x

Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болж байна

Нийслэлийн бизнес Инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурлыг энэ сарын 18-ны өдрийг дуустал зохион байгуулж байна.

Олон улсын үзэсгэлэнд БНХАУ, ОХУ болон үндэсний 50 гаруй компани оролцож инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний технологийг танилцуулна.

Арга хэмжээний үеэр эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, системийн үйлдвэрлэл, хэрэглээ, хэмнэлтийн бодлогын хэрэгжилт, дулааны эрчим хүчний хэмнэлт, хэрэглээнд суурилсан дулааны эрчим хүчний төлбөр тооцоог нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник, технологи, эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглэг нэмэгдүүлэх боломж зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Өнөөдөр үзэсгэлэн, хурлын нээлтийн арга хэмжээ боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг цаашдын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс нийслэлийн зүгээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг төрөл бүрээр дэмжиж ажиллана. Энэ чиглэлийн үнэ, тарифын бодлого, хөрөнгө оруулагчдын таатай нөхцөлүүдийг бий болгох үүднээс холбогдох төрийн байгууллагуудтай хамтран тодорхой ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэв.

Нэмэлт мэдээллийг хүргэхэд үзэсгэлэнгийн үеэр дараах бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, олон нийтэд танилцуулна.

Үүнд:

  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, нарны цахилгаан, дулааны эрчим хүчний үүсгүүр, системийн суурилуулалт;

  • Дулааны насос, агаар сэлгэлт;

  • Ногоон зээлийн санхүүжилтийн зөвлөгөө;

  • Эрчим хүчний хэмнэлттэй эко халаалтын системийн бүтээгдэхүүн;

  • Эрчим хүчний ухаалаг дулааны тоолуур, орон сууцны өрөөний халаалтын удирдлагын систем;

  • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл, лазер принтер;

  • Эрчим хүчний ухаалаг бүртгэлийн апликейшн;

  • Монгол гэрийн халаалтын шийдэл, баттерей хуримтлуурын систем;

  • Ахуйн ус цэвэршүүлэгч, насос;

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ирээдүй рүүгээ буцаад! 4 мин Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн эдийн засаг гэж хэлж болно 15 мин Үндэсний шигшээ баг АНУ-д хамтарсан бэлтгэл хийж байна 1 цаг 3 мин Иран Европтой цөмийн хэлэлцээрээ зогсоолоо 1 цаг 5 мин Португал, Норвегийн багууд ДАШТ-2026-д эрхээ авлаа 1 цаг 6 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 9 мин Энэ долоо хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм 2 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 19 мин МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо Уржигдар 21 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн Уржигдар 16 цаг 16 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) Уржигдар 16 цаг 01 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ Уржигдар 15 цаг 32 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа Уржигдар 14 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 2025-11-14 Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 2025-11-14 Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 2025-11-14 “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 2025-11-14 Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 2025-11-14 УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 2025-11-14 Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 2025-11-14
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top