x

Тэнэг хүүгийн тухай үлгэр

Нэг нь нөгөөгөө ганц хоёр удаа бус бүр насан турш мэхлээд байхад, мэхлэгдэж буй дүнхүү нь ухаарахгүйг хажуунаас нь харах хэцүү. Бүр тэсвэр барагдана гээч. Уншигч танд бас тэгдэг үү? Дотно андаа ямагт залилж, их багаар холгогч этгээд зэвүүн ч хууртагч гэмгүй мулгууг өмөөрвөл ойлгохгүй, хуурагчаа улаан цээжээрээ хаагаад өөртөө туслах гэсэн чамайг хорлоно гээд бодчих. Мэхлэгчтэйгээ тэр хамсах бөгөөд чамайг шившиглэхээр гүтгэж гутаана. Тэднийг мэхлүүлж байхдаа таарсан малууд гэж тавалмаар. Гэвч тэд монголчууд минь. Мэхлэгчийнх нь залийг илчилбэл итгэхгүй-яаж ч мэдэх аюултай. Энэ бол үзэл сурталд нэрвэгдсэн тархины гэмтэл буюу “өөрөө бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор” гэх хараалын бузар гийе.

Тэнэг хүүгийн тухай үлгэр бий. Тэнэг хүү уг нь гэмгүй даруу-ахыгаа бишрээд үгнээс нь гардаггүй нэгэн. Харин ах нь дүүдээ хорон санаа заадаг өөдгүй чарлава байж. Ах нь түүнд буруу юм заасныг хүмүүс залруулж туслах гэвэл хүү тас зөрдөг тул тэнэг гэгджээ. Ах нь түүнд юу л гэнэ түүгээр зүтгээд дуусах дүү. Тэнэг хүү зүүсэн хавхандаа орсон ээжийгээ “амь авар” гэж гуйхыг тоохгүй хавханд орсон амьтныг алж бай гэж ах хэлсэн гээд эхийгээ хөнөөдөг. Ардын үлгэрт “ах” гэсэн нь “орос ахыг” онилоогүй үг шүү. Ялгаж зөв ойлгохыг гуйя. Хэт тэнэг хүүгийн тухай үлгэр зохиох хэрэг монголчуудад байж дээ гээд би энд цухас дурдав.

Хотын дарга Х.Нямбаатар сүүлийн өдрүүдэд телевизээс салахаа болилоо. Цэнхэр дэлгэцээр хотын дарга маань өөртөө итгүүлэхээр ховсдоод ч байх шиг. Зам дээгүүр гүүрэн гарц сүндэрлүүлж түгжрэлээс гарах гээд чадалгүй хотын тэнгэрээр дүүжин тээвэр сунайлгах төсөлд шилжсэн. Бүтэхгүй нь хамаагүй, сонсголонтой нь сонгуульд санал ууталдаг. Нүхэн гарц ухнатахаа голоод хэдэн арван км хонгил ухаж метро байгуулах гэнэ. Сайхан сонсогдож байгаа биз. Хичнээн ч хот ярайлгах нь вэ. ХХI зууны стандартаар барьсан бэсрэг хотууд чих мялаасан ч нүд хэзээ хужирлах нь бүрхэг. Замаар үерлэх борооны ус зайлуулах суваг татах стандартыг сураагүй ч Богд уулаа нэвт өрөмдөөд түгжрэлээ гялс арилгана гэж панаалдагч нарт зэвүү хүрэхийн зэрэгцээ үлгэрийн тэнэг хүү шиг итгэмтгий сонгогч нараа яалтай.

Д.Амарбаясгалан гэх улаан гэрийн ухуулагч малчдын шинэ хоршоонд элссэн өрх сарын 5 саяын цалинтай болно ч гэх шиг. 50 саяын хөнгөлттэй зээлийн 20 хувийг малчин төлөөд 80 хувийг амарбаясгалант хааны өглөгч дүрээр хувиасаа төлөх аятай жүжиглэх нь угтаа сонгуульд ялах заль мэх. Бүл бүлээрээ малчид хоршиход татвар төлөгчдийн мөнгийг янз бүрийн халамж нэрээр тараахгүй бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр сонгуулийн өрсөлдөөнд үнэгүйднэ. Яагаад гэвэл 8 жил эрх барьсан МАН-ын хулгай нуух аргагүй балиартсан. Төр саад болохгүй бол малчид өөрсдөө хоршиж элбэг дөнгөнө. Гүйх нохойд баах нохой саад болдог. Юун ч их суртал бэ. Яг л нэгдэлжих хөдөлгөөн. 

С.Зоригийг хөнөөсөн алуурчныг чихнээс нь чирж авчраад цаазын тавцанд зогсооно гэх битүү утгатай мэдэгдэл тоглоом биш. Ноцтой хөндүүр сэдвээр наргиагүй нь лав. Тийм гавъяа байгуулсан лидерийг сонголгүй яах вэ. 26 жил хүлээсэн агшин. Зальтай нь хуураад, мулгуу нь хууртаад хорвоог элээх үү Чингэсийн удмуудаа. Зальдахад эрх мэдэл, бэл бэнчин орно. Мөн луйвар хулгай авилгад гаргууд бүлэггүй бол (хоршоо биш шүү) мэхлэх улстөр хол харайхгүй. Гурван өндөрлөгөөс давхар давхар хамгаалалттай дархлагдсан сүлжээний тоглолт бүхнийг шийднэ. Зальдагч мэхлэгч хуурагч нартай тэмцээд юу ч олж долоохгүй. Зальдуулж, мэхлүүлж, хууртаж буйгаа ухаардаггүй хөөрхийсийг сэнхрүүлэх гэвэл ад болно. Зальжин хуурагч, маанаг хууртагчид гэх эсрэг тэсрэг хоёр тэврэлдээд дийлдэшгүй баг болсон нь гайхалтай. Зальжин бүлэглэлтэй тэмцвэл няц цохиулна, маанаг массыг өрөвдвөл өшиглүүлнэ. Ийм улсад сонголтоо зөв хий гэх-ойлгомгүй. Нэр дэвшигчид татвараар цугларсан төсвөөс хумслахаар цөм шүлэнгэтэж буй бол зөв буруу сонголт гэж байх уу. Зальдагчаа зальдуулагч нь сонгосноор сонгууль үнэмлэхүй ялалтаар өндөрлөнө. Тэнэг хүүгийн үлгэр төгсөөгүй тул амар сайхандаа жаргасангүй. 

Ц.Доржготов

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 8 цаг 20 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 8 цаг 24 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 8 цаг 25 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 8 цаг 26 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 8 цаг 27 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 8 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 10 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 10 цаг 24 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 10 цаг 26 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 10 цаг 27 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 10 цаг 29 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 10 цаг 31 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 32 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 10 цаг 36 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 12 цаг 48 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 12 цаг 48 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 12 цаг 49 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 12 цаг 51 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 12 цаг 53 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 14 цаг 9 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top