x

С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх

МАН-ын даргын захиалгаар, эцэг нэгтэй ахынх нь бүтээсэн “С.Зоригийн үхэл” гэдэг сэдэвтэй олон ангит цувралын хэд дэх ч юм бэ дугаар өчигдөр “Монгол HD” телевизээр цацагджээ. Уламжлал ёсоор 15-16 телевизээр зэрэг цацсан нь бол тодорхой. Гэвч яагаад ч юм нийгмийн сүлжээ хэрэглэгчид “Монгол HD” телевизээс иш татаж, ихээхэн дургүйцлээ илэрхийлсэн байна. Давхцал гэдэг нь энэ байх л даа. Уг телевизийн эзэн хатагтай Л.Оюун-Эрдэнийн танхимд Соёлын сайд хийдэг. 

16 телевизийн нэг удаагийн цацалтад төсвөөс 160 сая төгрөг төлсөн гээд бодохоор 4-5 удаагийн цуврал нь бараг тэрбум дөхөж байна. За яах вэ, төсвийн (үнэндээ бол татвар төлөгч иргэдиийн) мөнгө уйлдаггүй юм гэнэ лээ.

Гэтэл уйлахаас аргагүй өөр нэг зүйл өчигдрийн дугаарт “тохиолдов”. Тэр бол хүн амины онц хүнд гэмт хэрэг үйлдэж, гянданд ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар наранд гарчихсан тухалж байгаа явдал. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ямар үндэслэлээр, хуулийн ямар цоорхойгоор гав дөнгийг нь тайлаад олны дунд оруулсан, олон нийтэд үзүүлснийг мэдэхгүй юм. Хууль зүйн дотоод хэргийн сайд, бүр цаашлаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө энэ үйл явцад оролцсон байж таарна.  

Ц.Амгаланбаатар гэдэг энэ этгээд С.Зоригийн хэргийн аллагад хамжигчаар оролцсоноос гадна таксины жолоочийг мөчилж алсан, Эрдэнэтэд нэг айлын дөрвөн хүнийг шатааж алсан ялтай. Сүүлийн хэрэг дээр бол одоо хэрэг нь хэрэгсэхгүй болчихоод нөхөн олговор нэхээд явж байгаа Б.Содномдаржаа нь хам хэрэгтэн. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар түүнийг С.Зоригийн хэргээс мултлахдаа дөрвөн хүн шатаасан хэргийг нь ч бас хамтад нь хаасан байдаг юм. 

Тэгсэн чинь өнөөдөр Ц.Амгаланбаатар нь гараад ирчихсэн “Би хэлмэгдсэн” гэж яриад сууж байна. Бүр “Ц.Элбэгдорж энэ хэргийг анхнаас нь зохион байгуулсан нь үнэн. Ц.Элбэгдорж, Б.Хурц, н.Мөнхгал (ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан) нар намайг камергүй газар оруулж маш их зовоож тамладаг байсан. Хүүгийн маань дусалд юм шахаж ална гэх зэргээр бичлэгийг нь үзүүлж, эмэгтэй дүүг чинь хүчиндүүлнэ гэж дарамталсан. Мэдүүлэг өгвөл 500 сая төгрөг өгнө. С.Зоригийн хэргээр яллагдсаны чинь дараа гадаад руу гаргаж өгнө гэсэн" хэмээн ярьжээ.

Харамсалтай нь Ц.Амгаланбаатар гэдэг энэ эрүүгийн ялтны хэлсэн, ярьсан зүйлийг нотлох нэг ч баримт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, эрүүгийн хэрэг үүсгэж хавтаст хэрэг нээгээгүй. Бүр өмнө нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргийг шалгаж, шүүхээр оруулж байх үед ч Ц.Амгаланбаатар энэ тухай нэг ч үг хэлээгүй. Гэтэл яагаад яг өнөөдөр гэнэт гарч ирээд ийм зүйл ярих болов, яриулах болов?

