x

Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэвшихээр горилжээ

МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид болон тойргуудын талаар ikon.mn сайтаас бэлтгэсэн тоймыг нийтэлж байна.

Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших ес дэх удаагийн парламент нийт 126 гишүүнтэй байх бөгөөд 78 нь бүсчилсэн 13 тойргоос сонгогдоно. Харин үлдсэн 48 нь хувь тэнцүүлэх зарчмаар намын жагсаалтын дагуу УИХ-ын гишүүн болох юм. 

Өнгөрөгч Баасан, Бямба, Ням гарагт нам, эвслүүд 2024 оны УИХ-д оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-д өгсөн. СЕХ тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах хуулийн заалттай. 

Тэгвэл сонгуульд оролцох эрхтэй болсон нам, эвслүүд бүсчилсэн 13 тойрог болон жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдээ тавдугаар сарын 14-20-нд тодорхой болгож, СЕХ-д хүргүүлэх ёстой.

Одоогоор улс төрийн нам, эвслүүд горилогчдоо бүртгэж, хэнийг аль тойрогт сойх, "хүслийн жагсаалт"-д оруулахаа шинжиж байгаа гэж болно.

зураг

Энэхүү нийтлэлд эрх барьж буй Монгол Ардын Нам (МАН)-ын бүсчилсэн 13 тойрог болон жагсаалтын 48-д бичигдэх нэр дэвшигчээ тодруулах үйл явц ямар байгааг мэдээлнэ. Мөн олны анхаарал татсан улс төрчдөөс хэн хэн нэр дэвших хүсэлтээ өгсөн талаар албан эх сурвалжийн мэдээллийг дамжуулъя. 

"АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДООГҮЙ, НЭР ЦЭВЭР, ОЛОН ТҮМЭНД НЭР ХҮНДТЭЙ ХҮНИЙГ СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛНЭ"

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар "МАН энэ жил судалгаанд суурилж, нэр цэвэр хүнийг сонгуульд дэвшүүлнэ. Тухайлбал ёс зүйтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй, нэр цэвэр, олон түмэнд нэр хүндтэй гэх мэт. 

Хяналтын ерөнхий хороо гуравдугаар сарын 6-нд намын гишүүдээс нэр дэвших хүсэлтийг нь авсан. Одоогоор бүсчилсэн 13 тойргийн 78, жагсаалтын 48 гишүүнд нэр дэвших хүсэлтээ намын гишүүд өгсөн. 

Горилогчид намын Хяналтын ерөнхий хороотой хамтран ажиллах санамж бичигт байгуулсан. УИХ-д нэр дэвших гэж буй горилогчид өөрсдийн чансааг өсгөхийн тулд тойргийнхоо иргэдтэй уулзаж байгаа.

Энэ уулзалтын үр дүнд тулгуурлаж аймаг, сум, хороодын намын хороогоор тавдугаар сарын 14-нөөс хэлэлцүүлэг явна. Мөн хоёр долоо хоногийн өмнө улс орон даяар судалгаа хийсэн. Тус судалгаанд горилогчдын нэрс явж буй учраас сонгогдох боломжит байдлыг тодорхойлно" хэмээн тайлбарлав. 

"Тухайн тойрогтоо өөрийгөө хэр сайн танилцуулж нэр хүнд олж авсан, олны хайр хүндэтгэлийг хүлээж буйгаас хамааран МАН-аас нэр дэвших мандат олж авах аж. Ингэснээр тавдугаар сард болох намын бага хурлаар тойргоос нэр дэвших, жагсаалтад бичигдэх хүмүүсийн нэрс тодорно" гэв.

