x

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай.

  • Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн байх, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох,

  • Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, усыг бага багаар 48 цагийн өмнөөс эхлэн уух,

  • Архи, согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалтад хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглох,

  • Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух,

  • Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх хэрэгтэй. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.

  • Гүйлтийн өдөр гэмтэл, холгохоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх,

  • Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольж, өмсөх,

  • Марафон гүйлтийн өмнө болон дараа нь биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уух,

Гүйгчдийн хувьд калори чухал боловч шингэн бүр илүү чухал. Гүйлтийн үед макро элементүүд (уураг, нүүрс ус, өөх тос) булчингуудыг энергиэр хангах үүрэгтэй. Харин ус бол илүү олон чухал үүрэгтэй. Ус хоол боловсруулах, хэрэгтэй байгаа шим тэжээлүүдийг эд эсүүдэд зөөвөрлөх, хүчил төрөгчийг булчингуудад шахах, боловсруулагдсан хаягдал дайвар элементүүдийг гадагшлуулах мөн халууцсан биеэс дулааныг гадагшлуулж арьсанд шахах сэрүүцүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс усаа багадуулбал dehydration буюу шингэнгүй болох осолтой.

Мөн цэрийтлээ уугаад байвал хамаг хужир эрдсээ зайлаад гаргах эрсдэлтэй. Тиймээс марафон гүйлтийнхээ үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух хэрэгтэй.

Та 1-2 цагийн дасгал хийхэд хөлсөөр иодын 50 хувийг ч алдаж болно гэдгийг мэдэх үү? Тэгвэл та бүхэн гүйх үедээ болон дуусаад “Хужирт Йода”-гаар эрдсээ нөхөхийг зөвлөж байна. Хагас болон бүтэн марафонд гүйгчид усны ширээ байгаа газрыг газрын зургаас хараарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 9 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 15 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 17 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 17 цаг 12 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 17 цаг 32 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 17 цаг 36 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 17 цаг 39 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 17 цаг 46 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 18 цаг 35 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 36 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 18 цаг 38 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 20 цаг 32 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 21 цаг 29 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 21 цаг 35 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 21 цаг 40 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 21 цаг 57 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 22 цаг 4 мин Түүх бол сургамж-багш 22 цаг 6 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 22 цаг 12 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 22 цаг 17 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top