Яагаад гэвэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрх баригч МАН-ын хувьд “зурагдсан пянз” болж хувирсан. Олон нийт хүлээж авахаа больчихлоо. Дөрвийн дөрвөн жил мөлжинө гэхэд материал нь дутаж байна л даа. Тиймээс шинэ “материал” гаргаж ирсэн нь Ц.Амгаланбаатар. Ингэхэд Ц.Амгаланбаатар эхнэр, хүүхэдтэй байсныг бидний хэн мэдэх вэ? Хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл байгаагүй. Зүгээр “херо” Баатарын зохиолдоо нэмсэн “чимэг”, уянгын халил юм.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байсан (тодорхой хэлбэл, хавтаст хэргийг уншсан) прокурорын мэдээлснээр бол Ч.Амгаланбаатар хөгшин эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Таксины жолоочийг алсан хэргээр шоронд ял эдэлж байхдаа хам хэрэгтэн Б.Содномдаржаад эмээгээ захиж үлдээсэн. Гэвч түүнийг шоронд хоригдож байх хооронд эмээ нь ямар ч асаргаагүйгээр гэртээ харангадаж нас барсан. Үүнээс болоод Ц.Амгаланбаатар хорссондоо хэргээ задалж, Б.Содномдаржааг чирсэн. С.Зоригийн аллагын хэргийн учиг эндээс хөвөрсөн.

Энэ бол “херо” Баатарын бичсэн шиг зохиол, найруулга биш. Хавтаст хэрэгт авагдсан баримт, мэдээлэл. Прокурор хүн тийм баримтгүйгээр ийм мэдээллийг задлахгүй. Тиймээс л С.Зоригийн хэргийг, хавтаст хэргийг бүхэлд нь нууцаас гаргаач гээд энэ хэрэгт хэрэгт холбоотой бүх хүмүүс, хамгийн гол нь иргэд шаардаад байгаа юм.

Ядаж Хууль зүйн сайд нь гарч ирээд “Элбэгдорж, Хурц, Мөнхдөл нар дээр шинэ хэрэг нээсэн. Ийм ийм үндэслэл, шалтгаанаар, ийм нотлох баримт шинээр гарч ирсэн учраас” гээд ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол Л.Оюун-Эрдэнэ гэдэг энэ хүн УИХ-ын ээлжит сонгуулийг хээрийн шүүх болгоод дууслаа.

МАН-ын УИХ, Засгийн газар өнгөрсөн найман жилд юу хийсэн бэ, энэ улс орныг юугаар гийгүүлэв ээ? гэж  асуухаар өөдөөс нь 26 жилийн өмнө алагдсан С.Зоригийг л ярьж байна. Найман жилийн өмнө шүүхээр шийдэгдээд, гурван шатны шүүхээр яваад мухарлачихсан хэргийг хэрхэн задалснаа, шүүхийг яаж базуурдсанаа л гайхуулж байна. Одоо бүр шүүхийн ч хэрэггүй болсон, телевизийн эфирээр шууд яллах ажиллагаа явуулж байна шүү дээ.

