x

12 настай охиныг хүчиндэж, амийг нь хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял өглөө

Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн анхан  шатны шүүх хурал өнөөдөр /2024.04.16/ Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноосон байна. 

Шүүх хуралдаан хаалттай болсон бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч охины ээж мөн өмгөөлөгчийн хамт оролцжээ. Шүүгдэгч Г.Гантулга нь өөрт ньхолбогдох зарим хэргийг хүлээгээгүй бөгөөд хохирогчийн ээж шүүх хурлын явцад нэг бус удаа бие нь муудаж эмнэлгийн тусламж авсныг эх сурвалж хэлжээ.

Шүүх хурал өмнө нь 2024 оны гуравдугаар сарын 29-нд товлогдсон ч хохирогчийн талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг ханган, өнөөдрийг хүртэл хойшлох шийдвэрийг гаргасан юм. Шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.

Хэргийн талаар сануулахад, 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын орон сууцны хорооллын байрнаас хичээлдээ явахаар гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан. Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, цогцсыг нь олсон байдаг. 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    Айгаад алчихсан гэсэн үгэнд нь улсаараа итгэчихсэн ч байх шиг Шүүхээрээ цагдаагаараа ч итгэчихсэн ч байх шиг Айсан хүн алах уу Амьд мэнд орхиод зугтана Яагаад ийм харалган тэнэг дүгнэлт олноороо гаргадаг байна аа
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ЮУ Л ГЭЖ ХУДЛАА ЯРИВАЛ ЯРИХ ХҮН ШҮҮ ДЭЭ АЙГААД АЛЧИХСАН ГЭДЭГ ҮГЭНД ИТГЭДЭГ НЬ ГЭНЭНИЙХ АЙХГҮЙ Ч АЛНА ШИЙДЧИХСЭН УГААСАА Л ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭД ШҮҮ ДЭЭ АЙГААД АЛЧИХСАН ГЭНЭ ШД ГЭЭД ЯРИАД БАЙХ ЮМ АЙСАН ХҮН БОЛ АМЬД ҮЛДЭЭГЭЭ ЗУГТАНА ШД
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 2 цаг 38 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 2 цаг 42 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 2 цаг 42 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 2 цаг 45 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 2 цаг 48 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 2 цаг 50 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 2 цаг 53 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 2 цаг 53 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 3 цаг 54 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 4 цаг 6 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 4 цаг 30 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 5 цаг 39 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 6 цаг 4 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 6 цаг 28 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 6 цаг 35 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 6 цаг 50 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 7 цаг 13 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 7 цаг 18 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 7 цаг 21 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top