x

Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг

БНХАУ-ын эдийн засгийн амжилт болоод түүхийг унагахын тулд АНУ-ын талаас хийж буй хамгийн сүүлийн үеийн оролдлого нь "эрэлтээс давуулан үйлдвэрлэж байна” хэмээн мэдэгдэж буй явдал юм гэж олон улсын судлаачид үзэж байна.

Энэхүү санааны талаар дэлгэрэнгүй өгүүлэхийн өмнө энэ оны эхээр АНУ Хятадын талтай хамтын ажиллагааны харилцаагаа “салгана” гэх үгийг хэлж байсныг санах хэрэгтэй. Дараа нь үйл явц ийн өрнөжээ.

Хятад барууны эдийн засгийн дүрмээр тоглохгүй бол АНУ-ын талаас Хятадын зарим бараа бүтээгдэхүүнээс хамааралтай байдлаа бууруулах, эсвэл бүрмөсөн арилгахад ч бэлэн байсан аж. Хэдийгээр энэ нэр томьёо америкчууд эдийн засаг үйлдвэрлэлтийн хувьд цаашид дангаар явахад бэлэн, үүнийг хийх бүрэн боломжтой гэсэн санааг илэрхийлэх зорилготой байсан боловч бодит байдал дээр хүнийг мэдээ алдуулалгүйгээр мэс засалд оруулахыг зөвшөөрсөнтэй адил утга учир бүхий зүйл байсан гэж нийтлэлч Энтони Моретти уг бичвэртээ онцолжээ.

Энтони Моретти нь Роберт Моррисийн Их Сургуулийн профессор. Уг нийтлэлд зохиогчийн дүгнэлт, санаа бодол тусгагдсан зүйлс бий бөгөөд энэ нь манай редакцын үзэл санааг илэрхийлэхгүй болно.

Эв нэгдэл, хамтын хөгжлийг салгана гэдэг хэзээ ч оновчтой алхам, стратеги байгаагүй. Эл үйл явдал дээр бол бүр боломжгүй зүйл байж. Тиймээс энэ санаа бодлоо ямар нэгэн байдлаар цааш үргэлжлүүлэхийн тулд өөр шинэ шүүмжлэл гаргаж шуугиан үүсгэх шаардлага тулгарсан талаар ч мөн өгүүлжээ. 

Товчхондоо, АНУ-ын улс төрийн шийдвэрлэх эрх мэдэл бүхий хүмүүс Хятадыг эх орондоо хамгийн сүүлийн үеийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн өнцөг булан бүрт аль болох хямд үнээр борлуулахыг хүсэж байна гэж дэлхий нийтийн өмнө шүүмжлэхийг хүсжээ.

Мөн энэ сарын эхээр Хятадад айлчлахаасаа өмнө АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Хятад улс ийм үйлдлээрээ АНУ болон Европын аж үйлдвэрийг сүйрүүлж байна гэж мэдэгдсэн юм. Тэрбээр мөн "Эдгээр бодлого нь дотоодын хөгжлийн зорилтуудаас үүдэлтэй байж магадгүй гэж ойлгож байна. Гэхдээ үйлдвэрлэлтийн хэт их хүчин чадал нь хямд үнээр их хэмжээний экспорт хийхэд хүргэдэг” гэж байжээ. 

Гэхдээ үүнийг нягталж дэлгэрүүлж үзэх юм бол зөрүүлээд асуух асуулт ч гарч ирэх аж. 

Цахилгаан тээврийн хэрэгсэл (EVs) болон нарны зай хураагуур нь “үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн” гэх үзэл санаанд ашигладаг гол хоёр жишээ юм. Тухайлбал, “Атлантик” сэтгүүл цахилгаан автомашины тухай тойм нийтлэлдээ Цагаан ордонд тулгарсан дараах асуудлыг дэвшүүлсэн байна. "Хямд үнэтэй бөгөөд загварлаг, өндөр чанартай Хятад цахилгаан машинууд нь Байдены засаг захиргааны хамгийн чухал хоёр зорилтын нэг болох нүүрстөрөгчийн ялгарлыг хурдан бууруулахад чухал нөлөө үзүүлсэн байх ёстой. Тиймээс цаг уурын аюултай байдал, үүнд үзүүлэх сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлж, ирэх сонгуулиар учирч буй шүүмжлэлүүдээс зайлсхийж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хурдан бууруулахын тулд Цагаан ордон Хятадын цахилгаан машинуудыг АНУ-д оруулахгүй байх гэсэн шийдвэрээ эргэн харж үүнээсээ буцаж байна” гэж нийтэлжээ. 

Түүнчлэн уг нийтлэлд Ерөнхийлөгч энэ сонгуулийн жил болж бүтэхгүй зүйлсийг эсэргүүцэж, засаг захиргааны дотоодын болон олон улсын хөтөлбөрүүдэд ач холбогдолтой бодлогыг батлахын оронд бохир хий цацдаг, уур амьсгалд хорт нөлөө үзүүлдэг, илүү үнэтэй машинуудыг сурталчилж байна гэж нэмж өгүүлсэн байна. Үүнд хоёр тал байгаа нь америкчууд Ерөнхийлөгч нь мөнгө зардлыг хэмнэж, байгаль орчинд ээлтэй байх боломжийг үгүйсгэж байна гэж үзвэл түүнд асуудал болно. Нөгөө талаас Хятадыг “үйлдвэрлэлийн хүчин чадлаа хэтрүүлсэн" гэж шүүмжилснийх нь төлөө ард иргэд нь түүнийг дэмжиж ч магадгүй гэсэн гаргалгаануудыг дэвшүүлжээ.

