x

Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ!

УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгууль зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн баасан гаригт болно. Мэдээж энэ өдөр бүх нийтээрээ амарна байх. Сонгуулийн тухай хуулиндаа ийм зохицуулалттай. Гэвч онцгой, цагдаа, эмнэлэг, ачаа тээвэр, уул уурхай гээд 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг онцлогтой салбарууд “Саналаа өгнө” гээд зогсчихдоггүй. Бас үйлчилгээний газрууд бүгд энгийн өдрүүдтэй адил ажилладаг. Өмнөх сонгуулиудын ирцээс харахад тухайн өдөр ээлжтэй байж таарсан ажилчид саналаа өгч чаддаггүй юм билээ.

Өнөөдөр уул уурхай, ачаа тээврийн салбарт гэхэд л нийтдээ 60 гаруй мянган хүн ажиллаж байгаа гэсэн статистик олж харав. Хоёр ээлжтэй байлаа гэхэд тэдний тал нь сонгуулиа өгч чадахгүй гэсэн үг. Зөвхөн энэ салбарт 30 мянган санал гээгдэхээр байна. Уг нь Сонгуулийн тухай хуулийн 66.16-д “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж заажээ. Тэгэхээр ажил олгогчид ирэх зургадугаар сарын 28-нд ээлж нь таарч байгаа ажилчдадаа ямар нэгэн байдлаар чөлөө өгч саналыг нь өгүүлэх хэрэгтэй байна. Үүнийг эртнээс зохион байгуулж, ухаалаг маневр хийж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалцгаая, ажил олгогчид оо!

Монголчууд найман удаагийн УИХ-ын сонгуулийн ард гарсан улс. Гэвч саналын ирц жилээс жилд буурсаар ирлээ. Хамгийн өндөр үзүүлэлттэй жил нь1992 он байв. Ардчилал ялж, шинэ нийгэм байгуулагдсан анхны УИХ-ын сонгууль болохоор сонгогчдын идэвх, оролцоо ч сайн байсан биз. Тэр үед саналын ирц 95 хувьтай байжээ. Тэгвэл 2020 оны сонгуулиар энэ тоо бараг 30 хувиар унасан байгаа юм. Өнөө жил сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн болохоор ирц бүр ч доошилж мэднэ, магадгүй 50 хувьдаа ч хүрэхгүй байх талтайг судлаачид хэлж байна.

Саналын ирцийг нэмэгдүүлэх хамгийн том хүч бол эдийн засгийн хөшүүрэг. Өөрөөр хэлбэл, саналаа өгсөн хүмүүсийг урамшуулах кампанит ажил өрнүүлэх ёстой. Үүнийг бизнес эрхлэгчид л хийж чадна. Тэр нь юу вэ гэвэл,томоохон бизнесмэнүүд эх оронч санаачилга гаргаад зөвхөн саналаа өгсөн хүмүүст зориулсан хямдрал, урамшуулал зарлах гэх мэт арга хэмжээ авмаар байна. Жишээлбэл, “Номин”, “И-март”, “Сансар”, “Оргил” гэх мэт хүнсний том дэлгүүрүүд сонгуульд санал өгсөн тэмдэглэгээтэй хүнд арван хувийн урамшуулал өгдөг ч юм уу. Эсвэл үндэсний брэндүүд болон импортын бараа худалдаалдаг эзэд яг сонгуульд зориулсан хямдрал зарлаж яагаад болохгүй гэж. Саналаа өгсөн хүмүүс энэ эрхийг эдлэх боломжтой гээд онцгойлон зарлавал сонгуулийн ирцийг өсгөж чадна даа. Баар, ресторан, караокенууд ч мөн адилхан. Саналаа өгсөн залууст өнөөдөр “2+1” пивоны урамшуулалтай, караокед нэг цаг үнэгүй дуулуулна гэх маягаар хөнгөлөлт, урамшуулалтай менью гаргачихвал их зүгээр.

Ер нь 30-аас доош насны залуус руу чиглэсэн иймэрхүү хямдрал, урамшууллыг бизнесийнхэн түлхүү явуулах хэрэгтэй байна. Яагаад гэвэл 2020 оны сонгуулийн ирцийг харахад нийт санал өгсөн хүмүүсийн ердөө арав гаруйхан хувь нь 18-25 насны залуус байна лээ. Олон улсад хүртэл сонгуулийн ирц буурах шалтгааныг сонгогчдын насжилттай холбож тайлбарладаг. Нийгэм залуужих тусам сонгуулийн идэвх суларч, ирц буурдаг байна. Манай улсын нийт хүн амын 40 хувийг залуучууд бүрдүүлдэг. Тэгэхээр энэ насныханд зориулсан эдийн засгийн хөшүүрэг саналын рекордыг эвдэхэд үр дүнтэй байж мэднэ.