Эцэст нь хэлэхэд ирэх сонгуулиар МАН-ыг сонгохгүй байх мянган шалтгаан бий. Гэхдээ хамгийн эхний шалтгаан нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг намын дарга өөрөө болж байна. Эрх мэдлийн төлөө ингэтлээ шунадаг, ийм ёс суртахуунтай, ингэж хууль, шүүхийг уландаа гишгэдэг, цуу яриа, гүтгэлгээр нийгмийг залуурдана гэж итгэдэг хүн энэ намын толгойд байгаа цагт лав болохгүй. Ямар өнгөрсөн зууны гучаад он биш дээ. МАН тэр үе рүүгээ буцаж болохгүй биз дээ. Монголчууд ч үүнийг хүсэхгүй.  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • Сонгууль угтсан тоглоом Л.Оюунэрдэнэ (127.0.0.1)
    Заавал сонгууль угтаж биш ядаж жил хоёр жилийн өмнө Л.Оюун-Эрдэнэ энэ хэргийг сөхөж гаргасан бол иргэд илүү ойлгох байсан
    2024 оны 06 сарын 08 | Хариулах
  • Үнэн бай (127.0.0.1)
    Хаха
    2024 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Сэрүүн гэсэн бас л нэг өс хонзон санасан нөхөр хүзүүгүй хүнээс мөнгө авч учиргүй Оюун эрдэнэ н эсрэг пиар цацлаа.Хүмүүс ийм л туйлбаргүй гэж үү.Нөгөө хулгайч төрөөс илүү баяжсан Элбэгдоржийн хүзүүвчний нохойнууд энд тэндээс эзнээ өмөөрч хуцаж эхэллээ.Тэр үнэхээр ямар их гай тарьсанаа нуух гэж балмагдан сандарч АН даргыг Солонгосоос дуудаж уулзадгийн цаад утга нь энэ мэтээр илэрч байна
    2024 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ардчилсан улс гээд бдаг
    2024 оны 05 сарын 21 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Манай цагдаа мөрдөгч нарт хосгүй шидтэй тариа бас тамхи байдаг юм уу? Содномдаржаа гэж нөхөр сүүлийн ийм үед яриад байх юм..,тэр тамхийг татахаар ямарч хэрэг (хийгүй байсан ч) хүлээдэг гэнэ.
    2024 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Ardchilsn huulitai uls ym daa ug ni
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Iim humuus l deer suugaad bnshde
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Tord bga humuus iim bhad haashaa harna daa
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Mongoliin tur luiwarchdaar duursen shuudee
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Hudal huuramch amitad
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    hudlaa jujseer
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    hudlaa jujseer
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    mongol ardiin nam nree yu c hlhevdee....
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ogtsor2 muusain cdhgu ymnuud garcihaad hamg ed baylg idd duuslaa
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    oyunerdene buu buu archaagui amitan
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    oyunerdene buu buu archaagui amitan
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    mongol ardiin namiihan jujgee tglosoor l
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Songuuli blgnorl ene hereg sohohdhy
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Oyunerdenee odoo bolio
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Shal hudlaa barimtat kino
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Negent ungursun ymiig dahin2 suhuh herg baidg l ym bhda
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Barimtat kino ug n jinhen vnen muniig gargah ystoison
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Songuuli bolohoor l vhsen hvnii ysiig undulzvvlhiimda
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Vneheer aimshigtai hvmvvs ymaa
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Helmegdsen hvniig tsagaatgaj boloh ch gem buruug n uuchilj bolohgui
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Uchnuun hvnii amiig awchihaad yaj hohirogch bolj jvjigleed suuj chaddg bna
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Helmegdsen bj bolohch ymarch gem buruugvi hvn bol bishshvde
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Amgalanbaatar geh hvn vneheer zorigiin hergt buruugvi bailaa gd busad aimshigt hergvvde vildeegv gesn vg bishshvde
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Yuch hiij chadah hun aimshigtai
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Yaj iim hereg hiideg bnaa
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Baliar amitan joohon ch gsen icheesei
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Балиар юмнуудыг шийтгэх хэрэгтэй
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Tiim shu
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Сонгууль болхоор л энэ хэрэг дандаа сөхөгдөж байхийма
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
  • ГОК (127.0.0.1)
    С.ЗОРИГИЙН АЛЛАГЫГ Ш ОТГОНБИЛЭГ ГАРДАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ! БАГАБАНДИ , НЯМДОРЖ НАР ХАМЖИГЧИД ! БУЛГАН СОДНОМДАРЖАА , ЧИМГЭЭ НАР БОЛ ГАР ХӨЛИЙН ҮЗҮҮРИЙН АШИГЛАГДАХААР ТООЦОГДСОН !
    2024 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 37 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 48 мин Луврын музей хаалттай хэвээр байна 53 мин Чуулганы санал хураалтын дүнг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 11 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 1 цаг 14 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 1 цаг 15 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 1 цаг 15 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 1 цаг 16 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 1 цаг 17 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 1 цаг 20 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 1 цаг 38 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 1 цаг 39 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 1 цаг 40 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 1 цаг 41 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 1 цаг 42 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 1 цаг 44 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 1 цаг 45 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 1 цаг 46 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 1 цаг 47 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 2 цаг 23 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top