч сэтгэхүйгээ хадгалан "Хүннү товчоо" ном дээрээ ажиллаж байгаад тэнгэрийн ивээлд одлоо.

Алтан ургийн хэлхээ болон мэндэлснийхээ үйл учрыг гүйцээн, өвгөдийн түүхийг дээдлэн биширч, утга учиртай, бүтээл дүүрэн, гэгээн сайхан амьдарч туурвиж, чин сэтгэлийг барьсанд тань баярлалаа. Таныг үүрд дурсаж, бахархаж явах болно, бид.

Амгалан нойрс доо. Энх хутгийг олох болтугай.

Гэр бүл, ах дүүс, анд нөхөд, хамтран ажиллагсад, дэмжин туслагсад түүнийг таньдаг мэддэг хэн бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Уран бүтээлийг нь бүх талаар дэмжиж байдаг монголын өв соёлыг хайрлан хүндэтгэдэг, дэмжин дэлгэрүүлдэг бүх хүнд талархал дэвшүүлье.

Түүний бидэнд үлдээсэн өв:

"Монголын нууц товчоо түгээмэл эх" 3 цуврал ном

"Чингис Хаан" бүрэн хэмжээний анимейшн кино

"Алтан ургийн домгийн чуулган" уран бүтээлийн үзэсгэлэн

"Ардчиллын түүчээ - МоАХ" улс төрчдийн бүлэг хөрөг

"Тусгаар тогтнолын төлөөх 70 жил" улс төрчдийн бүлэг хөрөг

"Морин хуурын дууль" ном (монгол, англи)

"Хүннү товчоо" ном (монгол, англи)

Discover the Secret History of the Mongols Foundation

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 11 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 16 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 19 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 17 цаг 14 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 17 цаг 34 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 17 цаг 37 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 17 цаг 41 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 17 цаг 48 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 18 цаг 37 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 38 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 18 цаг 40 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 20 цаг 34 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 21 цаг 31 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 21 цаг 37 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 21 цаг 42 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 21 цаг 58 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 22 цаг 6 мин Түүх бол сургамж-багш 22 цаг 8 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 22 цаг 14 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 22 цаг 19 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top