"ГОВИЙН БҮСЭД Б.ДЭЛГЭРСАЙХАН, СҮ.БАТБОЛД, Т.ЭНХТҮВШИН, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Ө.ЗОЛБАЯР, ЕРӨНХИЙ АУДИТОР АСАН Д.ЗАНДАНБАТ НЭР ДЭВШИХЭЭР ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН"

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар "УИХ-ын гишүүдээс дийлэнх нь нэр дэвших хүсэлтээ өгсөн. Гэхдээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим УИХ-ын гишүүн хүсэлт өгөөгүй. Жишээлбэл Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар гэх мэт. Мөн Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нэр дэвших хүсэлт өгөөгүй.

Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Төв, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Ховд, Увс гэсэн аймагт манай намаас 2020 онд сонгогдсон УИХ-ын гишүүн бүгд нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн.

Говийн бүсэд Б.Дэлгэрсайхан, Сү.Батболд, Т.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Ерөнхий аудитор асан Д.Занданбат нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн" гэв. 

Түүнчлэн нүүрсний болон Хөгжлийн Банкны гэх хэрэгт шийтгэгдсэн Ё.Баатарбилэг, Т.Аюурсайхан нарыг намын гишүүнчлэлээс хассан байна. Хотын дарга асан Д.Сумъяабазар тойрогтоо нэр дэвшихээр горилсон бол Х.Нямбаатар хүсэлтээ өгөөгүй аж.

"ЗАСГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БУЙ ГИШҮҮДИЙН ДИЙЛЭНХ НЬ ТОЙРГООС НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН"

Үргэлжлүүлэн тэрбээр "Засгийн газарт ажиллаж буй гишүүдийн дийлэнх нь тойргоос нэр дэвших хүсэлтээ өгсөн. Мөн аймгуудын Засаг дарга нар тухайн тойрогтоо горилж байгаа. Гэхдээ тэд нэр цэвэр, тухайн тойргоос сонгогдож намд суудал авч ирэх хэмжээний чансаатай байх ёстой. 

Гол нь ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдоно гэдгийг ухамсарлаж ямар нэгэн асуудалд холбогдоогүй байхыг манай нам шаардана.

Хэн нэгний фракц гэж ялгаварлахгүйгээр судалгаанд үндэслэж, горилогчдод МАН-аас нэр дэвших эрх олгоно" хэмээн тайлбарлалаа. 

"ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ, ТӨВ АЙМГИЙН ТАВДУГААР ТОЙРГИЙН 10 МАНДАТАД 20 ГОРИЛОГЧ БАЙНА"

 

Мөн тэрбээр "Төвийн бүсийн тойргуудад хамгийн их өрсөлдөөн гарч байгаа. Жишээлбэл Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн тавдугаар тойргийн 10 мандатад 20 горилогч байна. 

Баруун болон зүүн бүсийн тойргуудад мандатын тооноос ихгүй хүн нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн. Гэхдээ нэр дэвшигчдийн нарийн тоог өгөх боломжгүй. Энэ нь намын дотоод асуудал учраас нууц юм.

Намын жагсаалтад бичигдэх 48 хүн нь нийгмийн төлөөлөл байна. Жишээлбэл малчин, багш, эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт. Хуучин шиг дарга нар жагсаалтад орохгүй.

Гэхдээ нийгмийн төлөөллүүд хүсэлтээ хангалттай өгөөгүй.Яаж хүсэлтээ өгөхөө мэдээгүй байх шиг. Хэн тухайн салбараа төлөөлж чадах вэ гэдэг нарийн асуудал. Тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, төлөөлж чадах хүмүүсийг судалж байгаа" хэмээн ярив.

Н.Энхбаяр, Ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 8 цаг 19 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 8 цаг 23 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 8 цаг 24 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 8 цаг 25 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 8 цаг 26 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 8 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 10 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 10 цаг 23 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 10 цаг 25 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 10 цаг 27 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 10 цаг 28 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 10 цаг 30 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 31 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 10 цаг 35 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 12 цаг 47 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 12 цаг 47 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 12 цаг 48 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 12 цаг 50 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 12 цаг 52 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 14 цаг 8 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top