x

Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо

Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баянговь, Баянцагаан сумдад олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгожээ.

Эдгээр лицензүүдийг олгохдоо иргэдийн саналыг тусгалгүйгээр, "тахилгатай, шүтлэгтэй уул ус, булаг шанд, гол усны эхэд олгож болохгүй" гэж орон нутгийн иргэд, ИТХ, сум, аймгийн Засаг дарга нь эсэргүүцэж татгалзсан үндэслэл бүхий саналыг удаа дараа өгч байсан юм байна. Үндсэндээ хуйвалдааны замаар зөвшөөрөл олгож байсныг таслан зогсоосон гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлажээ.

Тодруулбал, 2023 онд Баянхонгор аймгийн 1796907,2 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнээс Баацагаан сумын Ноён Богд ууланд 3432 га, Баянлиг, Баянговь сумын нутаг Шаварбулаг гэдэг газар 3778,2 га, Баянцагаан сумын Уртхашаатын худаг хэмээх газар 8136,5 га талбайд сонгон шалгаруулалт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байсныг түдгэлзүүлсэн байна.

Говийн бүс нутгийн хөрс эмзэг, худаг ус бол чандмань эрдэнэ. Иймээс эрх мэдэлтний дур зорго, дан ганц эдийн засгийн ашиг сонирхлоор хууль зөрчсөн, хүч түрсэн ижил үйлдлүүдийг таслан зогсоох, цаашид дахин давтагдахаас сэргийлэх зорилгоор УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилжээ. Төсөлд:

  • тусгай зөвшөөрөл авахын тулд нутгийн иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж, зөвшөөрөл авсан байх, зөвшөөрөл нь сонгон шалгаруулалт явуулах гол үндэслэл болох,
  • тухайн сум, багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас заавал зөвшөөрөл авах,
  • тусгай зөвшөөрөл буюу лиценз авах хүсэлт гаргахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байхаас гадна нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг заавал хийлгэсэн байх,
  • зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж байгаа байдал, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр хийж байгаа ажилд нь хяналт тавих төлөөлөгчийг иргэд дундаасаа сонгож ажиллуулдаг байх зэрэг заалтыг тусгасан байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 9 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 15 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 17 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 17 цаг 12 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 17 цаг 32 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 17 цаг 36 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 17 цаг 39 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 17 цаг 46 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 18 цаг 35 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 36 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 18 цаг 38 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 20 цаг 32 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 21 цаг 29 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 21 цаг 35 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 21 цаг 40 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 21 цаг 57 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 22 цаг 4 мин Түүх бол сургамж-багш 22 цаг 6 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 22 цаг 12 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 22 цаг 17 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top