Монголчуудын хамаг мөнгийг хамдаг өөр нэг салбар бол шүдний эмнэлэг. Орон сууцны булан тохой бүрт нэг шүдний эмнэлэг зоолттой байж байдаг шүү дээ. Тэд ээлжит хямдрал урамшууллаа санал өгсөн үйлчлүүлэгчдэдээ зориулна гэдгээ эртнээс зарлах хэрэгтэй. Шатахуун түгээх станцууд мөн ялгаагүй саналаа өгчихөөд ирсэн жолооч нарт купон бэлэглэдэг ч юм уу. Энэ мэтчилэн бизнесийнхэн дор бүрнээ орон даяар үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй байна. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлмэгц фэйсбүүк, твиттер, инстаграм гээд сошиалаар давлагаалаарай. Ахан дүүс, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамтрагчид, клубийн гишүүдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа заавал өгөхийг ард түмэндээ уриалцгаая.

Сонгуулийн өдөр болмогч санал өгсөн зургаараа гоёж, бусдадаа нөлөөлцгөөе. “Бидний найзууд дунд санал өгөөгүй хүн байхгүй”, “Манай группийнхэн саналаа өглөө. Та ч бас өгөөрэй”, “Ангиараа анхны сонгуульдаа оролцлоо” гэх зэргээр цөмөөрөө хуруун дээрх бэхэн тэмдэглэгээгээрээ гангарч, сошиалд давлагаа үүсгээрэй. Өнөөдөр монголчууд бүгд сошиалд “амьдарч” байгаа. Тэнд нэг нэгийгээ даган дуурайх маш их нөлөөллийн хүч оршдог болохоор хэдүүлээ эртнээс сонгуульд саналаа өгөхийг уриалж байх хэрэгтэй байна. Дараа нь сонгуулийн үр дүнг ам булаалдан ярьцгааж, сошиалаар гонгинохгүйн тулд заавал саналаа өгдөг болъё.

Өөрсдийнхөө саналаар байгуулсан төр засгийг гаргаж ирэхийн тулд сонгуулийн ирцийг өндөр болгомоор байна. Энэ жил сонгуулийн ирцийг 90 хувьд хүргэе гэвэл зайлшгүй эдийн засгийн хөшүүрэг чухал гэдгийг дахин хэлье. Үүнийг төр засгаас явуулах боломжгүй. Явууллаа гэхэд “Эрх баригчид санал худалдаж авсан” гээд сөрөг хүчний намууд бөөн холион бантан болгоно. Төрийн зүгээс хийж чадах ганц ажил нь сонгуулийн шинэ системийг олон нийтэд таниулсан ухуулга сурталчилгааг эртнээс зохион байгуулж байх явдал юм.

Өнөө жил сонгууль томсгосон тойргоор явагдана. Сонгогчид будилж, төөрөх нь гарцаагүй. Өмнөх сонгуульд гурван хүний нэр дугуйлах гэж л сүйд болдог байсан сонгогчид энэ удаа 20-30 нэр дэвшигчдээс арав хүртэлх мандатын тоог гүйцээж дугуйлна гээд бод доо. Энэ хэрээр санал өгөх хугацаа уртасч, ирцэд нөлөөлөхийг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр бүгдээрээ санал өгөхөөсөө өмнө манай тойрог хэдэн мандаттай юм, аль, аль намаас хэн хэн, ямар ямар бодлогоор өрсөлдөж байгааг урьдаар судалж, мэдсэн байх ёстой шүү. Үүнийхээ дараа саналын хуудасны заавартай сайтар танилцчихвал сонголтоо хийхэд түүртэх юмгүй дээ.

Сонгуулийн шинэ тогтолцоо ойлгомжгүй юм гээд санал өгөхөөс татгалзаж огт болохгүй. Аль ч намд саналаа өгч болно. Тэр бол сонгогчийн итгэл үнэмшил, сонголтын асуудал. Хамгийн гол нь сонгуульд ард түмний өөрсдийнх нь санал бүрэн тусч байх ёстой. Ардчилсан Монгол Улсын иргэн бүр засаг төрийнхөө үйл ажиллагаанд оролцдог байх хэрэгтэй. Ирээдүй хойчийнхоо төлөө сэтгэл зовниж, хуруугаа хөдөлгөж, төрийн төлөө боож үхэхээс наагуур байгаа “оготно” бидний хамгийн анхны бас энгийн хөдөлгөөн бол саналаа өгөх юм. Тийм болохоор заавал саналаа өгцгөөе, монголчууд аа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Хатагтай Цэцэгмаа гэдэг би Улаанбаатар хотын хүн, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн, яаж их өр төлөх вэ гэж андуурч, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Итгэмжлэгдсэн зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тэгээд би тус компаниас 85 мянган долларын 5 жилийн хугацаатай зээл авах хүсэлтээ шуудангаар нь өгсөн (trustedloanfirm0@gmail.com). 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээл 2 хувийн хүүтэй батлагдсанд миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та хамгийн багадаа 2%-ийн зээл авахыг хүсч байвал итгэмжлэгдсэн зээлийн пүүстэй түүний имэйл хаягаар холбогдоно уу (trustedloanfirm0@gmail.com).
    2024 оны 05 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 8 цаг 19 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 8 цаг 23 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 8 цаг 24 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 8 цаг 25 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 8 цаг 26 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 8 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 10 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 10 цаг 23 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 10 цаг 25 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 10 цаг 27 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 10 цаг 28 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 10 цаг 30 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 31 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 10 цаг 35 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 12 цаг 47 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 12 цаг 47 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 12 цаг 48 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 12 цаг 50 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 12 цаг 52 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 14 цаг 8 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top