Иймээс Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан машинуудыг АНУ-ын зах зээлд оруулахыг хориглох, Хятадад үйлдвэрлэсэн бусад бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах эсэх тал дээр гаргах шийдвэрүүд нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордонд дахин дөрвөн жил ажиллах хүсэл зорилго биелэхэд чухал ач холбогдолтой хэвээр байгаа аж.

Гэвч “үйлдвэрлэлийн хэт их хүчин чадал” гэж байгаа нь бусдыг харлуулах үйл ажиллагаа болж, магадгүй Америкийн автомашины хуучирсан үйлдвэрүүдийг Цагаан ордонд хамгаалж, улмаар үүгээрээ дахин сонгогдоход нөлөөлж болох арга замыг бий болгох талаар ч бодож үзэх боломж өгч болох талтай гэнэ.

Нарны эрчим хүчний талаарх сэдвүүд ч адилхан. Хятад улсыг нарны эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, ажлын байр бий болгох чиглэлээр дэлхийд тэргүүлдэг гэж үздэг. Зөвхөн 2023 онд л гэхэд Хятад улс АНУ-ын түүхэнд байгаагүй олон нарны зай хураагуур нэмж чадсан. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, "Хятад улс дэлхийн хэмжээнд нарны эрчим хүчийг ашиглах зардлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цэвэр эрчим хүчний үйл ажиллагааны давуу тал” гэжээ.

Иймээс тэдэнд алга таших учиртай. Харин АНУ-д бол өөр гэнэ. Учир нь бизнес эрхлэгчид нарны эрчим хүчийг үнэлэн дүгнэж, улмаар Цагаан ордны хүсээгүй дүгнэлтүүд гарч ирж байгаа учраас тэд орлогоо судлах шаардлагатай болсон. Түүнчлэн “АНУ-д төвтэй эрчим хүчний компаниуд дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн оронд Хятадад үйлдвэрлэсэн нарны хавтанг худалдан авч байна” гэж “Financial Times” саяхан мэдээлжээ. Үүний шалтгаан нь ердөө зардал юм байна.

Цагаан ордон энэ асуудалд хариу арга хэмжээ авч, Хятадад “үйлдвэрлэл хэт хүчин чадалтай" байгаа учраас үүнийг хямд зарахыг хүсэж байна гэдгээ дахин мэдэгдэв. Вашингтон ийм технологид татвар нэмэхэд бэлэн байгаа нь хэн ч гайхах зүйл биш. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр уг тарифын хүсэлтийг АНУ дахь оролцоогоо нэмэгдүүлэх хүсэлтэй БНСУ-ын компанийн зүгээс гаргасан байна.

Нэг талаас “үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн" гэж буруушаах нь АНУ-ын хувьд Хятадад байрладаггүй олон улс дахь бусад түнш байгууллагууддаа давуу тал өгч, тэднийг хөнгөвчлөх гэнэ.

Вашингтоны талаас хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа зүйл бол цахилгаан автомашин болон нарны зайн хавтангийн өрсөлдөөнд ялагдаж буй явдал. Богино хугацааны ашиг олох биш харин урт хугацааны зорилтуудыг эрэлхийлж буй тухай дээр дурдсан тул Бээжин энэ тал дээр хавьгүй түрүүлж яваа юм. Илүү олон хүмүүс цахилгаан машин худалдан авч, нарны эрчим хүч гэх мэт ногоон технологийг амьдралдаа нэвтрүүлснээр дэлхий илүү ногоон, эрүүл, цэвэр газар болж чадна. Гэхдээ АНУ энэ салбарт үйлдвэрлэх, борлуулах тал дээр тэргүүлэх байр суурьтай болсон тохиолдолд л Вашингтон энэ зорилго, зорилтуудыг дэмжинэ гэж дүгнэсэн байна. 

Мөн “Хэт хувь үзэл баримтлалтай байх нь сайн санаа биш. Энэ нь үр дүнгүй шийдвэрүүдийг дагуулж, дэлхийн олон нийтэд бусадтай үл нийцэж буй байдлыг харуулна. АНУ илүү сайн хийж ч чадна. Гэхдээ одоогийн засаг захиргаа үүнийг хийхэд бэлэн биш байна. Цагаан ордон үзэл санааны хувьд чадамж тааруу байна ч гэж хэлж болохоор байна” хэмээн өгүүлжээ. 

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 8 цаг 18 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 8 цаг 22 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 8 цаг 23 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 8 цаг 24 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 8 цаг 26 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 8 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 10 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 10 цаг 22 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 10 цаг 24 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 10 цаг 26 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 10 цаг 27 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 10 цаг 29 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 30 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 10 цаг 34 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 12 цаг 46 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 12 цаг 46 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 12 цаг 47 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 12 цаг 49 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 12 цаг 51 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 14 цаг 7 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top